Хүний тооноос хасагдсан “найз”-ыгаа эргэсэн гишүүдэд үг дайсан Б.Булганыг маргааш юу хүлээж байгаа бол...
2016/04/19
1999 оны гуравдугаар сарын 9-нд Б.Булганыг Цагдаагийнхан гэрээс нь авч яваад байцааж, орой нь гэрээр нь оруулж, хувцсыг нь солиулаад Ганцхудагт хорьсон байдаг.
1998 онд С.Зоригийн хөнөөсөн алуурчид яагаад Б.Булганыг амьд үлдээв. Хэрвээ захиалгат аллага байсан бол алуурчид хэргийн газартаа гэрч үлдээсэн түүх бий юу гэх зэрэг таамгаар Б.Булганыг тэр өдрөөс эхлэн цагдаагийнхан хардсаар байсан нь үнэн. 1999 онд Б.Булганыг баривчлах үеэр С.Зоригтой ойр байсан зарим гишүүн “Сэжигтнээр хорьж байгаа юм биш. Мөрдөн байцаан зайлшгүй шаардлага бас үлдсэн ганц гэрчийг хамгаалах үүднээс хийж байгаа алхам” гэх мэт мэдэгдэл хийж байсныг тухайн үеийн хэвлэлд бичиж байсан юм.
С.Зоригийг амиа алдсаны 49 хоногоос хойно ээж Доржпалам гуай нь хэвлэлд ярилцлага өгснийг 1998 оны “Жигшүүрт хэрэг” сонинд нийтэлсэн. Тэрээр ярилцлагадаа “Миний хүү Зориг өөрийн гэсэн тусгай цохилттой байсан. Булган тэр орой яагаад хаалгаа нээснийг би ч бас сайн ойлгохгүй байгаа юм” гэж хэлсэн үг цагдаагийнханд түүнийг сэжиглэх нэг сэжим болсон ч гэдэг. Харин цагдаагийнхан Б.Булганыг баривчлан хориод хэнтэй ч уулзуулалгүй, тусгайлан бэлтгэсэн өрөөнд байлгаж буйг онцлон бичжээ.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар Төв аймгийн хориход хоригдож буй Б.Булгантай очиж уулзсан тухайгаа хэвлэлүүдээр ярьжээ. Тэдний ярианд “Сараалжин тортой ил камерт, бүүр ил 00-той өрөөнд бусдаас илүү тод цагаан гэрэлтэйд байлгадаг. 00 нь өрөөнийхөө үүдэнд ямар ч хаалтгүй, үндсэндээ эрчүүдийн дунд л ил задгай бие засч, хүний эрх гэгч зүйл түй ч үгүй нөхцөлд байна” гэх мэдээлэл гарч байлаа.
Хүний ёсноос гажууд, жирийн бус нөхцөлд, хүн гэх статусаас хасч, амьтны байдалд 60 настай эмэгтэйг хорьж байгаа тухай УИХ-ын хоёрын хоёр гишүүн ярилаа.
Гэтэл НҮБ-ын индэр дээрээс Монгол Улс цаазын ялыг халсан улс болно хэмээн зарлаж, оготны хамраас ч цус гаргалгүй ардчилсан хувьсгал хийсэн хэмээн дэлхий дахинаа бахархан ярьдаг хамгийн ардчилсан засаглалтай, ардчилсан Ерөнхийлөгчтэй улс шүү дээ.
С.Зориг болон түүний нөхдийн гол зорилго бол хүнлэг ардчилсан нийгэм байгуулах байсан гэдгийг өнөөдөр нэн шинэ үеийн түүхийн ямар ч номын хуудаснаас харж болно. Гэтэл балар эртний гэж хэлж болох XIX зууны сүүл, XX зууны эхэн үеийн залхаан цээрлүүлэх уламжлалт аргыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Төв аймгийн хорихоос л харчихаж болохоор нөхцөлд амьдарч байгаа юм. Тэрээр хориход тав дахь сарынхаа нүүрийг үзэж байгаа аж. Аль хэдийнэ яллагдагчаар татагдчихсан гэсэн үг. Харин тэрээр хэргийн эзэн олдоно гэж итгэж байгаа учраас ийн зоригтойгоор сууж байна хэмээн УИХ-ын гишүүд ярьсан байлаа.
Цагдаагийнхан анх саатуулахдаа Захиргааны хариуцлагын тухай хуулийн 13.4 буюу зөрчил гаргасан этгээдийн ноцтой хор уршиг бий болгоход хүргүүлэхгүй байх зайлшгүй шаардлагатай тохиолдолд харьяалах шүүхэд албан ёсоор мэдэгдэж түүнийг 72 цаг хүртэлх хугацаагаар захиргааны журмаар албан саатуулж болно гэх заалтаар 72 цаг саатуулсан байдаг. Гэхдээ тэр таван сар амьтны “торонд” суужээ.
Харин С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн эзэн олдолгүй, цагдаагийн мэдэлд байгаа хавтаст хэрэг нь зузаарсаар өнөөдөр 17 дахь жилтэйгээ золголоо. “С.Зоригийн хэргийг илрүүлнэ” хэмээн бардам амлаж байсан Цагдаагийн дарга Д.Мөрөн ч таг болов. Хэргийн мөрдлөг ямар шатанд яваа тухай хэн ч мэдээлэл өгөх сонирхолгүй байна.
