Б.Борхүү: П.Анужин гэдэг хүнийг нэвтрүүлэг хөтлөхөөс өмнө монголчууд таньдаг байсан уу
2016/04/06
Өнгөрсөн өвөл “Зуун эрхэм” нэвтрүүлэгт оролцсон Н.Энхбаярын хар бичлэг нийгмийн сүлжээгээр цацагдаж нэлээдгүй дуулианыг дэгдээгээд авсан.
“Херо” энтертайментийн ерөнхий найруулагч Б.Баатар “Том бүлэглэлд бичлэг алдсан” тухайгаа олонд мэдэгдсэн билээ.
Харин Оюутолгойн гэрээний тухай “Зуун чухал сэдэв” нэвтрүүлгийн хар бичлэгүүд мөн л алдагдсанд хөтлөгч П.Анужин “Херо” энтертайментийг хардаж буйгаа нуусангүй. Тэрбээр “Херо энтертайнменттэй "Оюу толгойн гэрээ"-ний тухай хийж дуусаагүй нэвтрүүлгийн хэсгээс, хийлцэж байсан улсад нь ч хэлэхгүй цацаж байна. Энэхүү нэвтрүүлгийг хэн нэгнийг муухай харагдуулах гэж, хүмүүсийг талцуулах гэж хийгээгүй юм. Уг гэрээний бодит байдал, мөн чанарыг ард түмэнд үнэн бодитоор харуулах гэж тухайн гэрээг хариуцан хийж байсан улс нь өөрсдөө санал тавьж, хийж эхэлж байсан билээ. Тэд надаар хөтлүүлэхээ ч өөрсдөө шийдсэн. Гэтэл таслаад эвлүүлсэн энэ бичлэгт юм бүхэн тэс өөрөөр харагдахаар байна. Би маш их харамсч байна. Бичлэг хулгайлсан гэх том бүлэглэлийг илрэхийг хүлээж элдэв доромж гүтгэлэгт хариу өгөхгүй байгааг энд дурдмаар байна. Улс төрийн тоглоом, сонгуулийн шоу хийх гэж байгаа бол ажил үүргээ эрүүл сэтгэл зүйгээр гүйцэтгэж байсан эмэгтэй намайг орхи гэдгийг би "Том бүлэглэл" эсвэл “Херо” энтертайментийн хамт олонд мэдэгдэж байна” гэсэн юм.
Тэгвэл энэ талаар “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн найруулагч Б.Борхүү " Гэхдээ тэр янз бүрийн шуугиан дуулианаас илүү намайг эмзэглүүлж байгаа нэг зүйл бий. Энэ нэвтрүүлгийг хийж байсан хүмүүс маань талцаж хуваагдаж, бүтээл рүүгээ эргээд хар шороо цацаж байгаад эмзэглэж байна. “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг бол Монголын ард түмэнд их өндрөөр үнэлэгдсэн, олонд хүрч чадсан нэвтрүүлэг. Би хувийн ажлаас болж нэвтрүүлгээс жаахан хөндийрсөн. Гэхдээ нэвтрүүлэг бий болоход гар бие оролцсон хүний хувьд сэтгэл зовж, үг хэлэх хүн нь би л дээ. Сайн, муу яригдаж байж ажил явдаг байхгүй юу. Түүнээс дандаа сайхан инээгээд, дал мөрөө алгадалцаад явна гэж юу байхав. Миний багшийн хэлж байсан үг бий. “Хэрүүлтэй уруултай л байвал та нарын ажил явж байгаа юм байна” гэж бодоод би дуугүй гараад явчихдаг аа гэж. Түүнтэй адил ажлын явц дунд хэрүүл уруул, янз бүрийн юм гарна. Үүнийг нэг бүрчлэн тоочих шаардлагагүй байх. Гэхдээ энэ уран бүтээл яаж бий болж, ямар ямар саад бэрхшээлийг даван туулж өдий хүрснийг ганц хэлэх, мэдэх хүн нь би" хэмээн анх удаагаа өөрийн үзэл бодлоо хуваалцав.
