Хүүхнүүд ч айхтар юм аа!!!
2013/09/03
Өөртөө тохирно гэж бодож байгаа л бол шууд “мөрийн хөтөлбөр”-өө бариад гүйх хэрэгтэй гэж манай нэг хуурай эгч маань хэлж билээ. Би одоо 21-тэй саяхан 1 залуугаас болоод (анх удаа л эр хүнээс болж) маш их уйллаа. Хүн алдах хүртлээ юутай байснаа мэддэггүй гэдгээр би дэндүү сайн байснаа одоо л мэджийнэ, боломжийн залуу байсан л даа.
Ер нь бол их ирээдүйтэй сэргэлэн хараа булаамаар. Хүүхнүүд ч айхтар байх юмаа. Би л гэж тэнэгтэж явж байгаад нэг эмэгтэйд алдчихлаа. Намайг хөдөө дадлагаар яваад сар болоход тэр зүйл болсон бололтой. Одоо тэр нь жирэмсэн согтуудаа алдаа хийгээд тийм зүйл болсон гэнээ. Угийн тиймэрхүү асуудалд хариуцлагатай хандана гэж ярьдаг хүн байсан болохоор тэрэнтэйгээ хамт амьдарч байгаа гэдгийг үеэлээс нь сонсоод би бүр уур хүрээд л уйлаад л сууж байна. Төрөөгүй юм чинь авахуулж болдоггүй юм байхдаа гэж ч бодлоо. Тэгтэл өөрөөс нь 4 эгч гэдгийг санаад 28, 29-тэй эмэгтэй юу гэж авахуулах вэ дээ тийм биз. Анхнаасаа л намайг ганц шөнөөр харсан юм болов уу гэхээр үгүй чамайг их ярьдаг байсан л гэхийн. Зүгээр л надад одоо маш хэцүү байгаа болохоор бичсэн юм шүү санал бодол зөвөлгөө ч юм уу хэлээрэй…