Гэхдээ Б.Булганыг улс төрийн хэрэгтэн шиг хорьж байна гэдгийг ч эрхэм гишүүд хүлээн зөвшөөрчээ. Монголын хууль хяналтынхан хүний ёсноос гажууд аашилж байгааг тэд өөрсдийн нүдээр харж биеэр мэдэрч. Магадгүй эрхэм гишүүдэд хандаж Б.Булганы насан өндөр болсон ээж захидал бичээгүй бол түүнийг ямар байдалтай хэрхэн хоригдож, хэрэг нь ямар шатанд байгааг хэн ч сонирхохгүй байсан биз. Сонирхсон ч надаас л хол байвал гээд нүдэн балай өнгөрөх нь тодорхой. Эрхэм гишүүн Л.Болд С.Зориг агсантай дотно нөхөрлөж, Б.Булгантай эртний танилууд байсан учраас түүний ээжийн захидлыг онцгойлон олж харсан ч байх. Хэрвээ өөр хэн нэгэн эмэгтэй байсан бол...
17 жилийн өмнө магадгүй хаврын яг ийм өдрүүдэд тэр энэ зовлонг бас амссан учраас Б.Булган өнөөдөр таг чиг суугаа ч байж мэдэх. Тэр хүн амины онц ноцтой хэргийн гэрч. Одоогоор яллагдагчаар татагдсан Монгол Улсын иргэн. Хэрэг илрээгүй байгаа гэдгийг хаа хаанаа мартаж болохгүй. Тиймээс эдлэх ёстой эрхээ эдлэх эрхтэй эмэгтэй гэдгийг эрхэм гишүүд сануулах ёстой газарт нь сануулах л хэрэгтэй.
Нэгэн цагт Монголын Ардчилсан хувьсгалын удирдагчийг дагуулаад орж ирсэн охиндоо “ Яасан ч том хүнтэй суусан юм. Яасан ч их хэл амтай хүнтэй суусан юм. Арай энгийн хүн олдоогүй юм уу” гэж хэлж суусан Д.Байгальмаа гуай насан өндөр болсон хойноо охиныхоо хойноос бэтгэрэн охиноо ямар нэгэн хар хэргийн золиос болчих вий, хэлмэгдэх вий хэмээн түгшин, үнэн зөв нь олдоно гэж итгэсэн ч хэн нэгний золиос миний охин болчих вий гэж нулимс дуслуулан суугаа учраас ийн эртний анд нөхөд, эрхэм гишүүдэд хандаа биз. Магадгүй УИХ-ын сонгуулийн өмнө л сөхөгддөг энэ хэрэг ижил давтамжаар л үргэлжилж байна. Гэхдээ энэ удаад Б.Булганыг арай олон сар саатууллаа. Сонгуулийн маргаашаас тэр наранд гараад ч ирэх юм бил үү. Ямар ч байсан УИХ-ын эрхэм гишүүдэд Монголын хууль шүүхийн байгууллагын жинхэнэ төрхийг мэдрүүлж л байгаа бололтой.
“Би Монголын улс төрд байгаа зөрчлийн үзүүрт, хэн нэгний тэмцлийн золиос болж байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй шүү” гэх түүний үг хэнд юу хэлэхийг хүсэн хариу нэхсээр үлдэв.
Н.БАТ
Эх сурвалж: www.assa.mn
АН, МАН ын эсрэг ... · 2016/04/20
Манай хуулийн ажилтан нар намын даалгавараар ажилладаг болсон байна. Луйварчдыг төрөөс зайлуулсан цагт хамгийн түрүүнд хуулийн байгууллагуудын их цэвэрлэгээ хийхгүй бол шударга ёс тогтохгүй. ШДЗ ийн дарга нь согтуугаар хүн дайрч алсан хүн байж байдаг. Энэ томилгоог эсэргүүцдэг хуульч алга. ТОМИЛГООГ шударга гэх Ерөнхийлөгч нь томилсон
Зочин · 2016/04/20
Аягүй бол алсан хүнээ ч амьд үлдээгээгүй албаар сонгуулын өмнө өөрсдийгөө баатар болгох гэж худлаа
Зочин · 2016/04/20
Тухайн үёийн Монголийн ардчилсан намынхан өөрсдөө гадаадаас хөлсний алуурчин авчирч алуулчаад аягүй бол тэр алуу
Зочин · 2016/04/20
Харин тиймээ.Ямар Энэ биш.Бага банди алсан гэлтэй н биш дээ.
zochin · 2016/04/19
zorigiig aluulj bsan yeiin darga nar odoo ch suudalda bga uchraas ene hereg hezee ch ilrehgui sh dee
Зочин · 2016/04/19
Hiisen zuiliinhee hariu avch baigaa ni ter bolj
Иргэн · 2016/04/19
Энэ хүн хүн алчихсан биш тэнд суулгаад яахав дээ. Хэн алсныг нь харсан ч хэлэх эрхгүй болтол нь дарамтлаа байлгүй. / цагдаа шүүх , хүчний байгууллага нь төрийн эрхэнд байгаа хойно /
зочин · 2016/04/19
харсан л юмчинь бүх үнээ хэлхэл хэрэгтэй оз
Монголоид · 2016/04/19
Хун тамлаад байгааг хэн ч тоохгуй байгаа нь монголчууд исламын екстремистуудээс ялгаагуй адгийн амьтад гэдгийн баталгаа. Шудрага есны мэдрэмжгуй хумуус шудрага ес шаардаад ч яах юм
иргэн · 2016/04/19
Алсан улсуудыг харсан нь үнэн юм чинь хэргээ л хүлээх хэрэгтэй шүүдээ.Энэ хэрэгт тэр ээж,найз нөхөд нь бол илүү зан.Цаана нь хүний амь зэрлэгээр хөнөөгдсөн байнашдээ.Булган хэргээ хүлээ.Иргэд бидэнд өмөөрөх сонирхол алга