Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна
2016/04/11
Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 11. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 4. Сумъяа гараг. Чөлөөт эх одтой, 5 шар мэнгэтэй харагчин гахай өдөр. Өдрийн барилдлага:Идэр Шүтэн барилдлага: Сэрэхүй. Өдрийн наран 6 цаг 15 минутад мандан, 19 цаг 34 минутад жаргана.
Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, нялхасын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.