Увс аймгийн "Гудамж төсөл" чинь иргэдийн зовлон болоод байгааг Засаг дарга Д.Цэндсүрэн та харж байна уу
2016/04/13
Увс аймагт дулаарч, цас хайлаад, аймгийн төв хэсгээр нэлээд устай байгаа юм байна. Гэтэл “Гудамж” төслийн зам талбайд ус зайлуулах хоолой хийгээгүйгээс болоод явган хүн тэр ч бүү хэл машин явахад ч бэрх байдалтай болсон байна.
Уг нь аймгийн Засаг даргын тамгын газрынхан үүнийг ОУ-ын стандартад нийцсэн авта зам болсон хэмээн хэвлэлээр ярьдаг ажээ. Гэтэл одоогийн байдлаар, замын хажуугаар шуудайтай шороо тавьж, айлын хашаа, албан байгууллагын дундуур сэтлэж, нүх гарган ус зайлуулж байгаа аж. ОУ-ын стандартын зам уг нь ийм байдаггүй баймаар юм.
АН-ынхан уг гудамж төслийг хэрэгжүүлж, улсын төсвөөс нэлээд хөрөнгө зарсан байгаа. Тэд хүн бүхний нүдэнд харагдаж байгаа хамгийн зөв нүдээ олсон ажил гэж ярьдаг. Угаас авто зам манай улсад хамгийн тулгамдсан асуудал байсан нь үнэн. Үүнийг хийж, хэрэгжүүлж буй нь ч зөв. Гэхдээ тэд танил тал, өөрсдийн компанидаа тендэр өгч, замын ажил мэдэхгүй, чанаргүй хийдэг компаниар зам тавиулж, үр дүнгийн алдаа гаргааад байгаа нь харамсалтай байна. Ус тогтсоноос болоод зам амархан эвдэрнэ. Үүнийг дахин засч, янзлахад иргэдийн татварын мөнгийг л үрнэ. Өөрөөр хэлбэл нэг эмнэлэг, цэцэрлэг эсвэл сургууль барьчих мөнгө ийм байдлаар урсаж алга болсоор байгаа юм.
“Гудамж төсөл” зөвхөн нийслэл хот төдийгүй бүх аймгуудаар хэрэгжиж байгаа юм байна.
Уг төслийг хөдөө орон нутагт ажил хэрэг болгох анхны аймаг бол Увс байжээ.
Ингээд "Гудамж" төслөөс Увс аймагт нийтдээ 11.15 км авто зам, 10 уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдсэн байна. Тодруулбал авто зам, замын уулзварууд уулзваруудын тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэг, худалдааны гудамжны 2.1 км зам, Шинэ дулааны станцын арын 500 м, Галданцэрэн хааны гудамжны 500 м авто замын ажлууд зэрэг байдлаар шинэчилсэн аж.
Аймгийн төвүүдийн авто зам, дэд бүтцийг анхнаас нь зөв төлөвлөлттэй хөгжүүлэх нь орон нутгийн эдийн засаг, нийгмийн орчныг сайжруулаад зогсохгүй нийслэлийн төвлөрлийг сааруулах гол хөшүүрэг гэж үзэж, ийнхүү хөдөө орон нутгийн аймгуудад “Гудамж” төслийг хэрэгжүүлж буй юм байна.
Гэхдээ дээрх байдлаар ус зайлуулах хоолойг ч тооцолгүйгээр хийгээд байвал иргэдэд хэрэг болох байтугай гай болж байгаа нь энэ. Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн та ОУ-ын стандартын зам талбайгаа одоо нэг эргэн харах хэрэгтэй байх. Ардчилсан намын нөхдөө танай намаас гарч, Увсыг удирдаж буй Засаг дарга чинь “Гудамж” төслийг ийм байдлаар хийж, хэрэгжүүлжээ. Сонгуулийн оноо авахын тулд нүглийн нүдийг гурилаар хуурдаг энэ мэт үйлдлээ улстөрчид больвол таарна.
Н.Ганаа
Зочин · 2016/04/14
Тэр ардын намын Нямдорж ах нь энийгээ АТГ аас салгах гэж нэлээд юм болж байгаа сурагтай, идсэн уусан юм их бий, эхнэр нь гэж шинэ ажил авчихаад тэрийгээ хийж чадахгүй дандаа хүнээр хийлгэдэг гэсэн үр хүүхэд нь ааваа ад үзээд бдаг бсан одоо овоо мөнгө олоод бгаа болохоор гайгүй болсон энэ их мөнгийг энэ хүн ийм л юмнаас олж байгаа даг.
Зочин · 2016/04/14
Цэндсүрэн авгай хүүхэдтэйгээ таардаггүй байж хүмүүстэй таарах уу эхнэрээ залуучуудтай хардаад мэссэж бичнэ өөрөө залуу хүүхнүүдтэй мэссэж бичнэ,лалрын архичин байсан одоо ч хэвээрээ шүү, 40 нас хүртэл орогнох орон гэргүй явсан энэ нөхөр гэнэт засаг дарга болчихоод байр гэр орон эд хогшилтой болох нь сонин
Зочин · 2016/04/13
энэ үнэн шүү ингэж мөнгө зарж замтай болох дэмий юм байгаан ер нь соц-н үеийн манай хайрт МАН буюу МАХН-ын үеийн барьж байсан бодлого зөв юм байгаан зам үнэхээр үнэтэй зээлийн дарамттай тэгсэнээс сайхан гурил будаа хүмүүст хэрэгтэй бэлэн мөнгөтэй байх нь амьдралд хүрэлцэж байлаа энэ АН-ын үеэс хойш амьдрал муудаж дэлгүүр түц ихэсэж байр машинд хамаг мөнгөө гадаадад байгаа ах дүүгээсээ мөнгө авч олон машинтай болж түгжрэл нэр бүхий хэдэн дэлгүүрээс их олон түцтэй болж амьдрал грамм ургамлын тос зээлийн архи гурил будаа авах хэмжээнд хүргэсэн утсан холбооны төлбөр интернет тоглоомын донтолт өдөр бүр нэг дахин хожих ёстой бараа хүнсний барааний хувь багассанаас их олох мөрөөдөлд ус болж байгаа АН хажууд нь 8% байрны зээлээ 5 % болгосон замаар нэг түгжрэх приус өдөр бүр шинэчлэгдэх гар утастай болгож байгаа нь энэ маш буруу
mongol hun · 2016/04/13
hiisen unen. aldaa garaa l biz. zasaj boloh bailgui. yamar BAYRTSOGT shig mungiin hulgailaad owshir dansand hiige yu.
иргэн · 2016/04/13
Энэ бичсэн хүн нь хийж чадах, үгүй нь хамаагүй, аймгийн засаг дарга улсын төсвөөр хийлгэж байгаа ажлыг чанартай хийлгэж байх ёстой. Чадна гэж засаг болсон байх, чадахгүй бол зайгаа тавих хэрэгтэй. Арай ч сэтгүүлчтэй барьцаад чи ч бас чадахгүй гэж болохгүй байх. Бидний татвараас хэдэн тэрбумыг л зарсан байгаа шүү дээ энэнд чинь
Зочин · 2016/04/13
suurin soeld shiljih gej mongolchud ih l zovj baina daa
Зочин · 2016/04/13
Сонгуулийн оноо авахын тулд энэ мэт захиалгат нийтлэл бичээд байвал бас л хуурсан хэрэг болох байлгүй
зочин · 2016/04/13
Хийсэн санаа нь сайн дараагийн удаа алдаагаа засах хэрэгтэй.Н.Ганаа гэдэг энэ нөхөр өөрөө юу ч хийж чадахгүй нөхөр байгаа даа.Дэлхийн дулаарлаас шалтгаалан Европын олон хотууд усанд автаж байгааг мэдэх үү