Метро барих хөрөнгийн тооцоог гаргажээ
2013/09/02
Метро барих хөрөнгийн тооцоог гаргажээ
Засгийн газрын хуралдаанаар “Улаанбаатар метро” төслийн судалгааны тайланг хэлэлцлээ. Нийслэлд нийтийн тээврийн метро барих асуудлыг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан саналыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн энэ оны зургаадугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд “Улаанбаатар метро” төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн юм. Метроны давхруудын нийт талбайг 850$/м2 гэж үзвэл 10.5 тэрбум ам.долларын үл хөдлөх хөрөнгийн зах зээл метроны шугам дагуу бий болно. Үүнийг дагаад 156 мянган ажлын байр шинээр бий болж, улсад хуримтлагдах татвар нэмэгдэх аж. Метро барьснаар иргэд автобусаар 45 минут явдаг газар 15 минутад очдог болох юм.
Зочин · 2013/09/03
za hurdan barigdaasai neg gatsan deer ni vl hudluh hurungutei bolj biznes erhelii baiz