"Юнивишн", "Скаймедиа" ХХК-иуд хууль зөрчсөөр байх уу
2016/04/15
ШӨХТГ-аас "Юнивишн" групп ХХК, "Скайтел" ХХК-д албан шаардлага хүргүүллээ. Уг албан шаардлагад тус компаниуд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн тухай мэдүүлсэн юм.
Тус албан шаардлагад:
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн үйлдлүүдээ 2016 оны 4 дүгээр сарын 15-ны дотор дараах байдлаар засаж сайжруулан, албан бичгээр хариу мэдэгдэхийг албан ёсоор шаардаж байна.Үүнд:
- Хувийн телевизүүдийн сувгийн дараалалд орох хүсэлтийг тэдэнд ил тод нээлттэй, өрсөлдөөнд харшлахгүйгээр зохион байгуулах.
- Киноны санг баяжуулах, төрөл, жанрыг нэмэгдүүлэх, олон киног бага төлбөртэйгээр үзүүлэх боломжийг бүрдүүлэх.
- МҮОНТелевиз зэрэг кабелгүй дамжуулдаг телевизийг ямар ч тохиолдолд заавал нэвтрүүлж байх.
- Дата хязгааргүй, спортын суваг үнэгүй гэсэн гэрээний заалтаа цуцлахгүй байх, эсвэл гэрээг өөрчилж, цуцалснаас хэрэглэгчид учирсан хохирлыг хэрхэн барагдуулах асуудлыг тодорхой заах, эрэлттэй сувгуудыг төлбөртэй болгохдоо үнийг үндэслэлтэй тогтоож, задаргаа тайлбарыг нь хэрэглэгч ойлгохоор бэлтгэн хэрэглэгч хялбар, энгийн аргаар олж мэдэх нөхцлийг бүрдүүлэх.
- Хэрэглэгчтэй байгуулах гэрээг хэрэглэгчийн асуудал эрхэлдэг төрийн бус байгууллагатай, шаардлагатай бол холбогдох төрийн байгууллагатай заавал хэлэлцэж, тэднийг зөвшөөрсөн тохиолдолд нийтэд мэдээлэн мөрдүүлдэг шударга зарчмыг хэрэгжүүлэх. Гэрээг хэлэлцэх гэж байгаагаа мэдээллийн хэрэгслүүдээр нийтэд зарласан байх.
- Албан шаардлагад хавсаргасан хэрэглэгчийн гомдлуудад тодорхой хариу ирүүлэх.
Зөрчлийг заасан хугацаанд арилгаагүй, дахин давтан гаргасан тохиолдолд Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.3, 27.1.8 дах заалтын дагуу захиргааны хариуцлага ногдуулахыг үүгээр мэдэгдье гэжээ.
Зочин999 · 2018/10/22
Энэ муу юнивешн ёстой новш болжээ.
Зочин · 2016/04/16
Univision unen mia bgaa kabeln gatsna internetn orj garna skymediaruu shiljih tsagn boljee
Зочин · 2016/04/15
Univision bur hog bolj bna lee.Internetiin hurd baihgui bolson shuud gatsdag bolson.TV uzeh argaggui bolson.SHudraga ursulduun hereglegchtiin tuluuh gazaraa ajlaa hiivel hiisen hii l dee.Irged tulburuu tulchihuud hohirood bna ta hediin tsaas shideltsej baih hugtsaand,Skymedia yalgaaguieee.
хэрэглэгч · 2016/04/15
Хэрэглэгч та хаан гэдэг гоё нэрийг ер нь анх хэн өгсөн юм бэ. Үнэн хэрэг дээр хэрэглэгч бид чинь мөнгөө зүгээр л шулуулдаг боол болчихоод байгаа юм биш үү.
хэрэглэгч · 2016/04/15
Сарын төлбөрөө төлж чадаагүй тохиолдолд сувгуудаа хаахаас гадна хугацаа хэтэрсэн хоног тутамд алданга тооцдог ломбард шиг мөнгө нэмж авна. Яагаад илүү мөнгө аваад байгаа юм гэж асуухаар дараа сарын төлбөрөөс нь орсон юмаа гэнэ. Дараагийн сарын төлбөр гарахаар энэ байдал дахиад л давтагдана.Иймэрхүү янзаар л Юнивешн мөнгө хүүлж байна даа.
Хэрэглэгч · 2016/04/15
Дараагийн удаа Шударга хөдөлгөөн хэрэглэгчийн төлөө газар Орон сууцны конторуудыг нэг шалгамаар байгаа юм. 1 метр квадрат усыг / тоолуураар / хэдэн төгрөг гэж бодоод байгаа нь ойлгомжгүй. Дулааны мөнгө гэж авч л байгаа юм чинь ус халаасны мөнгө гэж авах ямар шаардлага байнаа. Бас зуны 3 сард халаалт зогсчихсон байхад дулааны мөнгө гээд аваад байдаг. Орон сууцны оршин суугчдаас мөнгө шулж жинхэнэ мөнгө хүүлэх юмаа.
Хэрэглэгч · 2016/04/15
Юнивешн хэрэглэгчийн санал гомдолд хэзээ ч тодорхой хариулт өгдөггүй дүлий дүмбэ оргиод хэрэглэгчдээ хохироосон хэвээрээ байдаг. Ер нь л ичдэггүй гарууд даа. Ичих нүүрээ элгэндээ нааж олсон мөнгө чинь та нарт хоол болох уу
Хэрэглэгч · 2016/04/15
Юнивешны тухайд нэг юм хэлэхэд сарын төлбөрөө хугацаанд нь төлж чадаагүй тохиолдолд төлбөр дээр нь ломбард аятай мөнгө нэмж аваад байдаг. Юнивешн, мөн орон сууцны конторууд хоёр больёо.
Хэрэглэгч · 2016/04/15
Юнивешн хэрэглэгчдээ дандаа шулж байдаг нь үнэн шүү. Утасны аппаратгүй айлаас гурвалсан үйлчилгээ гэж мөнгө илүү аваад байдаг. Сарын төлбөр дээр юу нь мэдэгдэхгүй илүү мөнгө авсан байдаг. Бүр биеэрээ очиж уулзаад киноны сангаас кино үзэх, ухраах, зогсоох үйлчилээг хаалгачихаад байхад хэрэглэгчийн зөвшөөрөлгүй нээчихсэн байдаг гэхчилэн. Тэгээд 77118811 гэсэн утсаар нь хэлэхээр оператарууд нь хэнэггүй царайлаад өөдөөс тодорхой хариулт өгөхүй тас гүрийгээд байдаг.
п · 2016/04/15
Зөв шүү дээ, Манайх Юнивишни үздэг үнэхээр сонин болчихсон ямар өндөр төлбөртэй гээч төлбөрийг нь өгчихөөд байхад таслаад хаячихна яаав гэхээр уучилаарай гэж солиорно, Ер нь төв нь хаана байдаг юм болоо