FACEBOOK ЗЭРЭГ ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНҮҮД

ЯМАР ЦААД ЗОРИЛГОТОЙ ЭД ВЭ? 

2004 онд Харвардын Их Сургуулийн оюутан Марк Цукербергийн анх сэдсэн гэж сурталчилдаг (!) Face Book нэртэй олон нийтийн сүлжээг одоо дэлхий даяар 800 гаруй сая хүн, 70 хэл дээр ашиглаж байна.
Face Book- ийг зөвхөн хувь хүмүүс хэрэглэхээс гадна пүүс компаниуд, төрийн болон төрийн бус байгууллагууд өөрийгөө суpталчлах, зар мэдээ тараах зорилгоор ашигладаг. Face Book бол ийм төрлийн сүлжээнүүдийн зөвхөн нэг нь л юм.

Ер нь хүмүүсийг сонирхлоор нь багцалж өгдөг өөр олон төрлийн иймэрхүү сүлжээ байдаг. Жишээ нь: оюутнуудын, аль нэг спортын багийг дэмжигчдийн, кино сонирхогчдын, тогооч нарын, аялагчдын, компьютер тоглоомууд болон хөгжим сонирхогчдын гэх мэт. Зарим нь зөвхөн компютер ашиглаж холбогддог, зарим нь зөвхөн гар утсaap холбогддог бол Face Book хоёуланг нь ашиглах боломж олгодог ба хэрэглэгчдийнх нь хамгийн том сектор нь түүх-нийгэм-улстөр-эдийн засаг-геоулстөрийн наад захын зохих мэдлэг боловсрол нь дөнгөж бүрэлдэж байгаа, зөв итгэл үнэмшил нь хараахан бүрдээгүй залуучууд уруу ч чиглэсэн байдаг ! Энэ нь юуны тулд вэ, хэнд алсдаа ашигтай байх вэ?!!


Хүмүүс ер нь ямар зорилгоор Face Book-т "татагддаг" талаар судлахад доорх хандлага ажиглагддаг ба үүнийг судлаачид баталсан байдаг:
1. Хувиа хичээх харийн үзэл суртал ноёрхсон энэ либерал нийгэмд ганцаардлаа зөнгөөрөө мэдэрч байгаа тэд нарт найз нөхөд, ойр дотнын хүмүүстэйгээ ядаж online-aap ч гэсэн хамт байх гэсэн далд ухамсар, цаад хүсэл эрмэлзлэл нь их байгааг энд бас буруугаар ... ашиглаж байгаа.
2. Либерал ТВ, радио сонингооор үндсэндээ нэг л үзэл суртлыг янз бүрийн хэлбэрээр өдөр шөнөгүй балбаж байгаа учир тэдний сонирхол нь аажмаар буурч харин үүний оронд танил тал, хамаатан садан, ойр дотнын андуудынхаа өдөр тутмын амьдралын сонинг сонсох, үзэх, xapж байх гэсэн хүсэл нь энэ "хувийн" нийгэмд тэр хүний хамтын дотоод ухамсар нь маш тухгүй байгааг илэрхийлж байгаа хэрэг юм. 
3. Сурагчид хамтран гэрийн даалгавраа хийх, тоглоомууд дээр тоглох /тэд голдуу дамжуулан хуулах, эсвэл интернэтээс бэлэн зүйл татан авч хэвлэж дүн авах, тавих зэрэг нь одоо хүүхэд залуусыг улам залхуу, мохоо мулгуу болгосоор байгаа. Мөн түүхэн үнэнийг гүтгэсэн элдэв хулхи "байлдаантай" тоглоомуудаараа гэнэн цайлган хүүхэд залууст шал буруу ташаа ойлголт төсөөлөл бүрдүүлж байгаа - ингэх нь хэнд ирээдүйд ямар ашигтай вэ!!?/
4. Шударга үнэнч сэтгэл, хамтын амьдралаасаа мөнгөний ашиг хонжоо гэдэг либерал хатуу ханаар бие биенээсээ тусгаарлагдсан тэд нар хэн нэгнээс байнга сэтгэл санаа - оюуны тусламж дэм, сэтгэлзүйн "түргэн тусламж" авах хэрэгтцээтэй болсон юм. Энэ бол хүмүүний эсрэг энэ гаж нийгэмд тэд аажмаар "солиорч байгаа" гэсэн үг юм. Тэд нар үнэт зүйлүүд, оюун санааны хувьд ойрхон хүмүүсийг хайн олох гэсэн цаад асар их хэрэгцээтэй байгааг нь тэднийг тагнах мөшгихөд ашиглах болсон юм.
5. Өөрийнхөө уран бүтээл, авьяaс чадвараа бусдад үзүүлэх, сэтгэгдлийг нь сонсох /үүний хажуугаар элдэв гаж донг ухуулан зөвтгөж сурталчилах, эдлэх хэрэглэх идэх уух хэрэглэх дон шүгэлсэн энэ нийгмийн "бусдад гайхуулж" хэрэгцээгүй хэрэглээг зориуд бий болгож өрөнд хийх гаж хүсэл нь давамгайлж байгаа нь бас бодит баримт юм/. 
- Албан ёсны сургууль, сургалтаас гадуур бие даан суралцах,
- Цахим техник хэрэгсэл хэрэглэх чадвараа дээшлүүлэх,
- Сонирхолын хүрээгээ тэлэх, судалгаа шинжилгээний ажилдаа шинэ мэдээ, мэдээлэл олох
- Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхэд туслахуйц мэдлэг мэдээлэл хайх
- Албан ёсны мэдээллийн хэрэгсэл, сургууль болон гэр орон, ажил албаныхаа хүрээнээс гадуур мэдээлэл олох
- Нийгэмд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй групп, олон нийттэй дуу хоолойгоо нэгтгэх зэрэгт бол Face Book-ыг үнэхээр хүчирхэг талбар болгож чаджээ.


