"Шинэ үе” продакшны дэлгэцийн 5 дахь бүтээл “Хөгжилтэй өдөр” инээдмийн уран сайхны Х.Отгонтунгалаг гол дүрийг бүтээж олны танил болсон. Хошин урлаг сонирхогчдод бол эчнээ таних биз ээ. КУДС-ийг жүжигчин мэргэжлээр төгсөж ажлын гараагаа "Шинэ үе"-эс эхлүүлсэн азтай бүсгүй. Тэрбээр амьдралынхаа ханиар мэргэжил нэгт жүжигчин Г.Баярхүүг сонгосон. Нэг охинтой хосууд шинэ бүтээлүүдтэйгээ үзэгч түмэнтэйгээ уулзсаар байгаа билээ. Энэ удаад үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүйн "содон" селфиг хүргэж байна.