Улаанбаатар дэлхийн секс жуулчлалын төв болох нь
2013/09/03
Саяхандаа Монголд Америкийн алдарт сагсан бөмбөгч Дуайт Ховард ирээд буцсан. Тэр үеэр манайхны сайхан охидыг хямдхан зарсан ч байж болох тухай мэдээлэл гарсан.
Энэ үнэхээр эмгэнэлтэй биш гэж үү. Заавал Ховардаар жишээ авдаг юу ч билээ гэж бодох хүн гарч ирж магад. Гэхдээ бодит байдал тийм байгаа болохоор л хэлээд байна. Манай улсад жилд 100 гаруй мянган жуулчин ирдэг. Бүр ихэсвэл 200 мянган шахдаг юм гэсэн. Гэтэл тэдний 50-60 хувь нь секс жуулчлал хийхийн төлөө Улаанбаатар хотыг сонгодог гэж байгаа юм. Тэр дундаа Хятад, Солонгос, Туркчууд тэдний 80 орчим хувийг бүрдүүлдэг юм билээ. Харин үлдсэн хувийг барууныхан эзэлнэ. Монгол охид Хятад, Солонгосын хүүхнүүдийн дэргэд гүнж шиг гэдгийг өөрсдөө ярьдаг юм гэсэн. Түүний хажуугаар худалдаж авахад хямдхан байдаг. Нэг үгээр хэлбэл, манайхны сайхан бүсгүйчүүд, бараг миссүүд нь биеэ гадныханд Эрээний бараанаас хямдхан үнээр зарчихдаг. Түүнд амташсан гадныхан эх орондоо очоод найздаа гайхуулдаг юм байгаа биз дээ. “Монголын хүүхнүүд дагина л гэсэн үг.
Тэр царай зүс, бие хааг өөлөхийн аргагүй. Тэгсэн мөртлөө хямдханыг нь яана аа. Чи 50 ам.доллартай байхад л лусын дагина шиг хүүхэнтэй жаргаж байгаад ирнэ” гээд л хэл амаа билүүддэг нь тодорхой. Түүнийг сонссон найз гуай ирэх жилийн аяллын төлөвлөгөөндөө Улаанбаатар хотыг оруулж, порно сайт ухаж, хүүхнүүдийн мэдээлэл цуглуулна биз дээ. Дэлхий даяар садар самуун кино үзүүлдэг сайтууд ихээр бий болж сая сая хүн хүссэн үедээ үзэж, мэдээлэл авах боломжтой болж. Монголчууд бид түүнээс нь яаж хоцрох билээ. Дэлхий даяар түгсэн томоохон порно сайтууд дээр “Улаанбаатарын охид” нэртэй буланг үүсгэж, Монгол бүсгүйчүүд эрээ цээрээ алдсан нүцгэн зургаа тавьж, шалиг үгтэй захидал гадны эрчүүдэд үлдээдэг болоод удаж байгаа. Түүнээс нь үүдэж барууны орнуудад садар самууны нэгэн шинэ төрлийг “Улаанбаатар” гэж нэрлэх болсон юм билээ. Улаанбаатарын нэрийг дэлхийн тавцанд “алдаршуулаад” байгаа уг төрөл удаан хугацааны турш шалиг үгтэй цахим захидлаар харьцаж, биеэ үнэлэх арга юм гэсэн. Гэтэл манайхаас өөр садар самууныг сурталчилдаг сайтад булантай улсын нийслэл битгий хэл тосгон ч байхгүй. Ганцхан энэ жишээнээс л үзэхэд Монгол Улс дэлхийн секс жуулчлалын төв болох шахаад байгаа нь харагдаж байна. Харагдаж байна гэж зоригтой хэлээд байгаа нь ч учиртай. Манайхны үүсгэсэн “Улаанбаатар” гэдэг улигт биеэ үнэлэх аргыг барууныхан хачин их таашааж байгаа гэсэн. Бүр биеэ үнэлэгчид нь “Би Улаанбаатарт хайртай” гэсэн бичигтэй цамц өмсч, шөнө орой гадаа зогсдог тухай гадны сайтуудаар гарч л байсан.