Ийм чухал хэрэгсэл болж чадсан зүйл маань хэр зэрэг найдвартай, ер нь анхнаасаа ямар зорилготой вэ? гэдэг асуулт зайлшгүй урган гарч байна.
Үүнийг олж мэдэхийн тулд Facebook олон нийтийн сүлжээний зүгээс хэрэглэгчдийнхээ хувийн нууцын хадгалалт, найдвартай байдлын талаар ямар хандлага, чиг баримтлалтай байдгийг харцгаая:

“WE TRY TO KEEP FACEBOOK UP, BUG-FREE, AND SAFE, BUT YOU USE IT AT YOUR OWN RISK…WE DO NOT GUARANTEE THAT FACEBOOK WILL BE SAFE OR SECURE. FACEBOOK IS NOT RESPONSIBLE FOR THE ACTIONS OR CONTENT OF THIRD PARTIES, AND YOU RELEASE US, OUR DIRECTORS, OFFICERS, EMPLOYEES, AND AGENTS FROM ANY CLAIMS AND DAMAGES, KNOWN AND UNKNOWN, ARISING OUT OF OR IN ANY WAY CONNECTED WITH ANY CLAIM.


Бид Face Book - ийг вирусгүй, найдвартай ажиллуулахыг хичээх болно. Гэхдээ та үүнийг (Face Book – ийг. Оpч) өөрийнхөө хүсэлтээр ашиглаж байгаа. Бид Face Book бол найдвартай, аюулгүй гэдэг баталгаа гаргаж өгөхгүй. Facebook гурав дахь этгээдийн үйлдэл ба байрлуулж буй зүйлийн төлөө хариуцлага хүлээхгүй, тийм учраас та гомдол шаардлага болoн, танд учирсан хохирлын төлөө манай захирлууд, албаны хүмүүс, ажилтануудад хандах шаардлагагүй. Энэ нь манайд хандсан болон хандаагүй аливаа гомдол саналд хамаарна.” гэжээ.


