УИХ-ын гишүүн, МоАХ-ы дарга Х.Баттулга АН-аас гарна, МоАХ-г нам болгоно, Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Намыг байгуулаад хадгалж байна, "Жудагт Монгол" хөдөлгөөнийг санхүүжүүлж байна гэх мэт олон яриа улс төрийн хүрээнд байсан билээ.

 

Эцсийн эцэст энэ бүхэн үнэн байсан нь нотлогдож буй аж. 3 сарын 30-нд "Жудагт Монгол" хөдөлгөөний жагсаалын үеэр түүнийг АН-аас гарч буйгаа зарлах гэж байсан ч УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд утсаар ярьж, болиулсан гэгддэг. Өчигдөр Тусгаар Тогтнол, Эв нэгдлийн намын ээлжит бус их хурлын дараа тус намын дарга, УИХ-ын гишүүн Г.Уянга УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу нартай уулзжээ. Уулзалт 2 цаг орчим үргэлжилсэн бөгөөд орой 18.00 цагаас эхэлсэн АН-ын ҮЗХ-ы хуралдаа УИХ-ын гишүүн Х.Баттулга оролцоогүй байна. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Х.Баттулга АН-аас гарах нь тодорхой болсон бөгөөд тун удахгүй үүнийгээ зарлаж, Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Намд элсэх ажээ.

 

 

П.Мандах

sonin.mn