Монгол Улсын Засгийн газар, Аж үйлдвэрийн яамны дэмжлэгтэйгээр “Монголдоо бүтээцгээе” уриатай Монгол брэнд төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Уг төсөл нь үйлдвэрлэгч, бүтээгч жижиг, дунд бизнес эрхлэгчдээс том бүтээн байгуулагч хүртэл баялаг бүтээж буй аж ахуйн нэгжүүдийн брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэл үйлчилгээний талаарх цуврал нэвтрүүлэг, сошиал медиа, контентыг үнэ төлбөргүй бэлтгэн олон нийтийн сүлжээгээр дамжуулан иргэд олон нийтэд хүргэх гол зорилготой юм.

Энэ ажлынхаа хүрээнд танай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсын хэвлэл мэдээллийн сувгаар гаргаж таниулахаар Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагтай хамтран ажиллаж байна.

МОНЦАМЭ агентлагаар дамжуулан дэлхий нийтэд хүрч буй мэдээ мэдээллүүд гадаад улс орнуудын өндөр хандалттай мэдээллийн цахим хуудас болон сонин хэвлэлээр олон орны хэлээр түгээгдэх юм. Ингэснээр олон улсад мэдээллээ түгээх боломжийг Монгол брэнд төсөл танд олголоо.

Монгол брэнд төслийн бэлтгэсэн нийтлэл нэвтрүүлэг, контент нь www.mongolbrand.mn цахим хуудас, бусад олон нийтийн сүлжээнд байршиж, интернэт, сошиал медиа хэрэглэгчдэд үнэ төлбөргүй хүрэх юм.

МОНГОЛДОО БҮТЭЭЦГЭЭЕ!!!