Зүрх доголддог, хурц үрэвсэлтэй, судас хатуурсан юмуу бөглөрсөн, хэт ядарч эцсэн үед бумба тавих зохимжгүй. Бумбыг тавихдаа аль болох сайн хөхүүлэх хэрэгтэй байдаг байна. Сайн хөхөхгүй бол эмчилгээний чанар тэр хирээр бага байна. Бумбыг 1-15 минут тавина. Энэ үед дулаан бүлээн мэдрэгдэж тааламжтай сэтгэгдэл төрдөг. Хэрэв өвдөөд эхэлвэл тэр даруй эмчилгээгээ зогсоох шаардлагатай. Хэрэв бумбыг давтан тавих шаардлагатай гэж үзвэл дор хаяж 24 цагийн дараа тавьдаг. 2-3 хоногийн дараа тавьбал илүү үр дүнтэй байдаг. Харин дахиж бумба тавихдаа өмнөх өдөр тавьж байгаагүй хэсэгт тавьбал зохимжтой. Цус хурахаас айх шаардлагагүй аж.
Бумбыг хөх, багана нуруун дээр тавьж болохгvй
–Хөвөн, спирт хэрэглэх тохиолдолд спиртийг хөвөнд хэт ихээр шингээж болохгvй
–Бумбаны ирмэгийг хагарч эмтэрсэн эсэхийг заавал шалгаж vзэх ёстой.
–Бумбаны ирмэгийг хэт халааж болохгvй.
Туранхай эцэнхий өвчтөнд бумба тавихдаа бумба тавих хэсэгт нь тос тvрхэнэ. Бумбыг хэт халааснаас тvлэгдэл vvсгэж болно. Иймээс нягт нямбай ажиллах ёстой. Бамбарын галыг унтраахдаа өвчтөний эсрэг зvvн гарын алгаар таглаж vлээх, эсвэл устай саванд дvрж унтраана. Өрөө тасалгааны хаалга, цонхыг хааж, 18+22 хэмийн дулаан байранд өвчтөнг унтахынх нь өмнө тавина.
Н.Чимэг