Солонгосын одыг дуурайж, нийтдээ 20 удаа гоо сайхны хагалгаанд орсон охиноосоо ээж нь татгалзжээ. Ээж нь хэлэхдээ “Чамтай уулзах бүрийд нүүр царай чинь өөрчлөгдсөн байх юм.

Сүүлдээ чамайг танихад бэрх болж энэ миний охин би ээж нь мөн билүү хэмээн эргэлзэхэд хүрч байна. Одоо чиний нүүр царайны төрх бүрэн өөрчлөгдөж манай удмынх гэх нэг ч зүйл үлдсэнгүй. Чи миний анх төрүүлсэн тэр охин биш болжээ” гэжээ. Түүний ээж 61 настай охин нь 29 настай аж. Бэлэн хувцасны наймаа хийдэг охин Үй Нинь нь орлогынхоо 800 мянга гаруй юанаар ийнхүү өөр хүн болсон байна.

plastic-e1459195679869

Ээжийнх нь толгой сэгсрэн ярьсанаар наймааны ажлаар Солонгос байнга явдаг тэрээр солонгосчуудыг дууриагаад гоо сайхны хагалгаанд бүр донтсон аж. Солонгосын поп одтой адилхан болох гэсэн тэрээр эхлээд хамраа өндөрсгөн европ маягтай болгожээ. Дараа нь өндөр сайхан хамрыг нь жижигхэн бүлцэн нүд нь гутааж байгааг анзаарч. Ингээд дүрлийсэн том нүдтэй болох мэс засал хийлгэжээ. Ахин царайгаа нягталтал эрүү нь хэтэрхий урт мэт санагдсан гэнэ. Солонгос эмч нар нь түүний санаа сэдлийг янз бүрээр өдөөж хатгадаг байсныг Үй хэзээ хойно нь анзаарсан гэнэ.

 

Н.Чимэг