“Дайны эрсдлийн сан” нэрээр их хэмжээний угаасан гэх үндэслэлээр МИАТ-ийн экс удирдлагуудыг шүүр хурал өчигдөр Нийслэлийн шүүхэд боллоо. Шүүх хурал  өчигдөр өглөөний 09 цагт эхэлсэн бөгөөд 20:00 цагийн орчим өндөрлөж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээжээ.  

Тодруулбал МИАТ-ын захирал  асан Б.Эрдэнэбилэгийн 13 жил нэг сар, Б.Бат-Эрдэнийн 12 жил нэг сар, Ц.Орхоны 11 жил, дэд захирал Ч.Хоролсүрэнгийн 13 жил нэг сарын ялыг хэвээр үлдээлээ. Мөн анхан  шатны шүүхээс хэргийг нь цагаатгасан  Ч.Хоролсүрэнгийн компанид нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөрийг хэрэгт холбогдолгүй учир хохирол барагдуулах шаардлагагүй гэж үзсэн байна.

Шүүх хуралд анхан шатны шүүхээс  МИАТ-ын экс удирдлага нэг бүрийн 2-3 өмгөөлөгч, нийт 19 өмгөөлөгч оролцосн бөгөөд тэд шүүх хуралдааны шийдвэр ингэж гарсанд харамсаж байгаагаа илэрхийлээд  давж заалдахаа энэ үеэр мэдэгдсэн юм.  

А.Баярмаа