Их хуралд нэр дэвшихээр сэтгэлээ шулуудсан Нара тун чиг завгүй гүйж яваа гэнэ шүү. Түүнийг хэдэн намууд элсүүлж суудалтай болохын төлөө үзэлцэж байгаа гэхийн байна лээ. Гэхдээ Нара тэдэнд ширүүхэн хэлээд авсан аль ч намыг дэмжихгүй, гишүүнээр элсэхгүй гэдгээ мэдэгдсэн. Сонгуулийн ажилдаа бэлтгэлээ базаагаад ойрдоо хүүгээ өөрөө харж чадахгүй байгаа гэнэ.

 

 

Энэхүү гэрэл зургийг "Үс ихт Бунжаа үр минь том болоод крантнаас усаа гоожуулаад өөрөө гараа угаачихдаг болсон шүү дээ
Тэр өлмий дээрээ зогсож байгааг нь хардаа" хэмээн найзууддаа сонирхуулсан юм. Гэтэл сайнтай, муутай хорвоод нэгэн эмэгтэй "хүүхдийн сандал аваад өгөөч ингэж дээшээ хүрэх гэж хүүхэд зовоож байхаар" өөрийн сэтгэгдлээ бичиж. Үүний хариуд

Нара "Би чинь бас ээжийн хувьд хүүдээ тавтай орчин бүрдүүлэх гэхээсээ илүү байгаа нөхцөлдөө зохицуулж амьдрах аргад л илүү чиглүүлдэг ээж ш дээ хүү маань тусгай сандал дээр ч сууж хоол идэж сураагүй, одоо яг бидний ширээн дээр суугаад л хооллодог. Бид нар боломжоороо нөхцөл байдалдаа зохицуулж амьдарч сураад түүнийхээ ачаар хаана ч дасан зохицож амьдарч чаддаг учраас тэгж өсөх нь хүүхдэд өөрт нь сайн гэж боддог. Крантаа бас нээчихээд гараа норгосныхоо дараа хаагаад байна миний хүү чинь хүүхдийг багаас нь байгаа зүйлээ ариг гамтай хайрлаж хэрэглэхэд сургана уу гэхээс том болсон хойноо гэнэт хайрлаж сурна гэдэг бол бас хомс байх гэж боддог шүү" гэв. Бас л бодууштай хариултыг өгсөн байга биз. Ганц дайчин ганцаардахгүй бүсгүй минь урагшаа зүтгээд байж дээ.

 

О.Ариун