Хоёр хүүхэд дундаа нэг амьсгалын аппараттай байна Ерөнхийлөгч өө!!!
2016/04/15
Сүүлийн хэдэн жил мартагдсан, устгасан өвчний нэгд тооцоод байсан улаанбурхан өвчин мэр сэр гарах боллоо гэж дуулдсан. Харин өнөөдөр аюулын харанга дэлдэж бяцхан үрсийг минь үй олноор нь өвчинд шаналгаж, амийг нь авч одсоор бүтэн нэг жилийн нүүрийг үзэж байна.
Эрүүл мэндийн салбарт онц байдал зарлаач Ерөнхий сайд аа!!!
хэмээн мянга мянган ээжүүдийн өмнөөс гуйсан бол өнөөдөр Ерөнхийлөгчөөсөө гуйя. Учир юу гэхээр эрүүл мэндийн салбар эзэнгүй болоод удаж буй. Энэ салбар хамгийн хүнд сурталыг ядарсан иргэддээ гаргадаг. Өнөөдөр төрхөө хүлээж байгаа ээжүүд "бие биенээсээ ямар эмнэлэг гар харж байна. Яавал дээр вэ?" хэмээн цахим хуудсаар дүүрэн асууж, санаагаа чилээж сууна. Тэд яагаад эсэн мэнд төрөхдөө биш "эмч нар гарч харж байна уу" гэдэгт ингэтлээ их санаа зовох ёстой гэж.
Хорвоод мэндлээд удаагүй байгаа үрээ УЛААНБУРХАНаар алдаж байна. Байдал хүндрээд байхад өнөөх улс төрөө л ярьсаар байх уу? Ерөнхийлөгч та цахим хуудасыг идэвхитэй ашигладаг. Тэгвэл та ийнхүү эмгэнэлийн талаар дуулсан биз ээ. Хэрвээ дуулаагүй бол үүнийг хүргэж байна.
"Өр зүрх өвдөж, эмтэрч, өөрийн эрхгүй нулимс гарлаа. Халдвар судлалын судлалын хүүхдийн сэхээний тасагт хамаатны маань дүүгийн гурван сартай хүүхэд КОР гэсэн оншоор хэвтээд хэд хонолоо. Ээж, аав ар гэрийнхнийг нь ч оруулахгүй болохоор гадаа нь бараг амьдрал өрнөж машиндаа хоноглож бүлтийтэл харах ээж аав нь үнэхээр өрөвдөлтэй.
Урд шөнө гэхэд хоёр хүүхэд нас барж, үүрээр нэг хүүхэд нас барсан байна. Үүрээр нас барсан хүүхдийн ээж аав нь амьдрал нь тийм ч сайн биш учраас хэдэн төгрөг наана цаана цуглуулж байж хотод ирээд эмнэлэгт хэвтсэн байна. Гэтэл ирээд удаа ч үгүй хүүхэд нь нас бархад буцаад хүүхдийнхээ шарилыг аваад нутаг буцах мөнгө ч үгүй учираа мэдэхгүй уйлсан хүмүүс байлаа. Тэнд машиндаа хоноглон бяцхан үрсдээ эдшэрэх найдлага тавьсан 10 гаруй гэр бүл машинаас машин дамжин хэдэн төгрөг цуглуулан өгхөд хөөрхий эцэг эх нь бяцхан үрийнхээ шарилыг тэврээд л нутаг буцсан.
Эмч сувилагч нар нь нэг л их ууртай хүмүүс эцэг эх ар гэрийнхэнд нь хүүхдийнх нь эмчилгээ болон биеийн байдлын талаар мэдээлэл огт өгөхгүй. Хүүхдээ хөхүүлэх гэж арай гэж орсон ээж хэлж байна:
- Гар нь битүү хавдар тарианы уян зүүг боогоод лентээр зад ороочиж, судас нь гадуур нь орсон гээд битүү хөх байна. Өвчин намдаах эмэндээ ярдаглаад, аманд нь гуурс хийх гэхэд жижигхээн гараараа эсэргүүцээд түлхэж байна. Хөөрхийдөө миний бяцхан үр ... Гээл уйлах ээжийг хараад нулимс хар аяндаа асгарлаа.
Аппарат нь хүрэлцэхгүй байгаа юмыг яахын гэх эмч сувилагчид буруу байгаа юу? Ядаж л биеийн байдалын талаар мэдээлэл өгчихмөөр юм!!!!!
Энэ улс төрийн шоу хийж элийрч байлайрч, идэж ууснаа нууж хааж, эрх ямбандаа алцаганаж суухад чинь ирээдүйн бяцхан үрс чинь үхэж байна.... Хоёр хүүхэд нас бархад гурав дахь хүүхдэд апратанд орох эрх гарч ирж байна. Худлаа онош тавьж зүгээр байна гээд буцаадаг хорооны гэх тодотголтой эмч нар юугаа мэдэж ажилладаг байна. Ажлаа мэдэхгүй ийм малуудаас болж өвчин нь хүндэрсэн бяцхан зүрхнүүд нэг нэгээрээ зогссоор..." хэмээн
Хоосон ор нэг ч үгүй, ХӨСҮТ нь аль хэдийнээ дарагдсан гэх улаанбурхантай тэмцэж чадахгүй хүчин мөхөсдчихлөө.