Мөн тэрбээр найруулагч Б.Баатар, П.Анужин нарын дунд үүсээд буй зөрчилдөөний тухай "Хүнд их танигдаад ирэхээр хүнд янз бүрийн зан суудаг болтой юм. П.Анужин Биеэ тоосон ч юм уу, эсвэл их өндөр зиндаатай, амбицтай болсон ч юм уу. Сүүлдээ нэвтрүүлэгтээ ирж ордоггүй, зочин ирчихээд байхад хүлээлгэдэг, гуйлгадаг болсон доо. Ийм байдлаас болж хүндрэл гарч эхэлсэн. Нэвтрүүлэг ганц Анужин, эсвэл Баатараас болж зогсох ёсгүй биз дээ. Хөтлөгч нь, найруулагч нь хэн байхаас хамаарахгүйгээр энэ нэвтрүүлэг үргэлжлэх ёстой. Амьдрах ёстой. Гэтэл Анужин ирэхгүй, ямар нэгэн байдлаар алга болдог болсон. "Анужин тэр хоёр нэг гэрт орчихсон юм уу, хоорондоо суучихсан юм уу” гээд олон хүн надаас асуудаг юм. Гэтэл тэр хоёрыг нэг оронд байхыг нь би хараагүй. Миний нүдэнд нэг удаа тэврэлдээд явж байхыг нь үзээгүй. Тиймээс би нүдээр хараагүй зүйлээ баталж, эсвэл няцааж чадахгүй. Нэвтрүүлэг хөтлөхөөс өмнө Анужин гэдэг нэрийг монголчууд анх мэддэг байсан юм уу. Нэр усыг нь таниулах, Монголд ийм сайхан ухаалаг эмэгтэй байдаг юм гэдгийг нээхэд энэ нэвтрүүлэг маш их ач тусаа өгсөн байх аа гэж боддог. Тиймээс ийм зүйл рүүгээ битгий нулимаач л гэх байна" гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
О.Ариун
ЗОЧИН · 2016/04/07
ТЙИМЭЭ БОРХҮҮ ЗӨВ ЮМ БИЧЖЭЭ. АНУЖИН ЖААХАН ТАНИГДААД НЭРД ГАРААД ИРЭХЭЭРЭЭ ӨӨРИЙГӨӨ МАШ ИХЭД ДЭЭГҮҮРТ БОДОЖ ХУУРАМЧ ИХЭМСЭГ ШИНЖТЭЙ БОЛООД БАЙГАА НЬ ХАРАГДААД БАЙСАН. ЯРЬЖ БАЙГАА ШИНЖ НЬ Ч ХИЙМЭЛ ИНЭЭСЭН, ХУДЛААГААСАА УХААНТАЙ ШИНЖТЭЙ ДҮР ГАРГААД НЭГ Л БИШ БОЛООД БАЙСАН НЬ ИЛЭРХИЙ БАЙСААН. НӨХРӨӨСӨӨ САЛСАНАА Ч ГЭСЭН САЛААГҮЙ ГЭЭД МЭЛЗЭЭД БАЙСАН, ОДОО ЭРГЭЭД ХАРАХАД ҮНЭНД ГҮЙЦЭГДЭЖ САЛСАН Л БОЛЖ ТААРСАН ШҮҮ ДЭЭ. ИЙМ Л ХУУРАМЧ ХУДЛАА ХҮҮХЭН БАЙСАН БАЙНА.
сайннайз чинь · 2016/04/07
анужин аймаар их зан суусан нь үнэн шүү өмнө нь түүнийг хэн танидаг байсан юм энэ хэдийн буянд олонд танигдчихаад одоо хуцаад байгаа хүн дээ ер нь маш хэлбэр хөөдөг хүүхэн бүх юмаа хэлбэрдэх гээд ядчихсан байгаагаараа л бай анужин чи хэпдэн жилийн өмнө ямар байлаа одоо чи албадаж хэлбэрдэж амьдрах гэж өөрийгөө их л зовоож амьдраад байгаа шүү
Зочин · 2016/04/07
Ene ih teneg hvvheen.yarih gej yadtsan.hiimel tseejiltsen.
