Оройн хоол бол маш чухал, та хэдий хоолны дэглэм барьж байсан ч гэсэн аль болох идэх л хэрэгтэй. Гэхдээ хөнгөн бөгөөд эрүүл мэндэд тустай оройн хоолыг сонгоорой. Та бүхэнд танилцуулах гэж буй эдгээр оройн хоолны жорууд нь зөвхөн хоолны дэглэм сахиж байгаа хүмүүст бус мөн амттай хоол зооглохыг хүссэн хүмүүст ч бас тохирно.

Савхан вандуй хачиртай загас

Орц: Загас – 150 г

Амтлагчууд

Нимбэг – 1ш

Савхан вандуй/фасоль – 200 г

Давс – ½ ц.х

Цөцгийн тос – 20 г

Нимбэгийн шүүс – 1 цх

Яншуй – 2 х.х

Хийх арга: Загасаа цэвэрлээд давстай усанд 10-15 минут орчим чанана. Нимбэг болон амтлагчуудаар амталж болно. Савхан вандуйгаа усанд угаагаад давстай усанд чанана, таглаад хэрэггүй. Вандуй зөөлрөнгүүт уснаас нь шүүж авна. Хэдэн минут хүйтэн усанд хийнэ, өнгө нь сэргэж биежинэ. Савхан вандуйгаа уснаас нь авч таваглахынхаа өмнөхөн хайруулын таваг дээр шингэн нь ууршиж дуустал халаана. Давс, перец, цөцгийн тос, яншуй болон нимбэгийн шүүсээр амтална. Вандуй, загасаа таваглаад таалан зооглоорой.

Аарцтай амтат чинжүү

Орц: Дунд зэргийн чинжүү – 5 ш

Зөөхий – 100 г

Аарц – 400 г

Чимх давс Сармис – 2 хумс

Ногоон амтлагчууд (яншуй, укроп, кинза, майорон, базилик)

Перец Гоньд – ½ ц.х

Хийх арга: Сармис, ногоон амтлагчуудаа жижиглэнэ. Бүгдийг зөөхий, аарцтайгаа сайтар холино. Аарцны зуурмагаа чинжүүндээ хийнэ. Хөргөгчинд 1 цаг орчим амраагаарай. Таваглахдаа дундуур нь хувааж ч болно, бүтнээр нь тавагласан ч болно.

Хүрэн манжингийн шөл

Орц: Хүрэн манжин – 4 ш

Улаан байцаа – 400 г

Төмс – 400 г

Сонгино – 1 ш

Сүү – 200 мл

Ногоон өнгөт ногоонууд

Гүнждийн тос – 1 х.х

Давс, перец

Хийх арга: Ногоонуудаа арилгаад дөрвөлжин хэрчинэ, харин байцаагаа томовтор хэрчээрэй. Ногоонуудаа хоолны саванд хийж ус хийж 15-20 минут орчим ногоо зөөлөртөл чанана. Шөлөө блендерт хийж бутлаад дээрээс нь гүнждийн тос, сүү, давс, перецээр амтлаад дахин сайтар холино. Тавагласны дараа жижиглэн хэрчсэн ногоон өнгөт ногоогоор чимэглэн зөөхий дусааж болно.

Ногоотой тахианы цээж мах

Орц: Тахианы цээж мах – 1 ш

Сонгино – ½ ш

Лууван – 1 ш

Лаврын навч – 1 ш

Давс, перец

Улаан лооль – 2 ш

Өргөст хэмх – 1 ш

Амтат чинжүү – 1 ш

Салатны навч

Нимбэгийн шүүс

Хийх арга: Тахианы цээж махаа угаагаад хальсыг нь салгаж авна. Усанд тахианы цээж махаа хийж буцлангуут нь дээрээс нь лууван, сонгино, давс, перецээ хийнэ. 20-30 минут буцалгаад галаас аваарай. Шөлийг нь дараа өөр хоолонд ашиглаж болно. Салатанд: улаан лооль, өргөст хэмх, амтат чинжүү, салатны навч – бүгдийг холь. Нимбэгийн шүүсээр амтална.

Жигнэсэн ногоо

Орц: Брокколи – 500 г

Сүү – 250 мл

Өндөг – 4 ш

Сармис – 1 хумс

Фета бяслаг – 150 г

Гурил – 2 х.х

Чимх давс

Хийх арга: Шарах шүүгээгээ 180 хэм хүртэл халаана. Брокколиг жижиглээд шарах гэж байгаа саванд хийнэ. Өөр саванд сүү, өндөг, жижиглэн бэлдсэн фета, сармис, гурил, ногоон өнгөт ногоонуудаа хийж сайтар хутгаад брокколи дээрээ хийнэ. Шарах шүүгээнд 40 минут шарна.

Эх сурвалж:www.xopom.com