У.Хүрэлсүх: 90 жилийн өмнө Солийн Данзан анхны Харли Дэвидсоныг унаж байсан
2013/08/30
“Harley Davidson” буюу дэлхийн хамгийн шилдэг мотоцикль сонирхогчдын цуглаан яг одоо болж байна. 9-р сарын нэгний өдрийг хүртэл үргэлжлэх энэ цуглаан Харли-Дэвидсонын 110 жилийн баяр Эрх чөлөө уриатай хийгдэж байгаа. Өнөөдрийн цугларалтын үеэр Монголын Harley Davidson сонирхогчдын холбооны тэргүүн У.Хүрэлсүхээс цөөн зүйл тодрууллаа.
- Өнөөдрийн энэхүү арга хэмжээний талаар?
- Харли Дэвидсоны 110 жилийн ой, Монголд анх орж ирж монгол хүний унаа болсон 90 жилийн ойн мэндийг холбооны гишүүд болон мотоцикль сонирхогч залуусаа хүргэе. Өнөөдрийн арга хэмжээ маань Харли Дэвидсоны 110 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн арга хэмжээнд маань холбооны 20 гаруй гишүүн ороцож байна. Энэ баярыг наймдугаар сарын 29-ний өдрөөс есдүгээр сарын нэгний өдөр хүртэл "Эрх чөлөө 110 жилд" уриатайгаар тэмдэглэж байна. Харли Дэвидсон өөрөө эрх чөлөө, эрч хүчний билэгдэл юм.
- Монголын Harley Davidson сонирхогчдын холбоо хэзээ, хэдэн гишүүнтэйгээр байгуулагдаж байсан бэ?
- Хоёр жилийн өмнө анх зургаан гишүүнтэй байгуулагдаж байлаа. Өнөөдөр харли сонирхогчид Монголд нэмэгдсээр 20 гаруй болсон байна. Цаашид нэмэгдэх хандлагатай байгаа.
- Монголд анх хэдэн онд Харли орж ирж байсан бэ?
- Манай улсад 90 жилийн өмнө Солийн Данзан анхны Харли Дэвидсоныг унаж байсан. Тухайн үед ЗХУ-д хүртэл Харли орж ирээгүй байсан түүхтэй.
- Таны Харлигийн хувьд?
-Патбой гээд хүмүүс Терминатор киноны нэгдүгэр ангид гардагаар нь мэддэг л дээ. Моторын багтаамж нь 1800. Эксел машинийнх бол 1300тай байдаг. Тэгэхээр хичнээн чадалтай нь харагдаж байгаа биз.
Манайд Харли сонирхогчид жилийн жилд нэмэгдэж байгаа. Тэгэхээр дараа дараагийн арга хэмжээнүүд маань илүү өргөн хүрээтэй болно гэдэгт итгэж байна.
-Цаг гарган тодруулга өгсөн таньд баярлалаа.
Дэлхийд Харли-Дэвидсон эзэмшигчдийн холбоо 70 гаруй оронд байдаг бөгөөд тэдгээр холбоод 140,000 парад хийж байсан түүхтэй аж. Эрх чөлөөний бэлэг тэмдэг болсон энэ брэндийн ойн баярын жагсаал Герман, Мексикт өчигдрөөс эхэлсэн байна.
Монголд жинхэнэ Харли-Дэвидсон эзэмшиж унадаг 20 гаруй хүн байдаг ажээ. “Harley” сонирхогчид эрх чөлөө, эрч хүчийг мэдрүүлэх төмөр хүлгийнхээ төлөө мөнгө хайрладаггүй гэнэ. Тодруулбал өнөөдөр дэлхийн зах зээлд Харли Дэвидсон 17,000-80,000 ам.долларын үнэтэй бөгөөд загвараасаа шалтгаалаад тоноглол нь ханш өндөртэй байдаг ажээ. Гэсэн ч Харли-Дэвидсоны чимээ, хүчин чадал нь чоппер сонирхогчдын анхаарлыг татаж, өөртөө “дурлуулдаг” байна.
Ингээд Монголын Харли-Дэвидсон сонирхогчдын бичлэг болон гэрэл зургийг хүргэе.
А.Баярмаа
О.Дэлгэрхүү
Зочин · 2013/08/31
Puting duuriagaad bnuda