Халдварт өвчнөөр өвчлөгчид 2016 оны эхний улиралд 25,355 болж, өмнөх оны мөн үеийнхээс 16,247 хүн буюу 2.8 дахин нэмэгдэв.
- вирүст хепатитаар өвчлөгчид 113 хүн буюу 44.1 хувиар,
- тэмбүүгээр өвчлөгчид 435 хүн буюу 21.9 хувиар,
- гонококкт халдвараар өвчлөгчид 272 хүн буюу 19.6 хувиар,
- сүрьеэгээр өвчлөгчид 136 хүн буюу 11.7 хувиар буурсан хэдий ч улаан бурхнаар 15,540 хүн өвчилсөн нь голлон нөлөөлжээ.
ХӨСҮТ-д улаан бурханаар өвчилсөн иргэд болон хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоо дээд цэгтээ хүрсэн. Тус эмнэлэг бүх тасагтаа улаанбурхан өвчнөөр өвчилсөн хүүүхдүүдийг эмчилж байгаа бөгөөд нэг орон дээр нэг л хүүхэд хэвтэн эмчлүүлэх ёстой. Гэтэл хоёр хүүхэд хэвтэж, нэг хүчил төрөгчийн аппаратыг хоёр салгаж хэрэглэж байгаа нь туйлын харамсалтай. Монголынхоо ирээдүй болсон үрээ алдсаар байх уу? УЛААНБУРХАНГҮЙ орны тоонд орж ДЭМБ-аас БАТЛАМЖ авсан улс үрсээ аварч чадахгүй байгаа нь өнөөгийн монголын эмгэнэл. ХӨСҮТ-д он гарсаар 10 гаруй хүүхэд улаанбурханаар амиа алдсан гэх тоог өгсөн. Гэвч бодит байдал дээр үүнээс олон хүүхэд нас барсан хэмээн эцэг, эхчүүд хэлж байв.
zochin · 2016/04/17
Oroc ax nar,Mongol turiin tergvvn Yumjaagiin TsEDENBAL dargiin nur ix gavyagaar ene uvchnuuc mongol ulc calcsn tvvxtei.
Зочин · 2016/04/16
haldvartiin door alt ilerch gevel l naad 76chin uhaj ideh geed uraldaj
ochitsgooh baih daa ternees naash hudlihgui tiim l humuus
Зочин · 2016/04/16
Elbegee, Enhbayaraas uur deer hun uls turd oldohgui l bgaan bh daa. Mundag ulsuud zunduu l bgaa shd! Ter mundag ulsuudiigaa olj avaad hucheer uls turd oruulaad haybal mongol uls hugjih bhoo. Mongold turuugui yum shig, mongol soroon deeree unaagui yum shig, uheed uvug deedesteigee uulzahgui yum shig, ur huuhduud ni mongold amidrahgui yum shig, urgelj munhiin amirdah yum shig, eh oron elgen sadnaa hairlah setgelgui, tedniihee hair iveeleer uls turd garchaad erguuleed archaagui bol hohi ni geed uuduus ni nulmih, eh ornoo zarj olj avsan mungunduu erdej uuriinhuu huch hudulmuruur olson yum shig aashilj. ard irged, hamaatan sadan, uvug deedsee doromjloh ulsuud unen uruvdulte! Tedniig demjij uliig ni dolooj gariig ni harj amidrah ard irged bur uruvdultei! Huchtei bldaa zaluusaa!
Зочин · 2016/04/15
Цайрцан цагаандаа гарсан төрийн түшээдтэй бид яасан ч өрөвдөлтэй иргэд вэ, улсын хэмжээнд өвчиндөө дарагдаж өчнөөн олон үрс эндээд байхад тэнэг тэнэг юмаар оролдоод явцгааж байдаг, харин ч иргэд нь нэгэндээ чадлаараа туслаж байгаа нь сайхан ч бүхэл бүтэн улсын бодлогыг яаж хүчрэх билээдээ
одноо · 2016/04/15
Гэх мэт иж бүрэн мэдээ хэрэгтэй бн. Урьдч/сэргийлэхэд бас юү? мөн эдгэсний дараа ямар эмчилгээ гэх мэт. Тэр 180.ооо гаруй төг-ийн эмийг 300,000-аар дамлаж буйг холбогдох бай-га нь арга хэмжээ авах биз ээ. Ийм хүнд үед бүх зүйлийг үнэгүй өгөх бодолтой байгаа. Англиаар donation гэдэг юм. Одноо
одноо · 2016/04/15
Би гадагшаа яааралтай хандах санаатай яг юү хэрэгтэй байгаа, тоо баримт гэх мэтийг авхаар эм-ийн хөгжлийн төвөөс жаахан мэдээлэл авлаа.тэнд байсан хүүхнүүддээ баярллаа. Гэвч иж бүрэн мэдээ албан мэдээ өгч туслах яам, хүмүүс бн уу? хүчилтөрөгчийн ямар маркын ямар үнэтэй хэдэн ширхэг апарат, сүүлийн үеийн аdvanced вакцин ямар үнэ,хэд?, глобулин тариа хэдэн
Зочин · 2016/04/15
Асем гэж хөөрцөглөж хөлөө хугалчих гэж гүйж байхаар амьсгалын аппарат авдаг ч болоосой. Маш их харамсаж байна.
