Н.Энхбаярыг баривчлах үед айл андуурсны хариуцлагыг багаж нь хүлээжээ
2016/04/15
Одоогоос дөрвөн жилийн өмнө дөрөвдүгээр сарын 12-13-ны өдрүүдэд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг 600 орчим цагдаа, тусгай хэлтсийнхэн хүч хэрэглэн баривчилж байв.
Тэр үйл явдлыг олон нийтийг цочирдуулж, айдас хүйдэст автуулсан балмад ажиллагаа, хүний эрх, хууль ёсыг уландаа гишгэсэн хэлмэгдүүлэлт, цагдаа хүчнийхэн хууль зөрчсөн, дүрэм журмаа гажуудуулсан гэж олон нийт үздэг. Тэгвэл, мэргэжлийн болоод ёс зүй, хууль, журмын талаас холбогдох байгууллагын ажилтнууд, тусгай хэлтсийнхнээс хэн ч хариуцлага хүлээгээгүй. Харин багаж нь хариуцлага хүлээсэн байдаг. Тухайлбал, хүчний байгууллагынхан Н.Энхбаярыг баривчлахдаа айл андуурч, тэдний дээд давхарт оршин суудаг иргэн Б.П-ын хаалгыг эвдэн орж, гэрийн эзнийг чирч гулдчин гаргаж ирж байв. Дараа нь иргэний амгалан тайван байдлыг алдагдуулсан, эрхийг нь зөрчсөн, эд хөрөнгийг нь эвдэж сүйтгэсэн асуудал яригдахад шалгалт явуулж “...Тусгай хэлтсийн албан хаагчид иргэн Б.П-ын гэрийг Н.Энхбаярынх гэж андууран эвдэж орсон нь тогтоогдсон...хохирогч гомдолгүй гэсэн.... хохирлыг барагдуулсан... үлдсэнийг нөхөн төлнө...” гэсэн утгатай тогтоолыг гаргажээ. Үүнийгээ айлын хаалга эвдсэн гэх хар төмөр хайлшин багаж, тусгай хэлтсээс ирүүлсэн бичлэгт үзлэг хийсэн баримт зэргийг хавсарган Эрүүгийн хэргийн архив руу цохолт хийн шилжүүлсэн байна. Тэгвэл түүний дараахан Нийслэлийн прокуророос шийдвэрлэхдээ мөнөөх айл андуурч хаалгыг эвдсэн гэх хар төмөр хайлшин багажийг устгасугай хэмээн тогтоол гаргажээ. Ийнхүү тусгай хэлтсийн албан хаагчдын ажилтнуудын өмнөөс багаж нь тусгайлан хариуцлага хүлээсэн байна. Төрийн албан хаагчид ийнхүү хариуцлага хүлээгээгүй ч төмөр багаж нь төрийн өмч хөрөнгө байж таарна. Тэгвэл төрийн өмчийг ийнхүү золигт гаргажээ. Харин тусгай хэлтсийнхэн цаашид хуулиа мөрдөж шударга ажиллаж чадах болов уу. Айлын хаалга эвдэх нь балмад ажиллагаа гэдгээ хүлээн зөвшөөрч багажаа устгасан гэж үзвэл дахиж хэзээ ч хэний ч хаалгыг эвдэхгүй бололтой.
Зочин · 2016/04/17
ER NI IIMERHUU MAYGAAR ENKHBAYRIIG ZORIUD GUTGEJ HELMEGDUULSIIM BISHUU? BOLIMOOR YUMAA..
шог · 2016/04/16
Ккк... Хайлш төмрийг яаж устгаа болоо. Хайлуулж л устасан байх даа. Хөөрхий яасан үйлтэй төмөр гэгч вэ. Прокурорын шийдвэрээр устгагдсан байна шүү дээ. Нэг үгээр бол цаазын ял гэсэн үг юмаадаа янз нь. Ккк. Ккк. Кхкх
Зочин · 2016/04/16
Элбэгээгийн ээлж хэзээ ирэх бол доо
Зочин · 2016/04/16
Ta nar ene shiidver gargasan humuusee shalgaachee henii yamar tushaal, ariin haalgaar iim alban tushaald iim ium bicheed gariin useg zuraad zuuj baidag bainaa, neg l bishee humuusee,
Зочин · 2016/04/16
Deerh shiidvert gariin useg zursan Sarangerel, Sagsai nar yavch eruul bish, neg bol tarhia iduulsen Moonchuud, neg bol hyatdad hudaldagdsan tagnuuluud baij taarna, Yamar ch adgiin arhichin iim shiidver gargaj gariin useg zurahgui, yav ch Mongol hun bish, Mongol setgelgee bish.
Зочин · 2016/04/16
Төсвийн мөнгөөр авсан багаж баймаар хэрэгтэй газар нь жишээ нь онцгой байдлын газар /ядаж осолын үед хэрэглэх/ гм-ээр өгчихгүй дээ.
Зочин · 2016/04/16
DARGA NARIIN BURUU SHDE HAYGIIG NI BURUU UGCH BDAG HEREW BUUDAJ ALAH TUSHAALTAI BSAN BOL YAH YUM BEE
Зочин · 2016/04/15
Ugsen baasnii tusgai hamgiin bolovsrolgui adgiin humuus tsagdaad ajildag ongotsnii budal deer ongots baritsaalah surgalt yavuulj ajilchidaasaa oroltsuulsan chin bugdiin zodood bah tavaa hangaad naadah chin surgalt gehed chihgui ym shig erguu ulsuud bnalee hamtarsan surgalt hiij bj shuuh prokrur gj avilgaliin uur uurhai
Ard · 2016/04/15
Aйл андуурсан манай Тусгай албанй ажилтнуудыг Орос Хятадууд шоолж байсан байх даа, ичмээр юм!!!
Зочин · 2016/04/15
Elbegee chi gadagshaa zugtana gej bodoj bgaa bol amjihgui shuu.US baiguullaga chamaig hamgaalahgui shuu dee.Nugel nudeeer gegcheer neg l udur chi zovnoo.Chi zovdoggui yumaa gehde chinii ur huuhed aaviinhaa lai lachingiig uureh ued chamaig l haraaj zuhne shuu dee.
Зочин · 2016/04/15
Enkhbayar dargiin uls truiin erhiig segreehees yaaagaad aigaad bgaan be Elbegdorjoo.Udahgui chinii hugatsaa duusna.Chi ch barivchlagdana.Harin chi ulsuglun zarlaj chadah bolov uu?Haanii suudal halaatai esnii suudal eeljtei gedeg.Chamd bas aaviind oroh eelj bgaa shuu.
Зочин · 2016/04/15
Ter ail gomdolgvi gev vv vgvi blgvi de harin ch gomdoltoi geed bvh zvil angiud deer gomdol taviad bvh yma tulvvlj bvh hevlel medeeleliin heregsleleeruuchlalguilguulah heregtei heregsleleer
Зочин · 2016/04/15
YMAR BALIAAAAR YM BEEEEEE HUNII ERHIIN BAIGUULLAGAD HAND