Эрүүл мэндийн салбарт онц байдал зарлаач Ерөнхий сайд аа!!!
2016/04/14
Монголын эрүүл мэндийн салбар мөхөж байна Ерөнхий сайд аа!!!
Өвлийн улиралд утаанаас үүдсэн буюу харшлийн ханиадад бяцхан үрс минь энэлэн шаналсаар урин дулаантай золгодог болоод нэлээдгүй олон жилийн барлаа.
Өнгөрөгч оноос эхлэн жил дамнаж буй УЛААНБУРХАН үрсийг минь хорвоогоос халиулж, аав ээжийг нь шар махтай нь хатааж нулимсанд дунд живүүлж байна.
Та нар хэдий болтол сандал, ширээний төлөө үзэлцэж суух гээв. Цаана чинь Монголын үрс, бидний ирээдүй хорогдсоор л...Энэ бүгдийг худлаа гэвэл хамгийн наад захын дүүргийн хүүхдийн эмнэлгээр ороод гар!!!
Хоосон ор нэг ч үгүй, ХӨСҮТ нь аль хэдийнээ дарагдсан гэх улаанбурхантай тэмцэж чадахгүй хүчин мөхөсдчихлөө.
Халдварт өвчнөөр өвчлөгчид 2016 оны эхний улиралд 25,355 болж, өмнөх оны мөн үеийнхээс 16,247 хүн буюу 2.8 дахин нэмэгдэв.
- вирүст хепатитаар өвчлөгчид 113 хүн буюу 44.1 хувиар,
- тэмбүүгээр өвчлөгчид 435 хүн буюу 21.9 хувиар,
- гонококкт халдвараар өвчлөгчид 272 хүн буюу 19.6 хувиар,
- сүрьеэгээр өвчлөгчид 136 хүн буюу 11.7 хувиар буурсан хэдий ч улаан бурхнаар 15,540 хүн өвчилсөн нь голлон нөлөөлсөн гэжээ.
Мөн төрөлт буурч, эхийн эндэгдэл нэмэгдсэн нь олон хүнийг цочроож байна. 2016 оны эхний гурван сарын байдлаар нялхсын эндэгдэл 427 болж, өмнөх оны мөн үеийнхээс 106 хүүхэд буюу 33.0 хувиар өссөн байна. Мөн тав хүртэлх насандаа 491 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 120 хүүхэд буюу 32.3 хувиар өссөн байна.
Зөвхөн өнгөрөгч гуравдугаар сард л гэхэд нялхсын эндэгдэл 183 болж, өмнөх оны мөн үеийнхээс 74 хүүхэд буюу 67.9 хувиар, тав хүртэлх насандаа 204 хүүхэд эндэж, 79 хүүхэд буюу 63.2 хувиар өсчээ.
Түүнчлэн гуравдугаар сард Монгол улсын 387 хүүхэд цаг бусаар эндсэн тоо баримт эцэг, эхчүүдийг айдаст автууллаа.
Ийнхүү хорвоод мэндлэх бяцхан үрээ, мэндлээд удаагүй хүн болох гэж өдөр хоногоор том болон бойжиж буй хүүхдүүд минь өвчинд нэрвэгдэж, эндэж мөнх бусыг үзүүлсээр байх уу? Салбарыг эзэнтэй болгож, ОНЦ БАЙДАЛ зарлаач гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг таниас мянган мянган ээжүүдийн өмнөөс гуйж байна.
Энэхүү баримт дутагдалтай байгаа бол үрээ алдсан ээжийн захиаг хүргэе.Улаанбурханаар өвчилсөн нярай хүүхдээ алдсан ээж "120 ширхэгтэй пампарсыг хэрэглэх эзэн нь улаанбурхан өвчнөөр өнгөрчихлөө. Хэрэгтэй хүн байвал үнэгүй аваарай" хэмээн нулимстай захиаг өөрийн цахим хуудаснаа бичиж сууна. Энэ онц байдал зарлаж, Эрүүл мэндийн салбараа аврах болсны илрэл биш гэж үү, !!! МОНГОЛ улс улаанбурхангүй улсын тоонд багтаж БАТЛАМЖ-ийг ДЭМБ-аас авсан юмсан.
Зочин · 2016/04/15
Hurdan asuudliig shiidej ogooch ee tor zasag bn uuardchilsan namiig ahij buu songo
эмя дэд амраа · 2016/04/15
Тэр эрүүл мэндийн дэд сайд амраа нь сошиалаар өөрийгөө рекламдахын оронд улаан бурхан өвчинтэй яаж тэмцэх талаар дорвитой зүйл хийгээчээ. Өөрийгөө л рекламдаад
Зочин · 2016/04/14
EMENELGT UZUULNE GEDEG BOL AIMAAR BOLSON BNA LEE HOGSHIN NASTAI HUMUUS OGLOO ERT OCHERLOJ BH YM DUGAARAARAA UZEHGUIM AAAA YAANA ENE SALBARIIIG
Зочин · 2016/04/14
Сайхан билэгт Монгол улсыг дамдууруулж дуусах хүн байна даа.