А.Түмэн-Өлзий нөхөртэйгээ фэйсбүүкээр танилцаагүй, бид олон жил үерхсэн
2016/04/12
Уран бүтээлийн олз омог арвин яваа залуу дуучин А.Түмэн-Өлзий хувийн амьдралдаа ч аз одтой байгаагаа олонд дуулгасан. Өөрийн амьдралын ханиа олсон хэмээсэн тэрбээр чинээлэг эрийн нууцхан хайраас татгалзаж багагүй шуугианыг дэгдээгээд авсан удаатай.
Хайрттайгаа цагийг тун ч зугаатай өнгөрүүлж, романтик болзоонд уригдах болсон дуучин бүсгүй маань “Хүүхэдтэй болмоор байна” хэмээн сэтгэл хөдлөлөө нууж чадалгүй өөрийн цахим хуудсандаа бичсэн. Удалгүй түүний хүсэл бүелэж охинтой болж бүл нэмсэн.
Ийнхүү нийтийн дууны мисс гэгдэг дууч бүсгүй маань ханийнхаа талаар нээх их ам нээгээгүй юм. Тэгвэл саяхан "Бид олон жил үерхэж, нэг нэгнээ мэдэлцэж байж гэр бүл болсон л доо. Хэдийгээр ихэнх хугацаанд бие хол байсан ч интернэтийн ач буянаар үргэлж холбоотой байж, үнэхээр хайр сэтгэлээр учирсан болохоор хоёр талд байсан бие нэгдэж, гэр бүл болсон. Нөхөр маань гадагшаа гарч амьдаръя гэсэн саналыг олон удаа тавьж байсан ч урлагаа орхиж чадахгүй гэсэн миний хүслийг нэгдүгээрт тавьж, өөрөө энд ирсэнд би үнэхээр баярладаг. Хань минь надад үнэхээр их хайртай байсан учраас тэндэх бүх зүйлээ орхиод над дээр ирсэн хүн. Тиймээс би өөрийгөө их азтай эмэгтэй юм даа гэж боддог" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Түүний нөхөр нь багаасаа хилийн чанадад амьдарч, Польш, Шведэд хорь гаруй жил ажиллаж, амьдарч байгаад эх орондоо ирсэн гэдэг. Тэрбээр авто машины кузов засварчин мэргэжилтэй бөгөөд өдгөө хувийн бизнесээ эрхэлж байгаа ажээ. Тэднийг шар хэвлэлийн хуудаснаа фэйсбүүкээр танилцаад удалгүй охинтой болсон гэлцэж байсан юм.
iuu · 2016/05/08
Heg heseg naran huugiin boowiig huhuj munguur n ih tansaglasan daa
anhaa · 2016/04/16
Ene balai huuhnii nuhurteiguu yaj taniltssan n ymar hamaa bnaa.fc -r taniltsaaguin bol baarand tasrach untlaa uuj bgaad taniltssiin bgaa biz.huduunii tulug tsaraitai
зочин · 2016/04/13
amshilt hycii
Uuruu · 2016/04/12
Uuruu l facebookeer nuhurteuguu taniltssab geed yariad suusan shuude. Ergej butsaad erguu yum uu
Б.зочин · 2016/04/12
Аз жаргал хүсье.