МАХН-ын дарга Н.Энхбаярыг ялгүйд тооцох тухай тогтоолын төсөл боловсруулсан гэсэн мэдээлэл сошиал ертөнцөд тарж, зургаар баталгаажуулсан байна.

Уг төсөлд “Ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар 2015 оны долоодугаар сарын 2-ны 24.00 цагаас өмнө шүүхээс ял шийтгэгдэж, үндсэн ялыг эдэлсэн, өршөөл, уучлалд хамрагдсан хүнийг ялтайд тооцох хугацааг ямар гэмт хэрэгт холбогдсоноос үл хамааран хувийн хэрэгт нь ял шийтгэлгүйд тооцсон тухай тэмдэглэл хийж, нэг мөр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Засгийн газарт даалгасугай” гэжээ.

Уг тогтоолын төсөл хаанаас гарч, хэрхэн алдагдсан нь тодорхойгүй байгаа бөгөөд он сар өдөр, гарын үсэг тамгагүй байгаа юм. Хэрэв ийм тогтоол батлагдвал МАХН-ын дарга Н.Энхбаяр сонгуульд нэр дэвших эрхтэй болох юм.

Т.Буянаа