Өөрт нь хайртай эсэхээ ч мэдэхгүй байхад хамтдаа амьдрах уу гэх юм
2016/04/14
Би гэж хүн нэг охинтой танилцаад, үерхээд, үнсэлцээд чухам сайхан байсан юмаа. Тэгсэн нэг өдөр надаас хамтдаа амьдрах уу гэж асуулаа. Би ч тулгамдаад ээж аавтай ярилцаад үзэх хэрэгтэй байх гэж хариулсан юм. Тэгээд л маргааш нь утсаа авахгүй, хариу бичихгүй таг болсон.
Гайхаад гэрт нь очоод уулзтал “Би чам шиг нусаа хацартаа наасан ээж аавын эрх хүүгээр яах юм бэ?” гэж уурласан. Ёстой нөгөө эрүү мултрах шахсан гэдэг дуу шиг л сонин болсон. Угаасаа уулзаад бүр тийм ч дотносоогүй, хамтдаа амьдрах талаар бүр ч бодоогүй, би энэ охинд хайртай болов уу гэж дөнгөж л бодож байсан үе дээр нь нэг гэрт орох уу гэхээр шоконд орно биз дээ. Пал хийтэл асуухаар нь хэлэх үг олдохгүй дээр нь нэмээд ээж ааваас асуух хэрэгтэй ч юм шиг санагдаад л тэгээд хэлчихсэн хэрэг. Миний бодлоор байна шүү дээ, за яахав залуус аав ээжийнхээ гараас гараагүй эрх байх нь ичмээр зүйл юм байна. Тэгээд ээж аавын эрх хүү гэдэг муу нэртэй болдог. Тэгтэл хүүхнүүд бүр зөнөтлөө ээж аавынхаа гараас гарахгүй байхад яагаад хүмүүс энхрийлж, өхөөрдөж “Ээж аавын сайн охин шүү!” гэж дажгүй өнгө аясаар хандаад байдаг юм. Ялгаа байхгүй л адилхан амьдралд зэрэг орж байхад эрэгтэй хүүхдээс яагаад төгс зүйл хүсээд байдаг байна аа? Би ерөөсөө ойлгохгүй байна.
Зочин · 2016/04/17
iimerhvv ohid mongold olshirood bgan bishvv ? sonsoj bsiin bn
Зочин · 2016/04/16
Золбин ч бай ямар ч бай 3 нүүдлийн цаадхыг харж чадахгүй бол хүнтэй уулзах хэрэггүй л байхгүй юу
Зочин · 2016/04/15
eej aavtaigaa yarina gedeg chin zuvuu naad huuhen ger orongui zolbin amitan baihgui yu
zochin · 2016/04/14
ene bol teneglel
Зочин · 2016/04/14
chi zov bodoj bn
eej aavaasaa asuudag ni ch zov
naiz · 2016/04/14
balai l xuuxen bna shdee, bodoltoi nuhatstai busgui tegj xelex ni yu l bol. Tuunii bodloor za tegye geed l zuvshuurux baij l dee. Eej aaviin xuu gedeg chin xarin ch unuugiin bolovsorltoi, eruul niigemd zuv ner shuu..... zolbin xuuxen l baina ter chin.
Зочин · 2016/04/14
ee tenegee chii l meddegshuu dee hoo gedeg bhgui yu daa