"Зүрхний бяцхан Сувд" тоглолтыг үзэн хандивын аянд нэгдэцгээе
2016/03/29
Энэ бяцхан охинг О.Сувд гэдэг. 2014 оны аравдугаар сарын 23-нд хорвоод мэндэлсэн ч өдий хүртэл ямар ч хөдөлгөөн хийж чадахгүй, толгойгоо ч дааж чадахгүй байгаа юм.
Ой зургаан сартай түүнийг тархины саажилттай хэмээн оношилсон. Өдгөө Герман улс руу эмчилгээ хийлгэхээр болжээ. Эмчилгээний зардал 25 сая төгрөгийг цуглуулахаар түүний ээж М.Наранмандах шүрээр машинд тавьдаг утасны дугаарыг захиалгаар урлаж 6 сая гаруй төгрөгийг цуглуулаад буй юм.
О.Сувд охиныг хоёр нас хүрэхээс нь өмнө даруйхан эмчилгээнд явах шаардлага тулгарчээ. Сайхан сэтгэлд хүмүүсийн дэмээр "Зүрхний бяцхан Сувд" нэртэй хандивын тоглолтыг дөрөвдүгээр сарын 25-нд 19:00 цагаас UB PALACE-ийн концертын их танхимд зохион байгуулахаар болжээ.
Тоглолтыг "Латиф сан", "Үлэмж Төгс урлан"- аас зохион байгуулж байгаа бөгөөд Ивээн тэтгэгчээр "Stadium" рестарон pub, "Melange караоке", "Оюут" Констракшн, "Алтай жирэм" ХХК, СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль ажиллаж байна.
Уг хандивын тоглолтод МУГЖ Ж.Бархас /Өргөө хамтлаг/, МУГЖ Ж.Уранчимэг, МУСТА Л.Байзада, МУСТА П.Хатанбаатар, МУСТА П.Бямбахүү, МУСТА Т.Эрдэнэбаяр /Дэндэв/, МУСТА Т.Амина, МУСТА Э.Бумхүү, Дуучин Б.Тунгалаг, Дуучин С.Ихбаяр /My voice/, Одко /My voice/, Гурван бүдүүн хамтлаг, Sync хамтлаг, СУИС-ийн мэндчилгээ, Латиф сангийн уран бүтээлчид, Циркийн хөтөлбөр, Бүжгийн хамтлаг уран бүтээлээ дээжлэн үзэгчид түмэндээ хүргэнэ.
Та бүхэн "Зүрхний бяцхан Сувд" тоглолтын тасалбарыг худалдан авч сайн үйлсийн аянд нэгдээрэй. Мөн хандивын дансанд сэтгэлийн өглөгөө харамгүй хайрлах боломжтой.
Хандивын данс:
ХХ банк: 404195958
ХААН банк: 5021494986
Голомт банк: 1605113120
Төрийн банк: 106100031241
Хас банк: 5001051360
Дансны хүлээн авагчийн нэр: Монголын Наранмандах /О.Сувд охины ээж/