Ихэнх аймаг, сумдад хаваржилт хүндэрч цагаан зудтай байгаа. Тиймээс малчдад туслах зорилгоор МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар “Илгээлтийн эзэд” хандивын тоглолтыг зохион байгуулсан. Улмаар тоглолтын орлогоор өвс, тэжээл авч аймаг бүрт ОБЕГ-аар дамжуулан хүргүүлсэн. Харин тусламж эзэддээ хүрч чадаагүй бололтой. Тодруулбал, Увсын Улаангомын харъяат С.Анхбаяр өөрийн цахим хуудсандаа: С.Жавхлан, Т.Баясгалан хоёр гавьяат маань "Илгээлтийн эзэн" тусламжийн аян өрнүүлж зудтай байгаа аймгуудад тусалж байгаа билээ. Энэ аянаас манай аймагт хувиарлагдсан тусламжийн өвс, тэжээл ОБЕГ-аар дамжиж хаваржилт хүндэрсэн сумдуудад хувиарлах байсан ч замаас нь Улаангом сумын ЗДТГ-ынхан тосож авч Шинэ наадмын талбайд буулган нэг боодол өвсийг 3000, тэжээлийг 6 000 зарсан хэрэг гарлаа. Тусламжийн өвс тэжээлийг уг нь Өмнөговь, Тариалан, Өлгий, Зүүнговь, Малчин зэрэг нүүдлийн зам нь боогдож мал ихээр хорогдож байгаа сумдуудад явуулсан бол илүү үр дүнтэй байхсан. Гэвч Улаангом сумын дарга нарын сувдаг шуналын "золиос" боллоо. Ичээч !!!.хэмээн бичжээ.

 

Энэхүү мэдээлэл МУГЖ С.Жавхланд хүндээр туссан бөгөөд энэ талаар түүний найз Д.Галбаяр цахим хуудсандаа ийнхүү мэдээлсэн байна.

Бид энэ талаар тодруулан эргэн мэдээлэх болно.