Залуучуудын бүсийн чуулган Увс аймгаас эхэллээ
2016/04/18
Монголын Залуучуудын Холбоо НҮБ-ын Ардчиллын Сантай хамтран хэрэгжүүлж буй “Эрхээ идэвхжүүлье: Залуучуудын оролцоо” төслийн эхний зорилт болох 2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлийн хүрээнд бүсийгчуулгануудыг зохион байгуулж эхэллээ.
Баруун бүсийн чуулган Увс аймгийн Улаангом хотод 4 сарын 18-19- ний өдрүүдэд болох бөгөөд чуулганд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн 100 гаруй залуучууд оролцож байна. Бүсийн чуулганы зорилго нь удахгүй болох УИХ-ын сонгуульд залуучуудын идэвх оролцоог тодорхой хувиар нэмэгдүүлэх, тэдний хүсэл эрмэлзлэлийг төлөөлж чадах сонгуулийн үр дүнг бататгах, залуучуудын үүрэг оролцоог орон нутгийн болон үндэсний шийдвэр гаргах түвшинд дээшлүүлэхэд чиглэж байна.
Судалгаагаар 1992 онд сонгуульд оролцсон иргэдийн тоо 95.6%-тай байсан бол 2012 оны сонгуулиар 67.3% хүртэл буурсан үзүүлэлттэй байгаа юм.Үүнээс 18-25 насны залуучууд хамгийн бага хувь буюу дөнгөж 10 гаруй хувь нь саналаа өгсөн буюу сонгуулийн насны нийт залуучуудын 20 хүрэхгүй хувь нь сонгуульд оролцжээ.
Иймд залуучуудын иргэний оролцоог нэмэгдүүлэх, тэднийг чадавхжуулах, хуулиар олгогдсон сонгох эрхээ эдлэх, идэвхтэй иргэн байхад уриалах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх шаардлага зайлшгүй тулгарч байна. Чуулганы үеэриргэний оролцоо түүний хэлбэр, орон нутгийн түвшинд иргэдийн оролцоо, өнөөгийн байдлын талаар илтгэл хэлэлцүүлэгүүд явагдаж сонгогчдын боловсрол, иргэний оролцоо, эрх үүргийн талаар сургалтууд зохион байгуулагдахаас гадна залуучуудын төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулагдана. Мөн МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат Увс аймгийн ард иргэд, залуучуудтай чөлөөт уулзалт зохион байгуулахаар болсон байна.
Зочин · 2016/04/19
Uvsiin zasag dargaas l hol bj uzeerei dee, teriintei holildvol hun bish bno shuu
Зочин · 2016/04/19
Яагаад Увсыг онилоод бна, учиртай шүү