НӨАТ-ын урамшууллын хонжворт сугалааны найм дахь тохирлыг өнөөдөр МҮОНТ-ээр 19:30 цагт шууд дамжуулна. Энэхүү тохиролд нэгдүгээр сарын 1-ний өдрөөс гуравдугаар сарын 31-ний бүх сугалаа хамаарах юм.

 

Супер азтан 50 сая төгрөг хожих боломжтой бөгөөд дөрөвдүгээр сарын хонжворын сан 675 900 000 төгрөг байна.

 

Урьдчилсан байдлаар бүртгэлд ямар нэг зөрчилгүй 291 мянган хэрэглэгчид 5,5 тэрбум төгрөгийг чирэгдэлгүйгээр буцаан олгохоор бэлтгэж байна. Долоон удаагийн сугалаанаас 70 мянган азтан тодорч, 2,9 тэрбум төгрөг хожсон ч одоогоор 573 сая төгрөгийг иргэдэд буцаан олсгосон байна.

 

Дараагийн тохирол дөрөвдүгээр сарын 24-нд болно.