Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо урлагийн тайзаа орхин зодог тайлж буйгаа мэдэгдсэн. Тэгвэл дууч бүсгүй хэсэг хугацаанд л уран бүтээлээсээ хөндийрч, завсарласан нь үнэн. Харин нөхөр маань намайг “Эмэгтэй хүн цэцэглэж, дэлбээлэхийн тулд дуртай ажлаа хийх ёстой. Тиймээс миний хайр дуртай ажлаа хийгээрэй” хэмээн ихэд дэмжсэн учраас уран бүтээлдээ эргэн орж буйгаа дуулгасан. Удахгүй түүний уран бүтээл ар араасаа ундрах биз ээ.

Хоёр хөөрхөн гүнжийн ээж болсон тэрбээр кесарова хагалгаагаар амаржсан гэдэг. Том охиндоо Хатангоо нэрийг хайрлаж, гэрийнхэн нь Бүжин гэж өхөөрдөн дууддаг байна. Бага охиныг нь Аригун-Бэхи гэдэг нэрийг хайрласан. Аригун-Бэхи гэдэг нь ариухан гүнж гэсэн утгатай гэнэ шүү.