Мөн Face Book - ийн Хувь хүний нууцлалыг хадгалахтай холбоотой FAQ буюу Асуулт - Xариулт нь хоорондоо илэрхий зөрчилдсөн утгатай байдаг. Жишээ нь: “Бид таны тухай мэдээллийг гурав дахь этгээдэд дамжуулахгүй” гэсэн мөртлөө, өөр нэг газраа болохоор, "Бид таны тухай мэдээллийг өөрсдийн харилцдаг гурав дахь этгээд - хариуцлагатай компанитай хамтран эзэмшиж болох юм" гэх мэтээр. Тэгснээ, "хуулийн байгууллагын хүсэлт болон бидний ажил хэргийг хөнгөвчилж байгаа бизнес хамтрагчиддаа "бас өгөх" тухай ч байх aж. Үүнийг та доорхи холбоосоор орж өөрийн нүдээр шалгаад авсан ч илүүдэхгүй ээ:

http://www.facebook.com/terms.php?ref=pf

Дээрх албан ёсны бичиг баримтаас нь харах юм бол Face Book бидний хувийн аюулгүй байдал, хувийн нууцаа алдах эсэхийг өөрсдөд маань даатгасан байгаа болох нь харагдаж байна. Учир нь энэ бол нийгэм, олон нийтийн сүлжээ гэдгээр халхавчилж. Нийгмийн дунд та өөрийгөө хэрхэн авч явахаас таны амь нас, аюулгүй байдал, хувийн болон “хувьсгалын” нууцаа алдах эсэх чинь хамаардагтайн адил Face Book олон нийтийн сүлжээнд орно гэдэг нь одоо 800 сая-г давсан таних танихгүй маш олон хүмүүсийн дунд ороод явчихлаа л гэсэн үг. Энд та өөрөө өөрийнхөө өмнө хариуцлага хүлээнэ. Нэгэнт бид ийм эрсдэлтэй юм хэрэглэж байгаагаас хойш тэр эрсдэлүүд нь чухам ямар юм байж болох вэ гэдэг талаар бага ч гэсэн мэдээлэлтэй байх ёстой. Үүнд:
Хүмүүс олон нийтийн сүлжээгээр дамжин сүрдүүлэг, заналхийлэл, доромжлол, хууралт, гүтгэлэг, тэр байтугай аллагад өртөх нь элбэг болжээ. Жишээ нь, нэгэн залуу бүсгүй хэзээ хаана очихыгоо Face Book, Twitter-тээ бичиж үлдээгээд гарчээ, яг тэр газар нь алуурчин отож байгаад алсан нь тогтоогдсон тухай саяхны нэг сонинд гарсаныг олж үзлээ.
Ялангуяа Facebook дээp бага насны хүүхдүүдийг залилан мэхлэх, айлган сүрдүүлэх, сэтгэл санааны дарамтанд оруулах, тархийг нь угаах, таньдаг хүнийх нь нэрийг барьж тэдэнтэй харьцах замаар хулгайлах, хууран мэхлэх, гэмт үйлдэлдээ ашиглах, гэр бүлийнх нь тухай дэлгэрэнгүй мэдээлллийг олж авах, садар самуун хүчирхийлэлд татан оруулах явдал байнга гарсаар байна.