Зочин · 2016/04/07
ТЭНЭГ БАНЗ ХҮҮХЭН БАЙХ НЬ. БААТАР НЬ Ч БААТАР ӨӨРИЙГӨӨ ХЭН ГЭЖ БОДООД БАЙГАА ЮМ БОЛОО ЧАЦГА ЦАРАЙЛСАН БААГИЙНУУД ЧИНЬ
Зочин · 2016/04/06
Hero giin baatar hudaldagsan naad muu novsh chin mongonoos bolj dulzendej bga ni oilgomjtoi
Зочин · 2016/04/06
zochin · 2016/04/06
tiim ee hen ch tanihgyi bsan shuu dee
bi · 2016/04/06
Anuujin nebtruuleg ehelheer turul ariljaad saihan uhaantai hunii durd ordog gesen ternees umun tushaaldsan, zagnasan ,daramtalsan azag bdag gesen medeej zugeer baisan huniig engej yarihgui l bsan bh munuu. magadgui dee.
zochin · 2016/04/06
ner tortei xuntei xamt xotolj yvuulj bga vum chini xar sanaa xereggui baixaa
зочин · 2016/04/06
Найруулагч Борхүү гэдэг хүн үнэн л юм бичсэн байна ш дээ.эндээс ердөө ч атаа хорсол олж харсангүй.
Зочин · 2016/04/06
Ануужин ухаантай хүн бишээ. Хэлбэр хөөсөн л хүн дээ.
Зочин · 2016/04/06
Anuujin bitgii buuj og cham shig chadaltai saihan busgui suuliin ueiin nevtruulegch dund bhgui. zorigtoi baigaarai
шаабар · 2016/04/06
Байдаг л маргаан зөрөөн шүү дээ. Эхлээд нүүр нүүрээ хараад уулзахгүй хэвлэлээр хэоэлдээд байдаг нь онцгүй л юм. Ухаантай хүмүүс бол ингэхгүй л байсан даа. Юм мэддэг тусмаа даруухан байвал улам гоё харагдана даа. Жижиг сажиг хэрүүл хийгээд өөрийгөө өмөөрөөд эхлэхээр буруу тийшээ л хазайз байна гэж харагддаг. Одоо маргаад хэрэггүй. Эвээ олцогоод
лунтаа · 2016/04/06
anuujin ooroo asuudaggui yum bish dee bvgdiig hvneer beldvvlchiheed tseejleed yaridag yum gsn
У · 2016/04/06
Анужин ухаалаг эмэгтэй хорссон хүмүүс хорлож нэр хүндийг нь гутааж байгаа байх манайхан гайгүй яваа нэгнийгээ татаж унагах даа гарамгай шүү дээ тэр Баатар чинь авгай хүүхэдтэй биз дээ нэг муулахаараа дандаа хүний хувийн асуудал руу орох юм эр эм хоёр байтугай эрүү толгой салдаг хорвоод Анужин битгий бууж өг
Зочин · 2016/04/06
Anuujin gej avgai yamar yumniikh ni ukhaalag baidgiiin ukhaalag kharagdakh gekj bur ineed khurgeed zagvartaad baidag mangar avgaishtee kk
Зочин · 2016/04/06
ymar humuusiig oruuldag n sonin shuu mongo avch oruuldag um uu
Зочин · 2016/04/06
Хүн болгон анх эхлээд олны танил төрдөггүй шүү дээ. Тэнэг юм яах гэж бичиж байдгийм. Наад атаа хорслоо жаахан хямгадаж баймаар юм манай залуус. Барагтай хүүхэн энэ том нэвтрүүлгийг энэ зэрэгтэй хөтөлж чадахгүй шүү. Одоогийн энэ ТВ-ийн сэтгүүлчдийн хүнээс юм асууж байгаа харахад их гологддог шүү дээ. Цаашлаад Их Хурлын гишүүдэд ч ингэж хөтөлж чадах хүүхэн байхгүй санагддаг юм.