Тун удахгүй манай улсад 1.5 сая жуулчин ирдэг болно гээд байгаа. Түүнийх нь 50 хувь нь секс жуулчлал хийж, “Улаанбаатар” гэдэг бие үнэлэх арга үүсгэсэн Монгол бүсгүйчүүдийг биеэр үзэх гэсэн барууны эрчүүдийн төлөөлөл байна биз. Манайхан зөвхөн интернэтэд булан хийгээд энэ ажлаа дуусгаагүй. Баруунд очиж бааранд нүцгэнээр хоол зөөдөг ажил хийдэг хүүхнүүд сүүлийн үед олшроод байгаа юм билээ. Зарим нь зургаа даруулж, порно сайтад байрлуулж байх жишээний. Ингээд тоочоод байвал Монгол бүсгүйчүүдийн хийж байгаа биеэ үнэлэлтийн сурталчилгаа дэлхийн өнцөг булан бүрээс гарсаар л байх нь.
Удахгүй баруунд “Монгол” гэсэн шинэ биеэ үнэлэлтийн арга үүсч, “шөнийн эрвээхэй” нар нь “Би Монголд хайртай” гэсэн бичигтэй цамц өмсөөд явж байх вий. Уг нь Монгол дэлхийн аялал жуулчлалын төв биш юм аа гэхэд жуулчид үзэсгэлэнт байгалийг үзэх гэж ирдэг орон байвал аятай юу. Даанч сайхан, хямдхан хүүхнүүдээсээ болоод дэлхийн секс жуулчлалын төв болох бололтой. Юутай эмгэнэл.
Н.Пунцагболд
Зочин · 2013/09/11
Vnen shde zahiin porno site d l ulaanbaatar gj bga. eniig neg tsegtselj chaddaggui l yum bhda ene ulsiin udirdlaguud manai uls ner nvvree aldaj duuslaa
Зочин · 2013/09/07
muu ******uud
Зочин · 2013/09/05
хэний буруу вэ засгийн газрын буруу ш дээ.гайхуулж бичээд байх ч зүйл биш.цалин мөнгө орлого багатай юм чинь ард иргэд охид хүүхнүүд нь ****** л явна ш дээ.аав ээж ******тай айлын хүүхдүүд ****** явдаг шиг засгийн газрын бодлого ****** учир ард иргэд нь төрсөн биеэ хямд зарж байна
zochin · 2013/09/04
manai jhvvhnvvd neeren hormoi sultai shvv yalanguya gadaad garaad
Зочин · 2013/09/04
unen hudliig medehgui gehdee nil har PR
Зочин · 2013/09/04
Saihan ****j bainaa chi Puntsagboldoo ene niitlel chine chinii l bodol yumdaa kkk uruvdultei yum bodoh yumdaa ****uul... emgenel gevel ene niitleliig bichsen het uuriin dugnelteer duurgesen chi l yumdaa. Unen ugend uur chine hurvel nadad handaj buhimdalaa delgeerei [email protected]
Зочин · 2013/09/04
Энэ яагаад ч олигтой сэтгүүлч болохгүй ээ...
Зочин · 2013/09/04
manai setguulch nar unen mal ***** nar shu
Зочин · 2013/09/04
hahaha estoi unen unee nemeechee hahaha
Зочин · 2013/09/04
ehleed naad ulsaa hugjuul za yuuun ih yumand sanaa zovdog baagii ve
Зочин · 2013/09/04
****** huuhnuudiig bhgui bolgii gevel bodlogo turiin negdsen bodlogo heregtei bh tur saatuulah gazar horij mergejil ezemshuuleed mergejiliin daguu ajil olgovol zugeer bishuu
Зочин · 2013/09/04
ta nar unee nemeechdee hehe
Зочин · 2013/09/04
Erguu nowsh min uhsenii chin alban ysnii gazar solioooorooood bai ynhan awaad surtsiimuu h****ain shijgiin nowshnuud chin
Зочин · 2013/09/04
zuv gesen hun alg bna shde. zugeer barimtgui yum bichhee boli gej bna. Mongolchuud er ni yu ch hiij chaddaggui ni unen shde. oligtoihon biye unelj ch hcadahgui bj yun delhiin *** tuv ntr
Зочин · 2013/09/04
Монгол охид харийхны доор ялангуяа өмхий хужаанарын доор хэвтэх нь тэгээд зөв болж таарахнуу?
Зочин · 2013/09/04
toon barimtiig amnii zorgoor bichvel medee bish boldog ym, *** bichihee boli
Зочин · 2013/09/04
hehe. emgenel mun. gehdee busad gazar ch gsn huuhnii une adilhan l baig****t. seuld bur goe ohid barag mongoloos hyamd ***huu l baidag. hytdad bol uilchilgee n yun mongol ohid. gehdee asuudal devshuulj bga n zov. biee uneleh alban esnii gazartai bolgood burtgeltei baih heregtei.