Таныг гүтгэж доромжлохын тулд таны тухай мэдээлэл, зураг хөргийг садар самууныг сурталчилсан эсвэл элдэв террорист байгууллагуудын сайтууд дээр тавих:
1. Гэмт хэргийн бүлэглэлд оруулан мэдээлэх
2. Хулгай дээрмийн хэрэгт хувийн мэдээлэл, зураг хөргийг тань ашиглах, хуулийн байгууллагад худал мэдүүлэх
3.Таны хувь хүнтэй чаталсан яриа чинь хөндлөнгийн өөр этгээдэд дамжихгүй гэх баталгаа байдаггүй байна. Ийм тохиолдол одоо олон гарсаар байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд TechCrunch хэмээх вебсайт хүмүүсийн хувийн чатан дээрхи бичлэгийг нь уншиж болдог нэгэн нууц програм гарсан тухай мэдээлжээ. 
4. Таны хувийн мэдээлэл, зураг, чаталсан бичлэг, видёо, цагийн хуваарь, ажлын төлөвлөгөө хөндлөнгийн өөрэтгээдэд мөн дамжихгүй гэх баталгаа байдаггүй байна. 
5. Face Book өөрийнхөө сүлжээнд ямар нэг өөрчлөлт, сайжрууулалт хийх бүрийд таны Privacy- (Хувийн нууцлал) болон Security (Найдвартай, аюулгүй байдлын) тохиргоо мөн хамт өөрчлөгдөж таны зарим мэдээллээ бусдад үзүүлэхгүйгээр тохируулсан тохируулга тань алдагддаг байна. Жишээ нь, зөвхөн миний дотнын найзууд л харж болно гэж тохируулсан утасны дугаар тань нийтэд үзэгдэж харагдахуйцаар болноо гэсэн үг юм. 
6. Уг сүлжээн дээр байрлуулж байгаа бусад байгууллага, компаниудын зар сурталчилгаа, зураг, холбоосууд нь вирустай эсэхийг хэрэглэгчийн зүгээс мэдэх болoмжгүй байдаг.
7. Мөн Face Book дээр байгаа таны жинхэнэ найзууд болон Face Book-ийн найзууд, танил хүмүүс тань санамсаргүй болон санаатайгаар хувийн мэдээллийг тань бусдад дамжуулахгүй гэсэн баталгаа байхгүй. Өөрийн чинь аюулгүй байдал найзаас чинь, харин найзын чинь аюулгүй байдал өөрөөс чинь хамаарна гэсэн үг юм.
8. Хаа сайгүй байдаг залилан мэхлэгчид, хулгайчид, луйварчид, гэмт этгээдүүд, тагнуул туршуулууд, хүний хулгайчид, алуурчид таны нэрээр, эсвэл өөрсдийн хуурамч хувийн мэдээллийг Face Book дээр тавьж гэмт үйлдлээ хийсэн тохиолдол улам ихэссээр байна. Жишээ нь, Verisign компаний iDefence группээс мэдээлэхдээ зарим хакер группүүдэд Face Book хэрэглэгчдийнхээ нэр, нууц үгүүдийг далдуур худалдаж байсан тухай мэдээлсэн байна.
1.5 сая хүний хувийн нууц мэдээллүүдийг нэгийг нь 25 - 45 доллараар зарж байгаад баригдсан ажээ.
Xамгийн сүүлийн үеийн судалгаагаар Автралийн Квинсланд мужид өнгөрсөн сард Face Book дахь хүмүүсийн мэдээллийг ашиглаж 19 аллага, 728 гэмт халдлага, 542 секс хүчирхийлэл халдлага, 370 интернет банкны болон бусад хулгай, луйварууд гарчээ.
9. Face Book дээрээс хүмүүс хамгийн ихээр хувийн мэдээллээ алддаг зам бол Application буюу янз бүрийн тоглоомууд тоглох, видёо бичлэг клипүүд үзэх, гэрэл зургийн бусад сүлжээ рүү орох боломж олгодог програмууд юм. Тэдгээр сайт уруу та орохдоо тухайн жижиг програмыг өөрийнхөө Profile хуудсанд татан авч байгаа, ингэхдээ та өөрөө ч мэдэлгүйгээр гурав дахь этгээдийг таны хувийн мэдээлэлүүдэд нэвтрэх боломжийг олгож орхидог. Application татах бүрийд таны хувийн мэдээллийн тохиргоо чинь өөрчлөгдөж байдгийг ойлгох хэрэгтэй.
10. Өөр нэг томоохон сэтгэл сэрдхийлгэсэн зүйл бол Face Book дээрх бидний бүх хувийн мэдээлэл, гаргаж буй зураг хөрөг, бичлэгүүд, чаталж буй яриа хөөрөө, ер нь юу л тавина тэр бүхэн хэзээ ч арилашгүйгээр Face Book-ийн server дээр хадгалагдан архивлагддаг. Та чаталсан зүйлээ арилгах гээд үзээрэй. Тэнд Delete гэсэн товч байхгүй байгаа!?
11. Face Book-ийн Privacy Policy буюу Хувь Хүний Нууцлалын тухай хэсэгт "бид таны тухай мэдээллийг өөр бусад эх сурвалжуудаас ч цуглуулах бөгөөд сонин хэвлэл, мессенжер ч үүнд орно. Та Face Book - ийг хэрэглээгүй байсан ч таны мэдээллийг бид цуглуулах болно" гэсэн үг бий.

