Япон эмч нар үнэгүй оношилгоо, эмчилгээ хийнэ
2013/09/03
Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд энэ сарын 23-нд Японы зүрхний эмч нар ирж ажиллах юм байна.
Тэд зүрхний гажигтай хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийхээс гадна зүрхний цооролттой болон яаралтай эмчилгээ шаардлагатай хүүхдүүдэд дурангийн мэс заслыг үнэ төлбөргүй хийх гэнэ.
2001 оноос эхлэн Японы зүрх судасны эмгэг, согогийн нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдээс бүрдсэн сайн дурын эмчилгээний багийг Монгол Улсад ажиллуулж эхэлсэн аж.
Дашрамд дурьдахад 11 жилийн хугацаанд нийт 2546 гаруй өвчтөнд оношлогоо хийж, 338 гаруй өвчтөнд зүрх сэтгүүрдэх аргаар зүрхний цоорхой бөхлөх эмчилгээ хийжээ.