Орон сууцны зээл хүсэгчдэд 327.7 тэрбум төгрөг олгожээ
2013/09/03
Найман хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжсэн эхний 43 хоногийн мэдээллийг Монголбанкнаас өглөө.
Өмнө нь олгосон ипотекийн зээлээс 794.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэл банкуудад иржээ. Үүнээс банкууд 15 мянга 336 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 437.8 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг найман хувьд шилжүүлсэн байна.
Иргэд 393.7 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 5945 иргэнд 327.7 тэрбум төгрөгайн орон сууцны ипотекийн зээл шинээр олгожээ.
Зочин · 2013/09/04
unen gehdee ih ywdaltaim bna le tegeed bairnii oridooroo tawiul sariin huu ni 1.4 hwitsaa bna le
Зочин · 2013/09/04
Sain bn uu.8 % iin xuutei bair zeeleer awaxad urdchilgaa tololgui oor bairnii order bankind tawij awdag gej unen uu?