12. Google, Yahoo, YouTube, AOL сайтууд дээрх таны е-майл Face Book-тай холбогдож болдогийг та мэдэж байгаа. Тэндээс таны мэдээлэл чинь Face Book ууруу сэм урсаж, цааш нь АНУ-ын Тагнуулын Төв Газар, Үндэсний Аюулгүй байдлын агентлаг, Холбооны Мөрдөх Товчоо гэх мэт тагнуул, тусгай албадын мэдээллийн санд очиж хадгалагдаж байгаа. 2013 оны 4 сараас АНУ-ын засаг захиргаа өөрийн иргэдийн болон дэлхийн аль ч өнцөгт байрласан Компютерийн Системд нэвтрэх, тагнах, чагнах, цуглуулах хуулийг гарган батлуулж Призм хэмээх нууц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна.

Энэ хөтөлбөрийг эсэргүүцэн илчилж дэлхийн хүн ардад сэрэмжлүүлж аюулын "шүгэл үлээсэн" Edward Snowden (whistleblower) эх орноосоо дүрвэн гарахад хүрсэн билээ. 
13. Уг Призм хөтөлбөрийн гол хүний нэг Max Kelly гэгч бөгөөд өмнө нь Face Book-ийн Аюулгүй, найдвартай ажиллагааны хэсгийг хариуцдаг байсныг мөн АНУлс бол хувь хүний мэдээллийн нууцыг хадгалах, хамгаалах Нэгдсэн Үндэсний Байгууллагын хуулинд гарын үсэг зураагүй орон гэдгийг энд онцгойлон дурьдах хэрэгтэй гэж бодож байна.

Энэ бүхнээс харахад та бүхэн ихээхэн эрсдэлтэй зүйлээр “наадаж” суугаа аж!!!


Тэгвэл энэ эрсдэлүүдийг хэрхэн бууруулах вэ? гэдэг асуулт урган гарна.

Xамгийн гол нь жирийн амьдралд юу л тохиолддог вэ тэр бүхэн Интернетийн орчин, олон нийтийн сүлжээ - Face Book дээр ч мөн л тохиолдоно гэдгийг байнга санаж байх хэрэгтэй
Ойр дотнын хүмүүс, үр хүүхэд, хамгийн сайн найз нөхөдийн болон хувийн мэдээллээ Face Book-т бүртгэгдсэн Friend гэсэн болгонд тайлагнахгүй байх хэрэгтэй. Танихгүй хүн тэдний тухай асууж сонирхвол хариулахгүй байх эрхтэй гэдгээ байнга санаж байх хэрэгтэй
Face Book бол үнэгүй үйлчилгээ гэдэг. Гэвч хорвоо дээр үнэгүй юм байдаггүй гэдгийг бид мэднэ. Тэгвэл энэхүү "үнэгүй" үйлчилгээнийхээ төлөө FaceBook компани бид бүхний бүхий л мэдээллийг цуглуулдаг, цааш нь гуравдагч этгээдэд зардаг, дамжуулдаг гэдэгт одоо бол эргэлзэх хэрэггүй ээ.


