Улаанбаатарт 11 хэм дулаан байна
2016/04/13
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:
14-нд нутгийн баруун хэсгээр, 15-16-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
2016 оны 04 дүгээр сарын 12-ны 21 цагаас 04 дүгээр сарын 13-ны 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Туул, Тэрэлж голын сав газар, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 0-5 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 12-17 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.