АН-ын ирээдүйн хувь заяа ҮЗХ-ны хурлаар шийдэгдэх үү
2016/04/18
Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны хурал Нийслэлийн иргэний танхимд 18.00 цагаас эхлэхээр товлогджээ. Дарьтай торх дундаа тавьчихаад ширээ тойрон сууж байгаа АН-ынханы хувьд энэ удаагийн ҮЗХ-гийн хурал олон асуултын тэмдэгт хариу өгнө. Юуны өмнө шуудайд хийсэн үхрийн эвэр шиг эв түнжингүй байгаа АН-ын олон фракцуудын эв зүйг олж, зангидсан гар шиг нэгтгэнэ гэдэг асуудал намын дарга З.Энхболдод тунчиг чухал хэдий ч хэзээний яхир, хүйтэн хөндий харьцаатай даргынхаа үгэнд орох эсэх нь эргэлзээтэй.
Хэрэв зээ эе эвийг эрхэмлэхгүй энэ чигээрээ 2016 оны сонгуулийн халуухан өдрүүдийг туучин өнгөрүүлнэ гэвэл Ардчилсан нам сонгуулиас өмнө хоёр гараа өргөөд бууж өглөө гэсэн үг. Энэилэрхийллийн учрыг арай гэж ойлгосон З.Энхболд сүүлийн хэдэн өдөр гэнэт сэрсэн мэт намынхаа фракцуудтай хэл амаа ололцохоор хичээсэн хэдий ч амжилт олсон нь тун бага гэх мэдээ сошиалаар дүүрэн байна.
Өнөөдрийн ҮЗХ-ны хурлаас гарах ганц асуултын хариуг тус намын экс дарга Н.Алтанхуяг өгнө гэх яриа саарал ордонд шивэр авир хийгдэж байна. Өөрөөр хэлбэл З.Энхболдын хүсээд байгаа эв эеийн түлхүүр Н.Алтанхуягийн гарт атгаастай байгаа гэх. З.Энхболд ч үүнийг анзаарсан учраас түүнтэй эвлэрэх эв хайгаад байгаа хэдий ч эгзэг нь таарч өгөхгүй зовоож байгаа бололтой. Мэхт мэхэндээ гэгчээр өөрийнхөө мэхэнд хөлөө орооцолдуулсан З.Энхболдын хүсэлтийн хариу хатуу ширүүн үгээр мөндөрлөж магадгүй л юм.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хурлыг орхиж хаалгаа саван гарснаар хурал өндөрлөх тийшээ хандаж, хуралд ирнэ гэсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч очихгүй гэдгээ хэлжээ. Тэрбээр “Би Алтанхуягтай уулзах гэж байсан юм. Тэрбээр явчихсан бол очих шаардлага надад байхгүй. Наад асуудлаа хурдан шийд” гэж хэлээд хуралд очоогүй аж. Ийнхүү эвээ олох санаархал бүтэлгүйтэж зарим нь нударга зөрүүлсэн гэх мэдээ бий.
Уг нь З.Энхболд намынхаа ҮЗХ-ны хурлаас өмнө намынхаа лидерүүдтэй хэл амаа ололцож, хэлэх үг, ярих яриагаа нэг зүг чиглүүлчих далд санаа өвөрлөн уулзсан гэх боловч бүтэн жил уулзахгүй, харин ч холоос чулуу шидэн фракцуудаараа тохуурхсан түүний санаснаар болоогүй нь энэ.
Одоогоор АН-д хамгийн хүчтэй гэгдэж буй “Алтан гадас” фракцийн гарт Ардчилсан намын ирээдүйн хувь заяа атгаастай байна гэхэд хилсдэхгүй. Н.Алтанхуяг тулдаа л фракцуудаа нэгтгэж барьж байсан гэдэг. Өөрөөр хэлбэл овжин зан, заль, зөөлөн хатууг хослуулан харьцаж байсан учраас эвийг нь олоод байсан хэрэг. Бөхөөр бол учраа бөхдөө ар араас нь угсарсан олон мэхийг хийж байсан гэсэн үг. Харин одоогийн даргаЗ.Энхболд айлган сүрдүүлэх, амаараа дарж авах гэсэн тонгордог ганц дархан мэхээ л дахин дахин хийгээд байгаа нь амжилтгүй болоод байгаа хэрэг. За энэ мэхний асуудал ч яахав. Гол асуудалдаа ороё.