Зочин · 2016/04/15
Ажилаа хийж чадахгүй байгаа нь харагдаад байгаа юм бишүү. Ерөнхий сайд Сайханбилэг,Ерөнхийлэгч Элбэгдорж 2.Ард түмний үр хүүхэд нь нүдэн дээр нь хорвоог орхиж байхад юун АСЕМ.Тэрний оронд амьсгалын аппарат ,хамгаалах арга хэмжээ авбал нэр хүнд чинь арай гайгүй болох байх даа.
Зочин · 2016/04/15
evii de evii, bur setgel uvduj bna Mongolchuud bid tur zasgiin umnu huchin muhusduj bna ed nariig orond n elgeer n mulhuul. zasag tur maana yu l bolood l bnaa yunii chin songuuli be ard tumnii zovlont amidraliig haraach lalaruudaa muuhai ug hellee sorru
Зочин · 2016/04/15
arai ch de,mongoliin urs elbegeegees amia nehvel taarna. uvchin helj irehgui shu de haldvartai uvchin tul hurdan arga hemjee avah heregt.Ene tend hudlaa yrij baihaar ajilaa hiigeech tanii tursun ur huuhed bish bolhoor ard tumneer togloj bna uu Mongolchuud bosoh estoi. ene 76malnuud ch bur zalhaaj bna
irgen · 2016/04/15
Banzandan haldvart deer uuriin ber ocgij baidaltai ni gazar deer ni tanilts da tegej yariad babaidag biz de odoo ard tumen chin hetsuu bna shu
irgen · 2016/04/15
Batzandan urugduliin baingiin horoonii darga emneleg yamar baigaad ochij hardaa yaj ajillaj bna shalgaya uzye l geed bdag ih shudraga hun havdar sudlal deer ochij emch nar yaj ajillaj bna bas uvchtun yamar yanztai emchlgee uilchilgee avch baigaag shalgaj nuudeeree hardaa uuriin bieer ochij hardag hun biz de ta
Зочин · 2016/04/15
Хэдэн тэрбумаар нь идсэн авилгалчид хэдхэн ийм аппарат аваад өгчихөд яахав дээ. Ард түмний баялгийг хулгайлчихаад юу г харамладаг юм. Баттулга. Алтанхуягийнхаан
Зочин · 2016/04/15
Үхэж төрөх нь хүний ёс гээд манай Ерөнхийлөгч тоохгүй л дээ. Тэр бүү хэл улс орон уруудах, эдийн засгийн хямралд автаж, элгээрээ мөлхөх нь байх л ёстой үзэгдэл гээд хээв нэг ярьж суугаа Ерөнхийлөгчийг юу гэж ойлгох вэ? Элбэгдоржтойгоо байхдаа ядуу болов оо гэж,
Зочин · 2016/04/15
2008-2012 онд ийм байдал үүсэж байгаагүй шүү дээ.Энэ засаг барьж бгайй улс төрийн хүчин бүр дэндлээвард түмнийхээ ирээдүй болох нялх хүүхдүүдийн цусаар туг тахиж эхэллээ.Сайханбилэгээ чи хүүхэдгүй хүн шиг аашилж бнаа.Танай хүүхэд ч өвддөг шүү дээ.Улс төрд хүүдхүүдийн амийг золиосолдог манай улсаас өөр улс үрүн байдаагүй л байх.
Зочин · 2016/04/15
Элбэгдорж,Сайханбилэгээ хүүхдүүд амиа алдсаар байх уу?яасан санаа нь зовдоггүйн бэ.Та нарын хүүхдүүд төрийн тусгай хамгаалалт доор тусгай этчээр үзүүлж бгайй биз дээ.эх хүүхдүүдийг бодооч.Улс төрийн тоглолтыг хойш тавиад эрүүл мэндийн сайдаа томилоочээ
Зочин · 2016/04/15
энд тэнд очиж хөхүүл хүүхэлтэй хүнийг хорилоо гээд орилоод байдаг уянга эрдэнэчимэг нар энийг мэдэж байна уу эсвэл энгийн ардын хүүхэд үхэх тэдэнд хамаагүйм болуу