Гавьяат Ж.Алтанцэцэг охиныхоо төрсөн өдрийг нижгэр тэмдэглэв
2016/04/19
Хоолойн цар хүрээ сайтай, чадалтай хоолойтой гэгддэг МУГЖ Ж.Алтанцэцэг гурав дахь охиноо асраад гэртээ байгаа хэдий ч угийн дайчин болохоор уран бүтээлээ туурвисаар яваа. Урлаг бизнесийн ертөнцөд хүч үзэж буй тэрбээр өнөр өтгөн гэр бүлийн эзэгтэй болсон.
"Орчлонд шинэ хүн болон мэндлэж олон хүнийг баярлуулсан бяцхан охиндоо, Бүтээнэ гэсэн нэгэн хүслээрээ бүхий л амьдралаа гэрэлтүүлж яваа хайрт ханьдаа төрсөн өдрийн баярын мэнд хүргэе" хэмээн бага охиныхоо төрсөн өдрийг нижгэр тэмдэглэсэн тухайгаа цахим найзууддаа дуулгав.
Гавьяат дуучин маань бага охиноо БНСУ-ын алдартай эмнэлэгт төрүүлсэн. Ээжийнхээ авьяас чадварыг өвлөсөн дунд охин нь хүүхдийн дууны цомог гаргаж, чамгүй олон сонсогч фэнүүдтэй болоод амжсан билээ.
jochin · 2016/04/21
Huuhdiinhee torson odriig hyn byr ltemdegledeg gaihuulah umaa olj uadah um