ОХУ-дахь Монголын Оюутны Холбооны залуус санаачлан Япон Швед улсад сурч буй залуусыг нэгтгэн Улаанбурхан өвчний эсрэг "БОЙТОГ" хандивын аяныг амжилттай өрнүүлж эхний апаратаа авч ХӨСҮТ-д хүргүүлэхээр боллоо. Энэхүү аянд зөвхөн оюутан залуус гэлтгүй тэнд оршин суугч, ажилладаг хүмүүс ч хүртэл идэвхитэй оролцож байгаа гэнэ. Тэрээр залуус хэлэхдээ:
"БОЙТОГ" хандивын аян vргэлжилж байна. Енеедер бид ХЕСVTийн шуурхай тасгын эмч Тvвшинжаргал эмчтэй холбогдлоо. Хангамж одоогоор тавигдаагvй байгаа. Хvчилтерегч етгерvvлэгч аппарат маш их хэрэгтэй гэхдээ пульсоксиметр багаж нэн яаралтай хэрэгтэй байгаа гэсний дагуу пульсоксиметр явуулахаар боллоо. @Davaadorj Ganbolor ах маань хувийн зvгээс 1 пульсоксиметрийн менге шилжvvллээ. Ийнхvv бид 2 ширхэгийг монгол руу 3 дахийн онгоцоор явуулна. Даваадорж Ганболор ахад болон Москва хотоос хандив егсен залуусдаа монголын хандив егсен сайхан сэтгэлт монголчууддаа маш их баярлалаа. Та бvхэн олон олон нярайг аварч байгаа тэнгэрийн элчvvд юм. Сайн vйл бvхэн дэлгэрэх болтугай. Монголчууд та бvхэн нэгдэж Улаанбурхан туссан бяцхан vрсvvддээ туслахын сацуу энэхvv постыг шейрлэн бусдад vлгэр дууриал болж хандив егсен хvмvvcдээ урам егне vv... гэжээ.

 

Дэлхийн өнцөг булан бүрт суугаа элэг нэгт Сайхан сэтгэлтэй Монгол хүн бүр энэхүү аянд нэгдэхийг чин сэтгэлээсээ хүсч байгаа юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.facebook.com/rusmng/