Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын мэргэжилтэн хууль бусаар баригдаж буй бетон зуурмагийн үйлдвэрийн байгаль орчны үнэлгээг хуурамчаар үйлдсэн тухай эх сурвалжийн мэдээллийг дэлгэж байна.

 

 Баримт сөхвөл  УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярын төрсөн дүү Ц.Содхүү өнгөрөгч 2010 онд 24342 м2 газрыг амины орон сууцны зориулалтаар авсан юм байна.  Гэтэл уг газрын  эзэмших зориулалтыг өөрчлөн “Жидиконкрит” ХХК бетон зуурмагийн үйлдвэрийг барьж эхэлжээ.  Энэхүү үйлдэл нь  “Газрын тухай” хуулийн 35 дугаар хэсэгт заасан  газрыг зориулалтын дагуу ашиглах, эзэмших гэсэн заалтыг зөрчсөн юм байна.

Уг  зөрчлийг арилгах тухай албан шаардлагыг холбогдох хүмүүст нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч хүргүүлсэн боловч үл ойшоожээ. Түүгээр ч барахгүй газрын эзэд байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн үнэлгээг нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын мэргэжилтэн н.Энхбаяраар гаргуулсан байх юм.

Энэхүү  дүгнэлтэд дурдаснаар  “Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн арваннэгдүгээр хороо “Бетон зуурмагийн үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжүүлэх ажлын явцад агаар мандал, гүний усны бохирдол болзошгүй осол гаргах магадлал бага тул уг төслийг хэрэгжүүлэх боломжтой” гэсэн үнэлгээг гаргасан аж. Уг дүгнэлтийг уншиж үзвэл "лолололо" хэмээн бичиг үсэг тайлагдсан хүн бичсэн гэхэд эргэлзээ төрөхөөр боловсруулжээ.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу