Монголын нийтийн дууны урлагт өнгө нэмж яваа Хөвсгөл нутгийн дуучин залуу Д.Найдандоржийг "Сэтгэлийн нандин", "Хайраар зөөлөрдөг хорвоо", "Эхийн сэтгэл", "Аавдаа эрхэлсэн нас минь" зэрэг олон сайхан уран бүтээлээр нь сонсогч, үзэгчид андахгүй мэднэ.

Тэрбээр анхны бие даасан тоглолтоо монгол эрийн хийморь бадраасан Монгол бөхийн өргөөнөө толилуулж байсан билээ.

Хурдан морь унаж байсан бага балчир наснаасаа хүсэж, мөрөөдөж явсан дуучин хэмээх мэргэжлийг эзэмшээд, уйгагүй их хичээл зүтгэл, хүн чанарынхаа үр шимийг хүртэж буй хөдөлмөрч дуучин.

Хөдөө орон нутгаараа "Хайраар зөөлөрдөг хорвоо" аялан тоглолтоороо түмэн олноо уярааж явна. Одоо Өвөрхангай аймагт айлчлан очоод байгаа юм. Түүний аялан тоглолтын зургаас хүргэе.