Хөөрхөн О.Дөлгөөний "халтар төрх"
2016/04/19
Мөрөөдлийн театрын залуу жүжигчин О.Дөлгөөн 1990 оны есдүгээр сарын 6-нд төрсөн айлын дундах хүүхэд. Дөлгөөн багадаа бусад охидын адилаар жүжигчин, загвар өмсөгч болохыг мөрөөддөг байсан нь биелэлээ олсон.
“Амьдралд тавтай морил” киноны Золоогийн дүрээр уран бүтээлийн гараагаа эхэлж өдгөө олны хайр хүндлэлийг хүлээсэн Жулетта болсон. Эмэгтэй жүжигчдийн хүсэн хүлээдэг мөрөөдлийн дүр бол Жулетта. Тэрбээр ээж болж намба суусангүй харин ч эсрэгээрээ хүүхэд төрхтэй болж улам хөөрхөн гэдэг үгний хатан болсон юм. Драмын теартаа хүчин зүтгэхээс гадна дэлгэцийн бүтээлд тоглосоор яваа. Түүний шинэхэн киноны дүр нь түүнийг "халтар" болгожээ.
Зочин · 2016/04/19
DOLGOONIIG ALTANSHAGAI HUSAH GEED L