Өрөнд орсон эцэг, эхээ хөл дээр нь босгох гэж 10 жилийг зарцууллаа
2016/04/09
Зөв л амьдрах юм бол ядуу тарчиг байдлаас гардаг юм залуус минь. Сүүлийн үед залуус ямар ч зорилгогүй хий дэмий их мөнгөтэй болж баян хүн болох гэсэн хүсэл шуналтай болжээ. Би өөрийнхөө амьдралын нэгээхэн хэсгийг бичихийг зорилоо. Юу гэхээр одоогоос 10 жилийн өмнө манай аав ээж хоёр өрөнд орж байраа зарсан. Гал голомтоо зарсан идсэн айл өөдөлдөггүй гэж үнэн юм байна лээ. Нэг доошоо унаад арай гэж босох гэж бүтэн 10 жилийг зарцууллаа. намайг 2012 онд сургуулиа төгсөх үед манайх гэдэг айл ядуу тарчиг эцэг эх минь өвчтэй айлын хашаанд гэрээ барьж амьдарсан.
Эгч бид хоёр тэтгэлгээр сурсан тулдаа арай хийж их сургуульд сурч чадсан юм. Эгч бид 2 энэ ядуу байдлыг хөл дээр нь босгох хүн бол чи бид 2 гэж их хичээсэн. Сургуулиа төгсөөд ажил хийсний дүнд манайх гэдэг айл байр оронтой унах унаатай болж одоо л нэг айл шиг болж байна.
Аав ээж хоёроо эмчлүүлж байгаа, өнгөрсөн 10 жилд тэр хоёр маань өвчинд баригджээ.Арга үгүй биздээ идэх хоолоо яаая гэж байсан хүмүүс. Тэгэхээр хүн өөрөө л хичээж ядуу байдлаасаа гарч сайхан амьдралыг цогцлоодог юм шүү залуусаа өнөөдөр чи тэнгэрээс мөнгө унаад ирэх юм шиг гудамжаар сэлгүүцэж хий дэмий цагаа өнгөрөөх хэрэггүй л байх.
Зочин · 2016/04/10
algaa horstol alga tashmaar baina
heleh ug alga
Зочин · 2016/04/10
Ulam ih amjilt, az jargal husen eruue!
irgen · 2016/04/09
zuv setgel itgeltei zorilogtoi hunnii ajil uils ayandaal butdeg ym Sanaa sain bol zaya zuv gedeg shu de
ЗОЧИН · 2016/04/09
ААВ ЭЭЖЭЭ ӨӨД НЬ ТАТДАГ САЙН ХҮҮХДҮҮД ЮМАА. АМЬДРАЛ БОЛ ТЭМЦЭЛ ЮМ ГЭДГИЙГ ОЙЛГОСОН БАЙНА.
usuhjargal · 2016/04/09
sain hvvhdvvd bna mongol iin min zaluuchuud iim l baih estoidoo