Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар МАН-д элссэнээ ингэж тайлбарлав
2016/04/19
МАН-ын IV бага хурал яг одоо Тусгаар тогтнолын ордонд болж байна. Хуралдааны үеэр УИХ-д бие даагч гишүүд болон Ц.Даваасүрэн болон Х.Болорчулуун нар МАН-ын гишүүн болсон. Мөн Ц.Даваасүрэн гишүүн УЗ-ийн гишүүн болсон билээ. Энэ талаар тэднээс тодруулахад:
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Намын батлахаа өгөөгүй байсан ч бие даан нэр дэвшсэн. Тухайн үед хяналтын зөвлөлөөс гаргасан. Энэ жилийн хувьд хэрхэн сонгуульд оролцох нь тодорхой.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Ц.Даваасүрэн сая хэллээ шүү дээ. МАН бие даагч гишүүдийг урьсан. Ялангуяа мөрийн хөтөлбөрт санал бодлоо нэмэрлээч гэж хүндэтгэлтэй хандсан. Хоёрт, үзэл баримтлалын хувьд улс төрийн намуудад нэг их зөрүү байхгүй. Харин МАН-ын хувьд нэг зүйлээр арай дөнгүүр. Юу гэхээр улс орны хямралтай энэ үед цаашид зав зам руу оруулахад боловсон хүчний нөөц чадамжаараа МАН бусдаас арай илүү гэж болно. Тиймээс МАН эрүүл шинэчлэгдэх боломжтой гэсэн үг. Тэгээд нам доторх эрүүл хүмүүстэй хамтарч нам гэхээсээ илүү улс орны эрх ашгийн төлөө хамтарч ажиллах болно гэж хэлэх байна. Хүний хуучин, дээлийн шинэ гэгчээр хуучин намаа эргээд сэргээлээ. Гуравт, Сонгуулийн хууль бие даагч олноор гарч ирэхийг хаасан шүү дээ.
Зочин · 2016/04/20
Х.Болорчулуун гишүүндээ амжилт хүсье.Таны сонголт Дорнодыг хөгжил дэвшил эв нэгдэлд хүргэнэ гэдэгт бид найдаж байна.2-р хорооны иргэн Дүгэрээс
Зочин · 2016/04/20
Ashig honjoo haigchid...
Зочин · 2016/04/19
uls oron hyamraltai, ard tumnii amidral hund baihad evsej negdej, uls ornoo ood ny tatah ny deer dee. Ali Ali ny zov shiidver gargasan baina.
uneniig hele · 2016/04/19
Бие даагчииг гаргахгүй хууль гэж хэллээ тэгвэл яагаад эсэргүүцэхгүй бууж өгч байгаанбээ танд эсэргүүцэх боломж байгааштээхаөөбайгааштээ