Ядахдаа өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалддагсан
2016/04/06
Мэргэжлийн сумогийн их аварга Хакухо М.Даваажаргалын ааш зан сүүлийн үед их эвдэрсэн харагдаж байна. Дэвжээн дээр гарч ирж шүдээ хавираад л, шагналынхаа мөнгийг шүүрч авснаа туслах руугаа шидэж ч байх шиг. Хару башёгийн сүүлийн өдөр яав. Түрүү бөхийн шагнал авахдаа уйлж унжсан.
Уг нь ч нулимстайгаа хутгалдахаар сүртэй зүйл болоогүй л дээ. Телевизэд ярилцлага өгөх үеэр нь нэгэн үзэгч “Хакухо чи аварга хүн байж зайлж давахаасаа ичихгүй байна уу” гээд хашхирчихсан юм. Энэ үг аваргын чихэнд очоод юу юугүй өмөлзтөл уйлуулчихсан хэрэг. Сумогийн ертөнцөд аварга хүн зайлж давах ёсгүй гэх дүрэм байхгүй л дээ. Гэхдээ өрсөлдөгчдөө боломж олгон мэх хийн давахыг аварга хүнээс шаарддаг юм. Үүнийг нь буруушаан орилсон үзэгчийн үг Хакухог япон түмний өмнө уйлж улцганууллаа. Энэ мэтээр их аваргын зан ааш ер нь л өөр болоод байна. Үүнийг нь Японы хэвлэлүүд анзаараад шүүмжлэх янзтай болоод явчихлаа. Угтаа их аварга хүн ингэж болохгүй ээ. Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэгчээр гэж монгол үг байдгийг санах хэрэгтэй. Асар их утга агуулсан ардынхаа үгийг сана. Үгүй ядаж л япон эрчүүд шиг бай л даа. Бидний сайн мэдэх Кайо, Таканохана, Чиёонофүжи аварга шиг янз бүрийн ааш гаргалгүй түвшин сайхан бай. Тэднийг япончууд элдвээр хэлж байгаагүй гэвэл тэрэн шиг худал зүйлгүй болно. Гэвч тэд бөх хүний тэвчээр гарган дотоод сэтгэлээ ил гаргаад байдаггүй. Ер нь хэн ч, хаана ч, яаж ч явсан усыг нь уувал ёсыг нь дагадаг. Яг одоо Японы нийгмийн дарамт эхлээ ч үгүй байгаа шүү дээ. Хакухогийн хувьд өөрийг нь япон хүн бил үү, монгол бил үү гэж эргэлзтэл нь ёс заншлыг нь дагаж байх ёстой. Япончууд Хакухог япон эхнэр авахад нь бэлгэшээн баярлаж иргэнээ болгоно гээд л байсан. Яахав тэндхийн иргэн болчих л доо. Тэглээ гээд япон хүн болчихгүй, монгол хүн хэвээрээ л байна.
Хакуход сумогийн ертөнцөд ойрын таван жилдээ босоо байх боломжтой сайхан ирээдүй бий. Харин энэ хэдэн жилийн дотор сумод байж болох бүх дээд амжилтыг нь тогтоо. Хэрэв Японы хэвлэлүүд жинхэнэ утгаараа дарамталж эхэлбэл түүнийг дагаад Монголд ч гэсэн хэвлэлийн хийрхэл эхэлнэ. “Тал нутагтаа ир”, “Өмхий япончуудад ингэж дээрэлхүүлээд байхдаа яадаг юм”, “Монгол чинь хүлээж байна” гээд л хийрхэцгээнэ. Асашёорюү Д.Дагвадоржийг яасныг мэдэж байгаа биз дээ. Эх орондоо хүрээд ир, хүрээд ир л гээд байсан. Энэ бол ерөөсөө л хийрхэл, хоосон шүлс юм. Магадгүй хоолноос нь салгах гэсэн оролдлого ч байж мэднэ. Нэг монгол хоолтой байж гэмээнэ түүнийх нь нөлөөн дор хэчнээн олон монголчууд сайхан амьдарч байгаа билээ дээ. Хакухо Японд байснаараа хоёр улсын найрамдлыг баталгаажуулж буй. Харилцааны бас нэгэн гүүр болж байгаа. Тиймээс япон зон олны хүндлэлийг хүлээсэн хэвээрээ байж Монгол, Японы ард түмнийг ойртуулах, найрамдлыг нь улам бүр баталгаажуулах хэрэгтэй. Идэж байгаа хоолоо зүхэх нь дэлхийд байхгүй тэнэг зан. Өөрийнхөө идэж байгаа хоол руу нулимдаг хүн байдаггүй. Энэ монголчууд биднээс л гарах зан шүү.
Зочин · 2016/04/18
Их аваргыг шүүдэг чи одоо хэн вэ монголынхоо төрийн хуучин шинэ луйварчдыг л шүүмжил даваажаргал аварга монголоос нэг төгрөг ч аваагүй өөрийнхөө чадлаар харин ч монголдоо хөрөнгө оруулалт хийж байгаа хүн яаж барилдах нь чамд ямар хамаатай юм
Зочин · 2016/04/08
Гардаг аугаа хүчирхэг гэдэг хоосон яриа амны зугаа биш гэдгийг харуулсан хүмүүн бол.Хакухо болон Асашёрюү аваргууд юмаа
Зочин · 2016/04/08
Хакухо маань байснаараа Японы ард түмэн мөн үё үёийн засгийн газар.Монгол улс монголын ардад итгэж бгаа.Биднийг домог туульст
Зочин · 2016/04/08
Тэр ч тиймээ.Их аварга бна гэдэг.Эзэн хаантай дүйцэх өндөр алба.