Өнөөдрийн ҮЗХ-ны хурлаас гарах ганц асуултын хариуг тус намын экс дарга Н.Алтанхуяг өгнө гэх яриа саарал ордонд шивэр авир хийгдэж байна. Өөрөөр хэлбэл З.Энхболдын хүсээд байгаа эв эеийн түлхүүр Н.Алтанхуягийн гарт атгаастай байгаа гэх. З.Энхболд ч үүнийг анзаарсан учраас түүнтэй эвлэрэх эв хайгаад байгаа хэдий ч эгзэг нь таарч өгөхгүй зовоож байгаа бололтой. Мэхт мэхэндээ гэгчээр өөрийнхөө мэхэнд хөлөө орооцолдуулсан З.Энхболдын хүсэлтийн хариу хатуу ширүүн үгээр мөндөрлөж магадгүй л юм.
Өнөөдөр тэрбээр ҮЗХ-ны хурал дээр юу хэлэх бол гэдэг нь бас л олны анхаарлыг татсаар. Тархай бутархай намынхаа нөхдүүдийг эвлэрүүлэн нэгтгэх үү, аль эсвэл тархин дунд нь үгэн мунаар цохих уу гэдэг асуултын томоос том тэмдэг байна. Хэрэв АН-ынхан өнөөдрийн хурлаар учраа ололцохгүй бол оройтоно. Өөрөөр хэлбэл тус намын ирдээүйн хувь заяа өнөөдөр шийдэгдэх нь. Харин Н.Алтанхуяг эвлэрүүлэх болов уу?
Зочин · 2016/04/19
Энэ намд нэг ч олигтой хун байхгуй бугд л идэж уухын дон шуглэсэн новшууд яасан ч идэж ууж цаддаггуй хогууд хун нэг л ходоодтой баймаар тэд анх юу ярьж гарч ирлээ одоо тэд хэн болсоныг ард тумэн бид хоер нуд хоер чихээрээ сонслоо харлаа болье шударга л байя баяжвал хамт угуй бол одоо болно
Ялгаагүй · 2016/04/18
Хэн ч дарга байсан энэ идэж уухын донтнууд нь хэвээр байгаа цагт энэ нам өөдлөхгүй. Энэ сонгуульд яагаад ч өнгөрсөн л дөө.
Ялгаагүй · 2016/04/18
Хэн ч дарга байсан энэ идэж уухын донтнууд нь хэвээр байгаа цагт энэ нам өөдлөхгүй. Энэ сонгуульд яагаад ч өнгөрсөн л дөө.
МЖ · 2016/04/18
Ардчилсан намынхаа онц их хурлыг ойрын өдрүүдэд хуралдуулж учираа ололцох хэрэгтэй байна шүү дээ
МЖ · 2016/04/18
БатҮүл намын дарга болохгүй юм болов уу. Байдал арай л дээрдэнэ дээ
ТР · 2016/04/18
Амаржаргалыг намын даргаа болгох асуудлыг шийдвэрлэвэл хонгилын үзүүрт гэрэл харагдах нь дээ
Зочин · 2016/04/18
Амаржаргалыг намын даргаа болгохгүй бол Ардчилсан нам нэг л болохгүй байна дйй
Зочин · 2016/04/18
Hezeeneesee durbud hun ulsiig olon jil udirdsan alsan n bagdaa.. Altanhuyg l udirdanaa
Зочин · 2016/04/18
З.Энхболд дарга хүн дарамталж намаа хагалган бутаргаж бгаа шүү дэээ.ардчилсан хоорондоо гэдэсээ жийлцэж булайгаа дэлгэж бгаа хүмүүс яаж төр барьж чадах юм бэ.2012-2016 онуудад ард түмнийг элгээр хэвтүүллээ шүү дээ.Одоо МАХН-г хэдмэгдүүлж болохгүй
Зочин · 2016/04/18
Ардчилсан намыхан авилгачдын нам блсон болохоор дахиж их хуралд үзээд ч нэмэргүй.харин ард түмнээсээ уучлалт гуйж далд идэж уусан хөрөнгөө ил гаргаад суудлаа тавьж өг
Зочин · 2016/04/18
АН-д Алтанхуяг хэрэгтэй. Намын даргаар Алтанхуягийг сонгох нь АН-ын ирээдүйд ашигтай