“Үнсгэлжин” наадамд оролцоод загварт хөл тавьсан бяцхан Нора өдгөө дэлхийн нэртэй агентлагийн модель болсон. Д.Оюунномин буюу Нора Дагва дэлхийн загвар өмсөгч болж Монголынхоо нэрийг өндөрт өргөж яваа. Гадны дизайнеруудыг өөртөө дурлуулж урласан бүтээлийг нь амилуулж чаддаг Нора сүүлийн үед ийн хувирчээ.

О.Ариун

Харин нэг гэм нь Нора Дагва нуруун дээрээ их том шивээстэй. Үүнээсээ болж дизайнеруудаас хааяа даа ширүүхэн шүүмж сонсчихдог тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Ямартай түүний нэг нууц ийнхүү задарсан бол "тасархай" хэмээн олноос үнэлгээ авсан зургийг нь сонирхуулж байна.