Зочин · 2016/04/07
За за яахав дээ саналаа л бичээ биз. Авах гээхийн ухаанаар хандвал л болоо ш тээ. Дагаад л хөөрчих юм.
Зочин · 2016/04/07
Очиж очиж япон авгай авч байдаг арчаагүй эр чл бол доо
Зочин · 2016/04/07
Uyn uls tur bold yawchiwaa durakaa unshsanaa oilgo l doo
Зочин · 2016/04/06
тэр хүн өөрөө шийдэг бага тэнэгтээрэй
Зочин · 2016/04/06
өрөвдөлтэй зүйл бичих юм.ядаж нэрээ бичээд тавьчихсан бол үнэлэх байлаа.нэрээ бичиж чадахгүй арчаагүй амьтан байж юу хачин юм бичдэг.японд хүний б ө г с долоож япончуудад дэвсгэр болж байгаад ирсэн хүмүүсийн нэг байна.тэр япон руугаа зайл.
Сумо · 2016/04/06
Манай энэ сэтгүүлчид үнэн тэнэг юмаа. ийм юм бичиж байх гэж гайхаад барахгүй байна.Монголынхоо нэг бахархах хүндлэх хүний талаар ийм юм бичиж байх гэж. Нэг телевиз байгуулахад хэдэн тэнэг хүүхэнл хэрэгтэй байдаг гэдэг шиг. үнэн хоосон толгойтой хүмүүсээр энэ сонин сэтгүүл дүүрчээ.
Зочин · 2016/04/06
Ene odoo ymar utagtai ym bichsen ym be sain uxsangviee
Зочин · 2016/04/06
ХӨГЖЛИЙН ГАРЦ ХАЙСАН ГУТЛЫН ЖАГСААЛ ЧИНГИСИЙН ТАЛБАЙД МАРГААШ БУЮУ 4 САРЫН 7 НД БОЛНО ИЛҮҮ ГУТАЛТАЙГАА ИРЖ ОРОЛЦООРОЙ ЖАГСААЛД НЭГДСЭН ГУТАЛ БҮРИЙН ЦААНА ХЭЛЭХ САНАА ТУЛГАРСАН АСУУДАЛ БАЙГАА
Зочин · 2016/04/06
ХӨГЖЛИЙН ГАРЦ ХАЙСАН ГУТЛЫН ЖАГСААЛ ЧИНГИСИЙН ТАЛБАЙД МАРГААШ БУЮУ 4 САРЫН 7 НД БОЛНО ИЛҮҮ ГУТАЛТАЙГАА ИРЖ ОРОЛЦООРОЙ ЖАГСААЛД НЭГДСЭН ГУТАЛ БҮРИЙН ЦААНА ХЭЛЭХ САНАА ТУЛГАРСАН АСУУДАЛ БАЙГАА
шаабар · 2016/04/06
Арай л сүржигнэсэн нийтлэл болчихов уу даа. Тамирчин хүнд уйлах бол байдаг л үзэгдэл. Хор шар гэж байх ёстой. Омог бардам байна гэдэг бөх хүний нэг онцгой чанар гэж боддог шүү. Нийтлэлийн санаа нь Даваажаргалд тус болохоосоо илүү ус болж мэдэхээр юм. Цаагуураа зан нь эвдэрсэн гэж хэн ч санаагүйг өдөөсөн ч юм шиг. Даваажаргал харин ч жудагтай даруухан бөх байх шүү.
Зочин · 2016/04/06
Zuv zuv
Зочин · 2016/04/06
япон хүн бичсэн юм уу
Зочин · 2016/04/06
энэ нийтлэлийг ямар лалар нь бичсэн юм бэ өөрөө юу юм бэ
Зочин · 2016/04/06
1sard yapon hun turuulehed nileen ih setgeleer unasan shuu. humuus davgaa avarga zodog tailsanaas hoish sumo uzehee bolison gedeg. gehdee bi uzehee bolij chadaagui odoo ch uzdeg mongol buhchuudee demjdeg ter maani yasan bol hed davsan bol geed bainga site uhdagdaa davaajargal avargiig anh garch irsen tsagaas ni hoish demjseer irsen demjihed l bolno. yaponchuudiin yu geh ni hamaagui davaajargalaa chinii ard mongoliin ard tumen bii shuu. record iig ni tultald ni deesh ahiud urgelj chamaig demjih bolnoo. deer ni nemj helehed mongoliin zaluu buhchuud hangaltgui barildaj bn ugtaa bol mongol avargaguudiinhaa haana ch hurehgui bn hervee chi hicheehgui bol yu ch ul hurtene gedgiig sanaj hicheegeereidee
Зочин · 2016/04/06
Zaa chi odoo uuh ugchihsun yum shig demii yum yarij baihaa boli!
Naad hun chin chamaas bolon ulsaas neg ch tugrug awaagui uuriin hucheer Yaponiig noyloj l bui jiriin neg muu Mongol huu shuu. Gomdwol gomdono gehdee l usiig n uugaad yosiig n dagaad yavjil baina.
Iim hereggui niitlel bichij baas shig yum hiij baihaa boli zuger
Зочин · 2016/04/06
Тиймээ сугалаатай болгоё. Худлаа коммент бичихээс цаашгүй, сонгуульд оролцдоггүй залуусыг идэвхитэй саналаа өгөхийг уриалж бна. Тэгэхгүй бол бидний хувь заяаг МАН-н хэдэн хөгшид өвгөд шийдэх болно. Энэ удаагийн сонгууль бол АН өнгөрсөн 4 жилд хийсэн ажлаа ирэх 4 жилд улам өргөжүүлэн хийж үр дүнгээ харах хариуцлагатай сонгууль болно. Хэрэв ирэх 4 жилд үр дүн нь харагдахгүй бол АН үүрд улс төрөөс хусагдах болно.