А.Эрдэнэбат VS Д.Дагвадорж: Залилсан ба залилаагүй
2016/04/10
"Лайв Энержи групп”-ын захирал А.Эрдэнэбат Их аварга Д.Дагвадоржид залилуулсан тухайгаа хэвлэлийнхэнд мэдээлсэн билээ. Тэрбээр их аварга Д.Дагвадорж аварга болон түүний ах Д.Сумъяабазар, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан нартай хамтарч ажиллаж, гаднаас хөрөнгө оруулалт нэрээр Хуан Ёу Лун гэгч хятад эрээс 10 сая ам.долларын зээл авсан ч бүх мөнгийг их аварга Д.Дагвадорж болон түүний ах УИХ-ийн гишүүн Д.Сумъяабазар нар хувьдаа авцгаасан өөрийгөө хохирогч мэтээр хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тарааж байна гэлээ. Тиймээс энэ хэргийг шалгуулахаар Арбитрын шүүхэд хандсан гэдгээ хэлсэн юм.
Тэгвэл энэ мэдээлэл гарсны дараа их аварга Д.Дагвадорж өөрийн твиттер хуудаснаа "Удахгүй мэдээлэл хийнэ. Сайхан сэтгэлийг усаар хуурсан муу луйварчин байгаа юм” хэмээн бичжээ.
Ингээд тэдний эсрэг, тэсрэг байр, суурийг 24VS24 буландаа онцолж байна.
А.Эрдэнэбат
Би долоон жилийн өмнө их аварга Д.Дагвадорж, Д.Сумъяабазар, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан нартай холбогдсон. Манай төсөл дээр нэмэлт хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчдыг Д.Дагвадорж, Д.Сумъяабазар нар надад танилцуулсан. Тэр хөрөнгө оруулагч нь БНХАУ-ын иргэн Хуан Ёу Лун байсан. Хуан Ён Лунгийн эхнэрийг монголчууд Хуан жү гэг гэх нэрээр нь танина. Ингээд бидний хэрэгжүүлж байсан төсөл дээр нэмэлт хөрөнгө оруулалт хийхээр Хуан Ёу Лун А.Эрдэнэбат миний нэр дээр 10 сая ам.долларын зээлийн гэрээ хийсэн. Энэ мөнгийг Д.Дагвадоржийн банк болох Үндэсний хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан оруулж ирсэн. Гэсэн ч Д.Дагвадоржийн хувийн данс руу шилжсэн. Ингээд захиран зарцуулалтыг Д.Дагвадорж хийсэн. Миний бие ганц ч ам.доллар аваагүй. Гэтэл хөрөнгө оруулагч болох Хуан Ёу Лун 10 сая ам.доллараа 15 сая ам.доллар болгон надаас нэхэмжилсэн. Энэ хэргийг би хуйвалдааны, залилангийн шинжтэй хэмээн үзэж Монголын хууль хяналтын байгууллагад хандан, энэ хэрэг одоо шалгагдаж байгаа. |
Д.Дагвадорж
Ярьж л байг ээ, тийм зүйл огт байхгүй. Би энэ талаар дахгүй мэдээлэл хийнэ. Сайхан сэтгэлийг усаар хуурсан муу луйварчин байгаа юм.
Мөн энэ асуудлаар нэр нь холбогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Би энэ асуудлыг мэдэхгүй. Сонгууль дөхсөн болохоор намайг ийм асуудалд холбогдуулж байгаа юм байлгүй. Надад хамаагүй” гэлээ.
|
www.24tsag.mn
Baaz · 2016/04/10
Dolgorsyren zaaniihan bygdeeree hyn muutai uls gej nutgiinhan bolon hamt ajillaj baisan hymyys yardag yum bilee/??????
davaa · 2016/04/10
Za daa muu ch gesen avarga maani enenees luivar hiihdee tulaagui dee uuriinhuu ems huuhnuuded arabiin sheih shig zartsuulsan munguu nuuh gesen yavuurgui oroldlogo
irgen · 2016/04/10
za bayachuud ch mungu tugrugu bulaatsaldaa gedsendee huluu hiiltseh ym da tsalinga haraad suudag bid ch saihan ymaa yadar setgel tenger taivan hen gujirdeh baih hen umungu tugrgu nneheed shuuh tsagdaa bol bol hej bodoh ymgui sanaa amar alhaj yavah ym da