Face Book бол мөнгө л хийх зорилготой хувийн компани гэдгийг хэрхэвч мартаж болохгүй!
Face Book бол хүмүүс өөр өөр тасалгаанд орчихоод нүүр нүүрээ харалгүй хананы завсраар бичиг цаас солилцож байгаа юм шиг "харилцаа" юм. /фейсбуук гэдэг бол өөр нэг утгаараа нүүрээ буруулж нуух гэсэн салаа утгатай үгийн цаад утгаар нь тоглосон нэр нь юм - ubman.mn/
Friend - найз гээд байгаа хүмүүсийн чинь маш цөөхөн хувь нь таны үнэхээр таньдаг, найдвартай хүмүүс байгаа гэдгийг хэрхэвч мартаж болохгүй.
Өөрийнхөө байнга давтагддаг цагийн хуваарь, ажил хэргийнхээ төлөвлөгөөг олонд харагдахаар тавьж болохгүй.
Гэр орон, хаяг адрес, хувийн амьдралын чинь талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхүйц зураг, видёо бичлэг гэх мэтийг тавихдаа маш бодолтой хандах хэрэгтэй!
Таны дарга, ажил олгогч болон тагнуул тусгай албад, хууль цагдаагийн байгууллагын хүмүүс Face Book хуудсанд чинь шаардлага гарвал “зочилно” гэдэгт эргэлзэх хэрэггүй.
Face Book бол бизнес, байгууллагын сурталчилгаанд бол маш тохирсон сайт юм.
Гэвч хүний харилцааны 80-90 % нь биеийн хөдөлгөөний хэл ( body language) байдаг, тэгвэл Face Book нь нүүр нүүрээ харж уулзахтай адилтгах аргагүй виртуал - бааш харилцаа гэдгийг мартаж болохгүй. 
Face Book-ийн Friend чинь хэмээн таньтай холбогдсон, танихгүй хүмүүс таныг хаана юу хийж явааг "сэм ажиглан мөрдөхөөс" гадна, таны дуртай хөгжим, ном, кино, төрсөн газар орон, гэрийн болон ажлын утас, е-майл, гэрийн хаяг, эрхэлдэг ажил, боловсролын байдал, төрсөн он сар өдөр, хүйсийн баримжаа, ашиг сонирхол, гэр бүлийн байдал, жинхэнэ найз нөхөд, гэр орныхонтойгоо ямар харилцаатай болох, зураг хөрөг, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодлыг чинь судлаад таны тухай бүрэн дүүрэн "тагнуулын" мэдээлэлтэй болж таньтай (“уулзахдаа”!!!) яаж харьцах бүх төлөвлөгөөгөө маш нягт сайн боловсруулж таны бодол санааг маш чадварлаг далдаас удирдах болoмжтой гэдгийг санаж байх хэрэгтэй.
Face Book дээрх хувь хүний мэдээллүүдийг ашиглаж хүнийг хулгайлж боолчлолд худалдах, хүүхдийн хулгай, хүчин, захиалгат аллагын хэрэг ихэсч байгааг байнга санаж маш болгоомжтой байх ёстой. 

 

Эцэст нь Tа бодит амьдрал дээр биеэ хэрхэн яаж авч явдаг, таних танихгүй хүмүүстэй яаж харилцдаг тэр л ёс зүйт хандлага, тэр л сонор соргог болгоомжлол тань Face Book хэмээх цахим ертөнцийн амьдралд тань мөн л хэрэг болно гэдгийг дахин сануулж хэлэх байна. Ер нь жирийн амьдралд юу л тохиолддог вэ тэр бүхэн Интернетийн орчин, олон нийтийн сүлжээнд мөн л тохиолдох болсон нь бодит байдал юм...

З.Эрдэнэбат (ХБНГУлсад IT -ийн салбарт ажилладаг)