Нутгийн дүүгээсээ 100 саяыг залилсан жүжигчин М.Баярмагнай гадагшаа зугтааж, цагаачлахаар зэхэж байгаа гэнэ лээ. Гэнэлээ ч гэждээ. Эдийн засаг хямралтай байгаа тул “Өрөө төлөх хэмжээний мөнгө байхгүй болохоор удахгүй би гадагшаа гарч цагаачлана. Чи намайг олж чадахгүй. Тэр болтол Улсын дээд шүүхэд хандаж, цаг хугцааа хожно” гэж хэлсэн байна лээ.

М.Баярмагнайгийн үйлдлээс харахад бусдыг доромжилж, дооглож тохуурхан мөнгө олдог хэсэг бүлэг хүмүүс хүн чанаргүй, худалч болчихдог юм уу даа гэж харагдаж байгаа юм. Нутгийн дүүдээ байраа зарна хэмээн мөнгө авчихаад, авсан мөнгөө өгөөгүй байхдаа наймаагаа буцаж, эр хүний шинжгүй зан гаргасан алдартай жүжигчин маань дараагийн удаа хэнийг ч залилж мэдэхээр байна шүү. Эхлээд өрөө төлнө, мөнгө байхгүй , олдохгүй гэж байсан бол сүүлдээ өрнөөсөө зугтаагаад, гадаадын оронд цагаачилж амьдрахаар зэхэж байгаа юм байна. М.Баярмагнайгийн өрийг дараад, эх оронд нь амьдруулчих буянтан олдохгүй л байхдаа.

Н.Чимэг