Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын нийгмийн хариуцлагатай компаниудад олгодог Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000 стандартын батламжыг Монголын томоохон зайрмагны үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Айсмарк” ХХК гардан авлаа.

 

Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000 стандарт нь хүн үйлдвэрлэгч байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээ нь хэрэглэгчийн зүгээс тавьж буй аюулгүй байдлын шаардлагад бүрэн нийцсэн болохыг батлан харуулах зорилготой стандарт аж. Энэ стандартыг хэрэгжүүлсэнээр бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түүхий эд, бэлтгэн нийлүүлэлтээс эхлэн үйлдвэрлэх, түгээх, хадгалах, эцсийн хэрэглэгчид хүрэх бүхий л үе шатанд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаарх дүрэм журмыг баримтлан, нарийн хяналт шалгалтын дор аюулгүй, баталгаатай хүнсийг үйлдвэрлэх нөхцөл бүрддэг байна.

Хүн бүрийн идэх дуртай амттаны нэг яах аргагүй зайрмаг. Тэгвэл бид бүхний сонгон хэрэглэдэг тэр дундаа хүүхэд багачуудын маань хамгийн ихээр идэх дуртай бүтээгдэхүүн маань “Хүнсний Аюулгүй байдллын тогтолцоо ISO 22000”-г нэвтрүүлж чадсан нь хэрэглэгчид бид дотоодын тэр дундаа зайрмагны аюулгүй байдалд итгэх итгэл нэмэгдэж байгаан нэгэн илрэл юм.

Анх 2003 онд монгол хүн бүрийн дуртай аарцаар баяжуулсан Бамбар зайрмаг худалдаанд гарч байсан бол өнөөдөр дэлхийн стандартыг монголдоо нэвтрүүлж чадлаа. Мөн Айсмарк компани аарцтай зайрмагнаас гадна амин дэмээр баялаг байгалийн цэвэр жимс чацаргана, нэрсээр баяжуулсан бүтээгдэхүүнийг өргөн барьсан нь хэрэглэгч бид амттанаасаа өөрт хэрэгтэй амин дэмийг авах боломжтой болж байгаа юм.

Үргэлж хэрэглэчдийнхээ хэрэгцээ шаардлага, эрүүл мэндэд тустай олон төрлийн зайрмаг үйлдвэрлэдэг Айсмарк компанийн хамт олондоо улам их амжилт хүсье.