Х.Баттулгыг гүтгэснээ хүлээн зөвшөөрчээ
2016/04/14
УИХ-ын гишүүн, МоАХ-ы дарга Х.Баттулгыг Шинэ төмөр зам төсөлтэй холбогдуулан гутааснаа “Өдрийн сонин” хүлээн зөвшөөрч, хүлцэл өчиж, уучлалт хүсчээ. Залруулгыг бүрэн эхээр нь хүргэе.
Өдрийн сонины 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн N0 279 (5231) дугаарт “Шинэ төмөр зам төсөл”-ийн 42 сая ам.доллар Бүгд Найрамдах Солонгос улсад угаагдан буцаж орж ирснийг баримтаар тогтоожээ” гэдэг мэдээлэл нийтлэгдсэн.
Тус дугаарт нийтлэгдсэн “Шинэ төмөр зам төслийн шугамаар Самсунг компанийн тодорхой хэсэг буюу 70 орчим хувь нь Монголын нэр бүхий хувь хүний дансаар орж ирж, Монголын нэгэн банкаар дамжуулагдан таван хүний дансанд орсон гэдэг. Мөнгөний урсгал мэдээж Зам, тээврийн яаманд алба хашиж байсан экс удирдлагуудынх байсан аж.
Тухайлбал, энэ мөнгө УИХ-ын гишүүн Х.Баттулга... гэсэн таван хүний нэр дээр орж ирсэн нь тодорхой болжээ. Энэ баримтыг баталгаажуулсан бичгийг дээрх зургаас харж болох аж. Бүгд найрамдах Солонгос улс руу угаагдсан мөнгө нийтдээ 42 сая ам. доллар болохыг хуулийнхан илрүүлж баримтжуулсан байна” гэдэг нь бодит баримтад үндэслээгүй ташаа мэдээлэл байжээ.
Энэхүү мэдээллийн бодит үнэнийг шалгалгүй, УИХ-ын гишүүн X. Баттулгын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл тараасандаа хүлцэл хүсч байна.
“Өдрийн сонин”
Энэ тухай УИХ-ын гишүүн Х.Баттулга харин ийн бичжээ.
Зочин · 2016/04/14
GUTGEED BAIH YU BSIIN. BATTULGA CH NELEEN NO TOI DOO
HHOE · 2016/04/14
Hoe setgegdel yagaad ustgaad bga yumbee
zochin · 2016/04/14
yg battai unen bx estoi