24 баримт: Мэргэжлийн сагсан бөмбөгчин болох мөрөөдлөө биелүүлсэн Коби Брайант
2016/04/17
Дэлхийн спортын түүхэнд өнгөрөгч 14-ний өдөр нэгэн үйл явдал тодоос тод оч болон гялалзаж өнгөрлөө. Энэ нь спортын ертөнцөд АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн Лос-Анжелос Лэйкерс багийн тоглогч Коби Брайнт зодог тайлсан үйл явдал байлаа.
Түүний уран гоё, гайхамшигт тоглолтуудыг нь дахин харахгүй гэхээс харамсан, бас түүний гайхам бишрэм амжилтуудыг шүүрс алдан ярьцгааж, дайчин тоглолтуудыг нь нүдэндээ төсөөлсөөр үлдлээ, фэнүүд нь.
Тэрээр хүүхэд насаа Италид өнгөрүүлсэн залуу хүү Коби Брайант бага байхаасаа л мэргэжлийн сагсан бөмбөгчин болохыг мөрөөдөж өсчээ. Ингээд бүх цаг үеийн сагсан бөмбөгийн шилдэг тоглогчдын нэг, амьд домог Коби Брайантын 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Коби Брайант нь 1978 оны наймдугаар сарын 23–ны өдөр Филадельфи мужийн Пеннсилванид мэндэлжээ.
Баримт 2. Түүний эцэг эх нэгэн рестораны цэснээс харсан нэр болох Японы Кобэ хотын алдартай үхрийн махны нэрээр хүүгээ нэрлэжээ.
Баримт 3. Тэднийх нэр бүлээрээ сагсчид гэхэд болно. Түүний эцэг Жөү Брайант нь Филаделфиа Севентисиксерс багт тоглож байсан бөгөөд зодог тайлсаныхаа дараа Лос Анжелес Спаркс багийг дасгалжуулж байж.
Баримт 4. Хүүхэд насандаа Итали улсад амьдарч байсан Коби Итали, Испани хэлээр ярьдаг.
Баримт 5. Тэрээр алдарт Лос Анжелес Лэйкрес багийн бүрэлдэхүүнд 14 дэх жилдээ тоглож байгаа нэгэн.
Баримт 6. Коби бол монголчуудын хамгийн хайртай мэргэжлийн сагсан бөмбөгчин юм.
Баримт 7. Тэрээр багтаа хамгаалагчийн байрлалд тоглодог.
Баримт 8. Коби Брайант таван удаагийн Үндэсний сагсан бөмбөг буюу NBA –гийн аварга цолыг хүртсэн. /2000, 2001, 2002, 2009, 2010 онуудад/
Баримт 9. Тэрээр 2006, 2007 онуудад хоёр удаа улирлын онооны аварга болж байсан.
Баримт 10. Бүх оддын тоглолтонд нийт 16 удаа оролцсон бөгөөд түүнд оролцох тамирчдыг олон нийтийн санал асуулгаар тодруулдаг журамтай.
Баримт 11. Түүнийг дагасан гайхалтай олон рекорд амжилтууд байдаг бөгөөд үүнийг нэг нь Бүх оддын тоглолтонд 1999 оноос хойш тасралтгүй 14 жилдээ дараалсан сонгогдсон гэсэн үзүүлэлт юм.
Баримт 12. Бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч буюу MVP-г дөрвөн удаа хүртэж байжээ.
Баримт 13. Сонирхолтой нь тэрээр Бүх оддын тоглолтын слам данкын тэмцээнд 1997 онд ганцхан удаа оролцсон бөгөөд хамгийн залуу слам данкын аварга болжээ.
Баримт 14. Коби Брайант нь айлын ганц хүү ажээ.
Баримт 15. Брайант 1996 онд НБА-гийн түүхэнд анх удаа ахлах сургуулиас драфтлагдсан хамгаалагч болсноороо улс даяар нэртэй болжээ.
Баримт 16. 2006 онд Брайант Торонто Рэпторсын эсрэг 81 оноо (хувийн дээд амжилт) авсан нь НБА-гийн түүхэнд хоёрт орох агуу амжилт болсон.
Баримт 17. 2003 онд Брайантыг Колорадо муж улсын Эдвардс хотын нэгэн зочид буудалд бэлгийн халдлага хийсэн хэмээн тус буудлын нэг ажилтан буруутгаж байжээ.
Баримт 18. Коби энэхүү ажилтантай учир ургуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч бэлгийн халдлага хийгээгүй хэмээн мэдэгджээ. Брайантыг буруутгагч этгээд гэрчийн мэдүүлэг өгөхөөс дургүйцсэн тул 2004 оны есдүгээр сард хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Баримт 19. Тэрээр ахлах сургуульд байхдаа Нэйсмитийн нэрэмжит оны шилдэг өсвөрийн тоглогч шагналыг авч байж.
Баримт 20. Коби НБА-гийн дөрвөн рекорд тогтоож, таван рекордыг давтжээ.
Баримт 21. Нэг тоглолтод хамгийн олон удаа буюу 12 удаа гурван онооны шидэлт амжилттай гүйцэтгэсэн байна. Энэ амжилтыг 2003 оны нэгдүгээр сарын 7-нд Дониел Маршалл үзүүлсэн.
Баримт 22. Мөн 20000 онооны босго давсан хамгийн залуу тоглогч болж байжээ. Тэрээр 29 нас, 122 хоногтой байхдаа ийм амжилт үзүүлсэн. Өдгөө 39 настай.
Баримт 23. Зодог тайлах сүүлчийн тоглолтдоо Лэйкэрс “Стэплэс цэнтр”-тээ “Юта Жазз”-ыг хүлээн аван тоглож, 101:96-гийн харьцаатай хожиж, энэ өдөр сагсан бөмбөгийн амьд домог гэдгээ дахин батлаж 60 оноо авсан юм.
Баримт 24. Түүний сүүлчийн тоглолтын тасалбар 10 мянган ам.долларт хүрчээ. НБА-гийн түүхэн дэх хамгийн шилдэг тоглогчдын нэг Коби Брайнтын тоглолтын тасалбар хэдэн сарын өмнө дууссан байсан гэнэ.
24tsag.mn
zochin · 2016/04/17
uneheer agui toglogch shuu!