Хоёр үзүүртэй зүү буюу Н.ЭНХБАЯРЫН ДАЛД УЛСТӨР
2016/04/19
Н.Энхбаярын давхар нүүдэл МАН, МАХН эвсэж сонгуульд оролцох ноорог хэдийнэ бэлэн болж, МАН-ын Бага хурал, МАХН-ын Бага чуулган, Удирдах зөвлөл, Гүйцэтгзх товчооны хурлын шийдвэрийг л хүлээж байгаа тухай УИХ-ын гишүүн Ч Хүрэлбаатар, Ч.Улаан нар өчигдөр Төрийн ордонд хийсэн хурлын үеэрээ мэдэгдсэн.
Ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсанаар МАН, МАХН-ынхан ирэх сонгуульд 51:25 гэсэн харьцаатайгаар эвсэж оролцохоор тохиролцоод байгаа юм.
Гэвч энэ тохироо МАХН-ын даргад чамлалттай санагдсан бололтой. Тэрбээр давхар нүүдэл хийж эхэлжээ.
МАН-ын Бага хурал, АН-ын ҮЗХ-ны хурлын товыг зарласны дараа буюу өнгөрөгч амралтын өдөр Сөүлээс Улаанбаатарт газардсан МАХН-ын дарга Н.Энхбаяр эвсэж сонгуульд оролцох эсэхээ МАН-ынхан Бага хурлаараа дэнслэхтэй зэрэгцэн АН-ын дарга З.Энхболдтой уулзжээ. Зүгээр ч нэг товлоогүй энэхүү уулзалтаар МАХН-ын дарга Н.Энхбаяр ирэх сонгуульд МАН-тай хамтарч оролцохоос гадна АН-д хувилбар бий эсэх талаар ярилцсан байна.
Сонгууль дөхсөн энэ цаг үед нэг намтай эвсэж оролцохоор тохиролцсон атлаа нөгөөхтэй нь агаар нэг сэдвээр ярилцаж эхэлсэн нь мздээж улс төрийн ёс зүй талаасаа байж боломгүй үйлдэл. Гэхдээ Н.Энхбаярын хэмжээний улстөрчийн хувьд ийм улс төр хийх нь гайхаад байх зүйл бас биш юм. Өөрөө улс төрд орж ирж чадахгүй болохдоо Өршөөлийн хуулиар шантааж хийж УИХ-аар батлуулсан жишээ түүнд бий. Өөрсдөд нь ногдсон квот буюу Эрүүл мэнд, спортын сайдыг нэр дэвшүүлэх болоход өөрөө Шадар сайдад зүтгэж, Засгийн газраар барьцаа хийх замаар улс төрийн тайзан дээрх ээлжит тоглолтоо дэглэсэн нь Бүлгийн дэд дарга дарга З.Баянсэлэнгийн гарын үсэгтэй албан бичгээс хэдийнэ ил болсон. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр Монголын улстөрд энгийн нэгэн биш. Хаа хаана нь аргагүй байдалд оруулж, өөрт ашигтайгаар эргүүлэхийг эрмэлздэг нь түүний өнгөрсөн хугацаанд бий болгосон идеал. Яг л хоёр үзүүртэй зүү шиг.
Гэхдээ АН-ын хувьд Н.Энхбаяр, МАХН-ынханд тийм амар буулт хийх хэмжээний нам биш. Н.Энхбаярыг Шадар сайд болгох тухай яриа гарахад нэг танхимд ажиллахгүйгээ илэрхийлсэн Зам, тээврийн сайд М. Зоригтоос эхлүүлээд түүнд сөрөг товчлуур дарах хүн АН-д олон бий. Н.Энхбаяр хэмээх ганцхан хүний ашиг сонирхлоос үүдэж эрх барих хугацаандаа ард түмнээс сөрөг оноо цуглуулсан гашуун туршлага АН-д хангалттай бий болохоор тэр шүү дээ. Гагцхүү мөрийн хөтөлбөр, сонгуульд эвсэж оролцох хугацаа богиносож эхэлсэн энэ үед Н.ЭНхбаяр АН-ын даргатай сэм уулзаж давхар нүүдлээ хийв. Энэ бүхний ард ямар тохироо, барьцаа нуугдаж байгааг Н.Энхбаяр хэрхэхээс тодорхой болно.
С.СҮЛД
/ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Зочин · 2016/04/19
ene odoo idej tsadaagvi l yum bh da, zaluuchuudad zaigaa tawiad og l do.
Зочин · 2016/04/19
Хийж бүтээсэн юмтай хүн сайхан юмоо. Одоо байгаа 2том нам нь өөрсдөө л гуйгаад уйлагнаад ирж байна. ЭНХБАЯР УЛСАА ХӨГЖҮҮЛНЭЭЭ
Зочин · 2016/04/19
МАН-ТАЙ Нэгдвэл нэгдэг эээ АРДЧИЛСАН НАМЫГ л дахиж гаргаж болохгүй
Зочин · 2016/04/19
Ардчилсан намынхан эргээд гуйхгүй юм шиг л их байсымаа одоо ялагдахаа мэдээд шалдаа бууж байна
Зочин · 2016/04/19
Энхбаяр шиг лидер хаана байна?
