Охиноо эцэгтэй нь уулзуулах уу яах уу
2016/03/30
Сайн байна уу, би 33 хүрч байгаа ганц бие ээж байна. Охин маань одоо 6 хүрч байна, энэ намар сургуульд орно. Охины аав нь надтай зүгээр л гадаадад сурдаг найз охиноо хүлээх зуураа явалдаж байсныг нь жирэмсэн болсноо хэлснээр олж мэдэж байлаа.
"2-лаа салъя, наадахаа авахуулчих, үнэнээ хэлъе би хайртай хүнээ сургуулиа төгсөөд ирэхийг нь хүлээж байсан юмаа, уучлаарай" гээд л явсан даа. "хүний амь тасалж чадахгүй би ганцаараа өсгөчихөж чадна" гэж омог бардам хэлээд салсан. Яг үнэндээ ээж маань л "охиныхоо ямар ч сонголт хийсэн дэмжинэ, ялангуяа гаргана гэвэл баярлана, өсгөлцөөд өгнө" гэсэн болохоор л зоригтой шийдсэн байсан. Миний охин их хурдан хөдөлгөөнтөй, жоохон ширүүн зантай чанга дуутай ч маш ухаантай, одоо л ид юмны нарийн ширийнийг асууж шалгаадаг нас нь ирж байх шиг
- Миний аав яасан юм бэ? амьд юм уу (сайн үлэг гүрвэл гэдэг хүүхэлдэйн кинон дээр аав нь нас барчихдаг хэсгийг үзээд уйлж байхдаа)? тэгээд яагаад хайртай охинтойгоо ирж уулзахгүй байгаа юм, хаана байдаг юм бэ? Намайг санаж байгаа болов уу? гээд л хүний зүрхээр хатгуулаад нулимс гаргачихна.
Яг ч уйлахгүй л дээ, аль болох хичээж байгаад асуултуудад нь аятайхан хариулт өгөхийг хичээнэ:
- Аав нь байгаа, байлгүй яахав дээ, миний охины нэрийг аав нь өгсөн юм байхгүй юу, санаж байлгүй яахав охиноо санадаггүй аав гэж байхгүй. Аав нь нэг газар явж л байгаа байх, бид 2-ыг хайгаад л байгаа байх. Тэгж байгаад аавыгаа олноо хоёулаа, ээж нь сайн хайж байгаа гэж л хэлж нэг ёсны аргалах юм даа. Уг нь хайж байгаа гэж хариулдаг нь тэр хүнтэй огт уулзуулахгүй байж байгаад шинэ аавтай болгож өгъе гэж бодсон, бүр анхнаасаа төлөвлөсөн байсан хариулт байсан юм аа.
Гэтэл одоо нэг аавын өрөнд орчихоод дор хаяж сардаа 1-2 удаа өр нэхэгдэж байна. Тэр аав болох гээд байгаа хүн нь сураг ч алга..., ёстой эр хүний бараа огт харалгүй 7 жил болж байна. Гэтэл бүр сүүлийн үед өөртөө итгэл алдарч эхэлж байна. Хөгширч байна, таргалж байна, үрчлээтэж байна, тэрнээс гадна маш их зожиг болж байна, эрэгтэй хүн жоохон сээтэн хаяж байгааг мэдвэл уур хүрээд байдаг болж.
Ийм байгаа хүн яаж ч хүнтэй танилцаж болзоонд явах вэ дээ. Одоо яах уу, охиноо ядаж нөгөө эцэг нэртэй нөхөртөй нь уулзуулах уу Эсвэл жоохон өөрийгөө өөрчлөөд болзоонд явах гээд үзэх үү Охиноо л өрөвдөөд байх юм, аав гэдэг хүн ямар байдгийг мэдэхгүй өсөж байна.
Тэгж байгаад нэг хачин хойд эцэгтэй болчихвол яана. Тэгснээс муу ч муухай ч, дандаа хамт байхгүй ч тэр нэг юм нь дээр юм болов уу, ёстой толгой гашилчихаад байна. Бас тэгээд аав нь гээд уулзуулсан чинь хөгийн зан гаргаад уулзахгүй цаг гаргахгүй тоохгүй бол бүр хачин юм болох гээд байдаг.
