Салж, гэрлэж, нийлж болохгүй байна яах вэ?
2016/04/02
Би нэгэн дээд сургуульд багшаар ажилладаг байлаа. Сургуулиа төгсөөд удаагүй байсан тэр үед 1р курсийн нэг оюутан байнга юм асуугаад л байдаг байваа. Мэдээж бид 2 насны зөрүүтэй би хичээл ордог болохоор хэлж өгнө. Хичээл орохоор хичээлдээ сайн. Бүгдийг хамгийн түрүүнд хийж үзүүлдэг мундаг оюутан байлаа. Гэтэл надруу нэг эрэгтэйгээс мсж ирээд байдаг боллоо. Нэлээд удаан хугацаанд тэгсэн тэр оюутан байж. Тэгж байсаар огт харилцахгүй байсан хааяа л мсж бичээд л байж байдаг юм. Ингээд 4 жилийн дараа сургуулиа төгсөөд түүнийхээ дараа хамт хоолонд орж болох уу гэсээр байгаад орлоо. Нүүр хагарч байнга залгаж мсж бичдэг боллоо. Зөвхөн намайг гээд байгаа нь тухайн үед их мэдэгдээд байсан. Уулздаг болоод намайг эхнэрээ болгож авна гээд л би хэзээ ч болохгүй гээд нээх түүнийг ойшоодоггүй байв.
Гэтэл уулзсаар 3 жилийг үдэж. Одоо болохоор бүгд байраа сольсон маш хэцүү байна. Салья гээд салж чадахгүй, нийлье гэхээр нийлж чадахгүй, сууя гэхээр одоо тэр үгүй гэдэг болсон. Тэгсэн мөртлөө больё гээд л явдаг удахгүй эргээд ирдэг. Охидуудтай маш их чаталдаг. Би мэднэ гэхдээ гадуур яваад байгаа нь мэдэгддэгүй би одоо бүүр яахаа мэдэхээ байлаа?
Зочин · 2016/04/02
Salaa saihan zaluu huleej bgaa. Mart zugeer l haalgaa haagaad tsoojoo soli
Зочин · 2016/04/02
Суухгүй л гэж байгаа бол тэрнийг юугий нь хүлээдгийн. Угаасаа бодит амьдрал болж чадахааргүй юм байна. Мартах хэрэгтэй. Түүнийг мартах бол цаг хугацааны л асуудал.
Сарнай · 2016/04/02
Бүтэхгүй ээ эртхэн шиг сэтгэл санааны багахан шиг хохирол авахаасаа өмнө нь салсан нь дээр. Эмэгтэй хүн хүнд дасна гэдэг их хэцүү. Салахад эхлээд хэцүү 2 3 сар л бодогдоод л дараа нь мартаж эхэлнэ. Онгойхгүй бгаа хаалгыг онгойлгох гэж зүтгэж бхаар нээллтэй хаалга руу шууд л орсон нь дээр. Нэг хаалга хаагдахад дахин нэг хаалга нээгддэг тэр нь зөв хаалга байдаг гэтэгт итгэдэг
Зочин · 2016/04/02
Zugeer l husaltsaal baij bai l daa