Зочин · 2016/04/19
Ardchilliinhan muuhai horon baina shu, Huniig hils heregt gutgej gutgechiheed. odo oorsdiin tald ashigtai shiidver hucheer tulgaj bn, Dahij eh orniig mn sohruuleh geed bur ulaarch bnda AN
Зочин · 2016/04/19
ENHBAYAR SHIG UDIRDAGCH ODOOHNDO MONGOLD ALGA TIIMEES ALINTAI N CH NEGDSEN BAI HAMAAGUI MAXH ENE ULSAD IH YUM HIIJ CHADNA
Зочин · 2016/04/19
Ardchilsan namiinhan ulsiig samarch duuslaa, odo ireh songuulid garahin tuld enhbayriin ner hundiig ashiglah taktik barij bn
Зочин · 2016/04/19
Namiin darga nar uulzaj l baidag shd, teriig olgoj avaad l suid bolj gene
Зочин · 2016/04/19
Naad hunee zugeer ajil hiilgeedheech
шаабар · 2016/04/19
Өмнөх алдаагаа залруулж чадаагүй байж ирэх сонгуульд МАХН -тай нийлж шившигээ тариав даа АН минь. Авилгад идэгдсэн учир загалиайлсан эцгээ түшихээс өөр зам үлдээгүй мэт ойлгогдоно шүү. 2 ТАЛД ТАЛ ЗАСАН ГҮЙЖ БАЙГАА эНХБАЯР УСАНД ЖИВЖ БАЙГАА ХҮНТЭЙ Л ТӨСТЭЙ БОЛЧИХСОН ХАРАГДАХ ЮМ.
Зочин · 2016/04/19
Алийн болгон Энхбаярыг хэмлэх вээ? юм хийе бүтээе гэхээр нь л барьж аваад зогсоогоод байх юм
Зочин · 2016/04/19
Ч.Хүрэлбаатар гишүүн арай ч өөр сэтгэж бна шүү. Аргагүй л мундаг улс төрч залуу юм.
Зочин · 2016/04/19
MAN dangaaraa songuulid or.MAHN Enhbayart hulhiduulav.
Иргэн · 2016/04/19
АН-хан Энхбаяраас айж "чацага царайлах" нь аргагүй л дээ. Эд нартай хуйвалдаж энд тэндээс зээл авч, дараа нь яахаа ч мэдэхгүй, яахаас ч буцахгүй тэнэгтэх хүн биш, Эх орноо, цаашлаад газрын баялагаа энэ тэнэгүүдээр үрүүлэхгүй, хагасыг нь болов аваад үлдэхийн тулд л "хөлд нь сууж" байгаа хэрэг л дээ. Энхбаяр гэдэг хүний ухааныг гүйцэх хүн таануусын дотор байхгүй юм чинь.
Nambar · 2016/04/19
Enhbayar zailmaar yum
Зочин · 2016/04/19
Jinhene idej uusanuud n ene huniig shoroond ch hamaagui bulahiig husch bn
Зочин · 2016/04/19
MANAN gaas zugtaagaad bas hooson tolgoitoigoo medehgui ih shunaltai urlagiin nohduudiig songoh bas l hetsuu bn shu neeree .yadiin bgn
Зочин · 2016/04/19
Enhbayr oyutolgoig sudluulaad yag erdenetiin GOK iin jishgeer geree hiih gj bhd n nyamdorj bayr batbold elbegee bayrtsogt nar hor hutgaad zailuultsan l da.tegsen bol mgl iin nar garah bailaa.yamarch bsn gazar nutagaa zaraagui mgl hun shu .demjij yavdag
ЗОЧИН · 2016/04/19
ЭНХБАЯР МОНГОЛЫГ ХӨГЖҮҮЛНЭ. БУСАД НЬ ШААЛ ХУДЛАА ГЭДГЭЭ ХАРУУЛСАН.
Зочин · 2016/04/19
шийдвэрлэх үе. энхээд итгэж байгаа шүү
фф · 2016/04/19
монголд хямрал ужгирч ард түмэн туйлдаж гүйцлээ.энэ буруу удирдлагатай шууд холбоотой үүнийг халж зөвийг сонгоцгооё, АН-ын чадвар хүрэхгүйн тодорхой болсон.
Зочин · 2016/04/19
ard tumen hend ch itgehee bolichood baina iim baigaagui yum
Зочин · 2016/04/19
N.Enhbayar ard tumnee harj als ireeduigee hugjuulne tand itgej bna
ааа · 2016/04/19
Монголын улс төрд зайлшгүй хэрэгтэй байна
Зочин · 2016/04/19
үзэлцэж байгаа хүн дээ, элбэгдорж их л сандарч байгаа бололтой хха
Зочин · 2016/04/19
iim ih baylagiig ashiglaj chadahgui oriig uldeej baigaa n hereg alga vvniig enhbayar oorchilj chadah hvn
Зочин · 2016/04/19
ийм сайн улс төрч, одоо л монголд хэрэгтэй байна
Зочин · 2016/04/19
Ичих нуургуй ард тумэнд ичих нуургуй бузар улс торч яааг таарна
Зочин · 2016/04/19
Жинхэнэ идэж ууж офшордож байгаа хумуусийн дэргэд байшингийн булангаар шалгагдаж шийтгэгдсэн нийгэмд энэ хунийг дарж муу хэлсэн байх хэсэг хумуус байдаг сонгуулиар ерселдег л дее хуний эрхийн асуудал юу нь буруу байхав
Зочин · 2016/04/19
yadaj l ih uriig tsegtselsen hvn shdee getel odoo zasag barij baigaa hed n urund oruulhaas oor yum alga
Зочин · 2016/04/19
MAXH mongoliig awarnaaa
Зочин · 2016/04/19
enhbayr mongolig hugjuuulne ee
би · 2016/04/19
Энэ идэж цадахаа мэддэггүй шуналтантай нэгдэх нь онцгүйдээ эцэстээ юу ч хийж мэднэ.Холхон байсан нв дээр