Зочин · 2016/03/30
2 iin xoorond tiim xogiin etseg nertei umaar uadgiim ogt tanixgyi bcan deerdee tom bolood uulzcan cn abccn xeletsexgyi zarim torcon aab bcnaac bgaagyi ni deer bdag um
Зочин · 2016/03/30
sain uu torson etsegtei ni uulzuulaad demii l bhaa da neg uulzuulchihval ohind chine l hetuu bh bolno/daraa ni yah bilee gedgee bodoo /zaaval hen negentei yaran taniltsaad ch hereggui dee amidral ayandaa bolno shuu dee hunii setgeliig harj songoltoo hiigeerein dee
Зочин · 2016/03/30
IIm zaluu baij tegej bolohgui ee
уугий · 2016/03/30
сайн байна уу? би бас охинтой жацуу юм байна. нөхөр маань хамт байгаа ч муудалцвал сална инээ тэрээ гэх болгонд нь миний охин та 2 салбал надад гунигтай байна шүү гэж хэлдэг тэгээд л охиноо бодоод бас өөрөө хайртай болохоор сална гэх болгонд нь гуйж авч ирэх ажилтай болдог хэцүү шүү хүүхэд л үнэхээр өрөвдмөөр байдаг юмаа. чи эхлээд аавтай нь ярилцаад үз ний нуугүй хүүхэд маань ингээд байнаа чи уулзаад цаашдаа холбоотой байж болохгүй юу гээд асуу. тэрний дараа л шийдээ гарга. харин өөрөө өөрийгөө өөрчил сайхан эрч хүчтэй амьдар амьдрал дэндүү богинохон шүү дээ гуниглан суух хэрэггүй аз жаргал хүсэе.
Зочин · 2016/03/30
Bi Bol tursun etsegt n ohindoo helelgvi heleed vz gj helmeer Bn ter hvn yu gj hvleej awah n chuhal bhaa
Зочин · 2016/03/30
Аав нь уулзах хүсэлтэй бол уулзуулсан дээр. Тэрнээс тэрмуу новш хүүхдээ хүлээн зөвшөөрөхгүй бол яахымбээ. Хүүхдийн сэтгэлд юм хийчнэ. Хүүхэд айхтар шүү, бидний хараагүйг харчина. өөрөө харин одоо болзоонд яв, улам өөдрөг амьдар. Амьдрал нулимсан дургүй гэдэг киног заавал үзээрэй
Зочин · 2016/03/30
Хэцүүмдаа
Зочин · 2016/03/30
Би ч бас ийм нэгэн ээж. Хүүхдээ гэж нэг ч уулздаггүй бол уулзуулаад хэрэггүй. Харин өөрөө сайн хань, аав болох хүн олж танилцуулсан нь дээр. Хүүхэд том болоод ойлгодог юм бна лээ уулзах эсэхээ өөрөө л шийднэ. Муу аавтай гэж бодож сэтгэлдээ үзэн ядаж бснаас мэдээгүй нь дээр. Харин өөрөө зөв хүнээ олж ханилаарай. Охинтой хүн дахиж хүнтэй суухдаа маш сайн сонголт хийх хэрэгтэй.
Зочин · 2016/03/30
Юуны өмнө өөрөөр чинь бахархаж байна.
Төрсөн эцэгтэй нь уулзуул дараа нь охин том болоод хүнтэй сууж үед эцэг нэг хүнтэй гай болоод суувал яах вэ .
Тэрийгээ болсон ч уулзуулах хэрэгтэй.
Манай хадам миний нөхөр ийн төрсөн эцгийг ердөө хэлдэггүй би өөрөө асуусан ш дээ тэгсэн үхсэн гээд ам хаасан.
Болж өгвөл цуглуул за магадгүй үхсэн байвал нэр ус овог гээд зурагын нь ч болов хахуул дараан нь энээс илүү маш том гарз гарвал яах вэ.
Ухаантай ээж эх хүн бол алс ирээдүйд харж уулзуулах нь зав шүү.
Тэрнээс худал хэлж үхсэн энэ тэр гэж ердөө болохгүй ш дээ
Зочин · 2016/03/30
Төрсөн эцэгээс илүү сайн аав хаана ч байхгүй гэдэг өрөөсгөл ойлголт шүү. Миний аав хаяад явсан эцгийн оронд намайг бүтэн өсгөсөн. Би төрсөн аавтайгаа тааралддагч тоож дуугардаггүй. Учир нь миний аав тэнгэрийн орноос хүүгээ мөр бүтэн эцгийн овгоор овоглож явааг минь бахархалтайгаар харж байхад тэр төрсөн гэх нэртэй новшоор бий яахын.
Зочин · 2016/03/30
Төрсөн эцэг нь бгаад ч өөр амьдралтай юм чинь дэмий биздээ бөөн хэрүүл нерв бас нэг айлыг хэрэлдүүлэх болно биз тэрэн
Зочин · 2016/03/30
xetsuu ch yumaa da. sain bodoorou
Зочин · 2016/03/30
Tursun etsegees iluu sn aav hna ch bhgui,mah tsusnii tasarhaii,aavtai ni uulzuul